| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0366/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Ө.Л түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Л холбогдох эрүүгийн 1906 00376 0102 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.Л
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ө.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулдаг Скай Сэн Сон ХХК-ний “Riverside” рестораны гал тогооны хаалгаар нэвтрэн орж Самсунг маркийн нөтбүүк, архинууд, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч 1.328.151 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 1 сарын 3-ны шөнө 12 цагийн үед рестораны гал тогооны үүдэн дээр очоод хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд дотор нь ороод нөүтбүүк, задгай хэдэн ширхэг архи, пасктай мөнгийг нь аваад гарсан. Тухайн шөнөө явж байгаад задгай байсан архинаасаа уугаад нөүтбүүк болон бусад авсан зүйлээ хаана хийснээ санахгүй байна гэв.
Шүүгдэгч Ө.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.04-ний өдөр Зайсангаас зүүн тийшээ хог түүгээд явж байсан. Riversid хашаанд 01 цагийн үед орсон. Хог ухаж байгаад гал тогооны хаалгыг татсан чинь онгорхой байсан. Намайг ороход гэрэл нь асаалттай хүн байхгүй байсан. Гал тогоогоор дамжаад текэн дээр очоод задалсан 10-аад шил архи, нөтбүүк, паскатай 30 мянган төгрөг байсан. Хайрцагтай 10 шил архи, 3 ширхэг лаазтай пиво зэргийг аваад хойд талын хаалгаар гадагшаа гарсан. Замдаа задалсан архинаасаа ууж байгаад согтоод өглөө сэрсэн. Цүнхэнд байсан нөтбүүк, 10 шил хайрцагтай архи байхгүй болсон байсан. 30-аад мянган төгрөг байсан тэрүүгээр нь хоол, тамхи аваад дуусгасан. 2019.01.10-нд дахин орж архи, уух юм авах гэж байгаад тэндэхийн харуул залууд баригдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 70-73 дугаар хуудас/,
Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.04-ний өдөр 10:00 цагт ажил дээр ирэхэд манай ресторанд хулгай орсон байсан. Манай харуул М.Багахүү 2019.01.10-ны орой 23:00 цагт миний утас руу залгаад нөгөө хулгай хийсэн хүн манай хаалгыг оролдож байхад нь бариад авлаа гэж над руу залгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20 дугаар хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шөнийн 2 цагт орж шалгахад арын хаалга хасаг онгойсон байсан. Тэгэхээр нь би очоод түлхэж хаасан. Дотор орж үзэхэд склад хаалттай байсан чинь онгойсон байсан. Тэгээд хулгай орсон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-26 дугаар хуудас/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-нд 23:16 цагт дуудлага мэдээ хүлээж авсан хэргийн газарт очиход Ө.Лхагвасүрэнг барьчихсан, баарны зохин байгуулагч гэх залуу, хамгаалагч залуу бас нэг танихгүй залуу гурвуулаа камер шүүж урьд нь хулгай хийж байгаа бичлэгийг харсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹673 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №2 дугаартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна” гэжээ /хэргийн 37-38 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-8 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 15 дугаар хуудас/,
Тод үнэлгээ ХХК-ний 1.128.151 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ /хэргийн дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 61-65 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ө.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулдаг Скай Сэн Сон ХХК-ний “Riverside” рестораны гал тогооны хаалгаар нэвтрэн орж Самсунг маркийн нөтбүүк, архинууд, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч 1.328.151 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ө.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.04-ний өдөр Зайсангаас зүүн тийшээ хог түүгээд явж байсан. Riversid хашаанд 01 цагийн үед орсон. Хог ухаж байгаад гал тогооны хаалгыг татсан чинь онгорхой байсан. Намайг ороход гэрэл нь асаалттай хүн байхгүй байсан. Гал тогоогоор дамжаад тэкэн дээр очоод задалсан 10-аад шил архи, нөтбүүк, паскатай 30 мянган төгрөг байсан. Хайрцагтай 10 шил архи, 3 ширхэг лаазтай пиво зэргийг аваад хойд талын хаалгаар гадагшаа гарсан. Замдаа задалсан архинаасаа ууж байгаад согтоод өглөө сэрсэн. Цүнхэнд байсан нөтбүүк, 10 шил хайрцагтай архи байхгүй болсон байсан. 30-аад мянган төгрөг байсан тэрүүгээр нь хоол, тамхи аваад дуусгасан. 2019.01.10-нд дахин орж архи, уух юм авах гэж байгаад тэндэхийн харуул залууд баригдсан...” гэх, хохирогч Т.Анар-Эрдэнийн...миний утас руу залгаад нөгөө хулгай хийсэн хүн манай хаалгыг оролдож байхад нь бариад авлаа гэж над руу залгасан...” гэх, гэрч М.Багахүүгийн...склад хаалттай байсан чинь онгойсон байсан, тэгээд хулгай орсон гэдгийг мэдсэн...” гэх, гэрч Н.Баттулгын...23:16 цагт дуудлага мэдээ хүлээж авсан хэргийн газарт очиход Ө.Лхагвасүрэнг барьчихсан, баарны зохин байгуулагч гэх залуу, хамгаалагч залуу бас нэг танихгүй залуу гурвуулаа камер шүүж урьд нь хулгай хийж байгаа бичлэгийг харсан байдалтай байсан...” гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹673 дүгнэлтээр...№2 дугаартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна” гэжээ гэх, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тод үнэлгээ ХХК-ний 1.128.151 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Ө.Л үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Ө.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Т.А нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Лхагвасүрэнг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс хохирогч Т.А шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болоогүй болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Ө.Л цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.