| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0046/э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 46
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Хохирогч Т.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ат холбогдох 1930000320040 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ... тоотод иргэн Т.Эыг жорлонгийн ухсан нүхэнд түлхэн унагаж эрүүл мэндэд нь “баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт босоо байрлалтай, зүүн шанаанд, эрүүний зүүн буланд, зүүн чихний дээд ирмэгт зулгарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг шөнө гэртээ унтаж, амарч байхад эхнэрийн дүү О, нөхөр Этайгаа, С, Г нар ирсэн. Эын эхнэр нь О манай эхнэрийн дүү юм. Тэгээд Эын эхнэр нь Э намайг тантай хардаад байна гэсээр шөнө бархирсаар ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ чирч гараад, нүх рүү чирч унагасан нь үнэн. Уурандаа түлхсэн. 2 метр гүнтэй нүх. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Э надаас хохирол нэхэмжлээгүй. Хохирогчоос уучлал гуйсан. Одоо зүгээр харилцаатай байгаа.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний баруун зүгээр болсон, юм хийж байгаа. Надад учирсан гэмтэл зүгээр болсон. Хардалтаас болж маргасан. Одоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэв.
- Яллагдагч Ц.Аын: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ хамтран амьдрагч Оийн хамт амрах гэж байтал Оийн дүү О нь манай хаалгыг балбаад “Э зодоод байна” гээд байхаар нь хаалгаа нээхэд Г, О, С, Э нар орж ирсэн бөгөөд Э нь намайг “муу долироо чамайг алнаа, гөлөгөө” гээд байсан. Би тухайн үед хоёулаа гаръя гээд Этай зууралдаад гарсан юм. Манай жорлонгийн нүхний хажууд надтай зууралдаж намайг тавихгүй байхаар нь би тавиулах гээд түлхтэл жорлонгийн нүх рүү ойчоод өгсөн. Би гэр дотор байсан хүмүүст хэлж гэрээсээ урт уяа гаргаж ирээд Оийг жорлонгийн нүх рүү оруулж Эын цээжээр нь уяулж байгаад бид нар татаж гаргасан. Тэгээд тэр хэд бүгдээрээ яваад өгсөн. Хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. Удалгүй манай гэрт Э гэрийнхэнтэйгээ ирсэн. Жорлонгийн нүхнээс гаргаад иртэл нэг нүд нь хавдчихсан байсан. Шөнө байсан болохоор өөр зүйл би харж чадаагүй. Би Т.Эын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-23-25/
- Хохирогч Т.Эын: Би найз Оийн гэрт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед нүүрс хагалаад сууж байтал найз Г нь ирээд нэг шил архи хувааж уух уу гэхээр нь бид гурав 1 шил архи хувааж ууж дуусгаад Ц.Аын гэр рүү хамт явцгаасан. Хаалга нь түгжээтэй байхаар Г хаалгыг нь балбасаар байгаад нээлгэж дотогш орсон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Атай зууралдаж байснаа мэдэж байна. Нэг мэдсэн чинь би нэг юманд ойчих шиг болсон чинь би Ц.Аын жорлонд унасан байсан. Тэгээд О нь жорлон дотор орж намайг олсоор уяж гаргаж авсан. Би үнэндээ яаж байгаад жорлонд унасан талаараа мэдэхгүй байна. Миний гарын шуу ясны хугарал гэмтэлтэй, мөн нүүрэндээ бага зэргийн цус хуралт урагдаж шалбарсан шарх авсан байсан. Би дээрх гэмтлүүдийг жорлонгийн нүхэнд унахдаа авсан. Тэрнээс өмнө нь надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй эрүүл байсан. Юунаас болж бид хоёр зууралдсан талаараа би мэдэхгүй байна. Нэг мэдсэн бид хоёр гадаа зууралдаж байсан. Би болсон асуудлын талаар бүгдийг нь санахгүй байгаа. Би архи уувал амархан согтдог юм. Г, О, О нар гэр дотор байсан болохоор юу болсон талаар тэр хэд мэдэхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Ц.А нь надаас уучлалт гуйсан бөгөөд би Ц.Ааас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/
- Гэрч Б.Оийн: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой А бид хоёр гэртээ унтаж амарч байтал гаднаас манай төрсөн дүү О, Э, С, Г нар согтуу орж ирсэн. Э нь Аыг пизда минь гээд загнаад байсан. Тэгээд Атай Э нь зууралдаад гадагш гарсан. Удалгүй А нь орж ирээд Э бие засах газар руу ойчоод өглөө гэсэн. Тэгээд бид нар бүгдээрээ Эыг манай бие засах газраас гаргаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 3-4/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай: Т.Эын биед баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт босоо байрлалтай, зүүн шанаанд, эрүүний зүүн буланд, зүүн чихний дээд ирмэгт зулгарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Баруун шууны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 14/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай тодорхойлолт /хх-26/
-Ц.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/
-Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2019.02.19-ний өдрийн 1/80 тоот албан бичиг /хх-29/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-37/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-35-36/
-Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-44/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 27 дугаартай Прокурорын санал /хх-46/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ... тоотод иргэн Т.Эыг жорлонгийн ухсан нүхэнд түлхэн унагаж эрүүл мэндэд нь “ баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт босоо байрлалтай, зүүн шанаанд, эрүүний зүүн буланд, зүүн чихний дээд ирмэгт зулгарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь Ц.Аын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Э, гэрч Б.О нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Ц.А нь хохирогч Т.Эын согтуурсан үедээ өөрийг нь хэл амаар доромжилсон зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдан, заамдалцах явцдаа түүнийг жорлонгийн ухсан нүхэнд түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг түлхэж унаган эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч Ц.Аын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Т.Э хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Ц.А нь хохирогч Т.Эын гэрт нь согтуурсан, хэл амаар доромжилсон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ц.Аын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.Ат прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.А шүүхээс оногдуулсан дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Ц.Ат шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН