Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 149/2016/00209/И |
Дугаар | 00209 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00209
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Өлөнтийн 3 тоотод оршин суух Боржигон овогт Энхмэндийн Энхсоёл /РД:МЗ90051702, утас:99898359/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 34 тоотод оршин суух Өндөрбатлай овогт Самбуугийн Батцогт /РД:МЗ84021218, утас:99815825/-д холбогдох,
900,000 /есэн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Э.Энхсоёл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батцогт нь миний нөхөр болох Э.Энхмандахаас 2015 оны 10 дугаар сард Зил-131 машины сэлбэг болон хэрэглээний мөнгө нийлээд 200,000 төгрөг, мөн 2015 оны 10 дугаар сард гүрүүшикийн мөнгө өгөх гэсэн юм гэж хэлээд 300,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард Зил-131 машиных нь туслах эвдэрч 400,000 төгрөгний үнэтэй сэлбэг авсан. Нийт 900,000 төгрөгийг С.Батцогтоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Батцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Самбуу овогтой Батцогт би нэхэмжлэгч Э.Энхсоёлын нэхэмжилж байгаа 900,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Э.Энхсоёл шүүхэд гаргасан тайлбартаа: С.Батцогтын тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилж буй 900,000 төгрөгийг С.Батцогт нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Э.Энхсоёл хариуцагч С.Батцогтод холбогдуулан 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргах зүйлгүйгээр төлж барагдуулна гэх түүний бичгээр гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар буруулан тогтоож энэ хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийн тал хувь болох 13075 /арван гурван мянга далан таван/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 130400941 тоот данснаас гаргуулж, мөн хариуцагч С.Батцогтоос 13075 /арван гурван мянга далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Энхсоёлд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Энхсоёлын нэхэмжлэлтэй 900,000 /есэн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Батцогт нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Батцогтоос 13075 /арван гурван мянга далан таван/ төгрөгийг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 13075 /арван гурван мянга далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Энхсоёлд олгосугай.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч С.Батцогт сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.