Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1963 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Хэрхийн 2 дугаар арван жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг байсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Баруун Өлөнтийн 3-91 тоотод оршин суух

Монгол овогт Отгоны Аптанхорлоо /РД:М363120701/-оос гаргасан,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Алтанхорлоо, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.                                 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч О.Алтанхорлоо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд 08 сард нь Хэрхийн бага сургуульд багшаар томилогдон очсон. Тэгээд 1982 оноос ар гэрийн гачигдлаар Зүүнхараад ирчихээд Спирт бал бурам комбинатад лаборантаар орж ажиллан 05 cap болж байсан. Тухайн үед би залуу ч байж. Спиртийн үйлдвэр шөнө ээлжинд гардаг. 12 цагт буудаг байсан болохоор надад хүндрэлтэй санагдаад ажлаа хаяад явчихсан юм. Тэгсэн намайг шүүхэд өгөөд албан тушаал бууруулан талбайн боовчингоор тавьсан. Ингээд 1982 оны 10 дугаар сарын 27-ноос хүнсний цехэд талх нарийн боовчингоор 1984 оны 04 дүгээр сарын 04-нийг хүртэл ажиллаж байсан. Дараа нь Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны 1 дүгээр ангид спорт заалны эрхлэгчээр томилогдон 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Тэндээсээ Зүүнхараагийн 2 дугаар арван жилд биеийн тамирын багшаар ажиллах саналын дагуу биеийн тамирын багшаар ажилд орсон. 1990 онд орос арван жил татан буугдаад надад хичээл заах цаггүй болоод Хэрхийн 10 жилд биеийн тамирын багшаар томилогдон ажилласан. Тэгээд л ажлаасаа гарсан. Хэрхийн бага сургуульд байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгээд л спиртэд ирж байсан. Тэгээд хөдөлмөрийн дэвтрээ алга болгоод өнөөг хүртэл хөдөлмөрийн дэвтэргүй байгаа. Дээр үед бага ч байж. Хөдөлмөрийн дэвтрийг нээх тоодоггүй байж. Одоо Спирт бал бурам үйлдвэрт 01 жил 11 cap 21 хоног, Барилга орон сууцны конторын спорт заалны эрхлэгчээр 04 жил 03 cap ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч О.Алтанхорлоо нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч О.Алтанхорлоо нь 1982 оны 10 дугаар сарын 27-ноос 1984 оны 04 дүгээр сарын 04-ныг хүртэлх БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа хот дахь спирт, бал бурмын комбинатын хүнсний цехд талх, нарийн боовчин, 1984 оны 04 дүгээр сарын 09-нөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны 1-р ангид спорт заалны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн өгсөн тайлбар мэдүүлэг болон, гэрч Н.Цэцэгмаа, Ч.Цэрмаа, Д.Хоролсүрэн, А.Оюунчимэг, Н.Нямхүү нарын мэдүүлэг, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа хот дахь спирт, бал бурмын комбинатын захиргааны даргын 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128  дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 1-р ангийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 35/123 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын лавлагаа, цалингийн түүвэр, үйлдвэрчний эвлэлийн батлах зэрэг бусад бичгийн нотлох баримтаар БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа хот дахь спирт, бал бурмын комбинатын хүнсний цехд талх, нарийн боовчин, Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны 1-р ангид спорт заалны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116,118,134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Монгол овогт Отгоны Алтанхорлоо нь 1982 оны 10 дугаар сарын 15-наас 1984 оны 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа хот дахь спирт, бал бурмын комбинатын хүнсний цехд талх, нарийн боовчин, 1984 оны 04 дүгээр сарын 05-наас 1988 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Улаанбаатар төмөр зам Зүүнхараа Барилга орон сууцны 1-р ангид спорт заалны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн  тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан О.Алтанхорлоогоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ