Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00168

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 10 дугаар байр, ¹ 261 тоотод оршин суух, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, Тост овогт Батболдын Батнавчийн /РД:МЗ90021467/ нэхэмжлэлтэй

Гуравдагч этгээд: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 10 дугаар байр, ¹ 261 тоотод оршин суух, 1960 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Тост овогт Гочоогийн Батболд /РД:МЗ60041195/

Гуравдагч этгээд: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 10 дугаар байр, ¹ 261 тоотод оршин суух, 1960 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Хиад овогт Гончигийн Батхад  /РД:МЗ60041302/ нарт холбогдох

             Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Б.Батнавч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Батнавчаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Гэрэлцэцэгийг төрүүлсэн юм. Тэгээд Солонгос улсад ажиллаж амьдрахаар явахаар болоод охин Б.Гэрэлцэцэгийг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн эцэг, Г.Батболд, эх Г.Батхад нарт үрчлүүлсэн юм. Гэтэл аав Г.Батболд тухайн үед цус харвасан учир аавыгаа асрч халамжлаад Солоногс улс руу явж чадаагүй юм. Тэгээд түүнээс хойш охин Б.Гэрэлцэцэгийг өөрийн нэр дээр болгож чадахгүй одоог хүрсэн юм. Одоо миний бие нь охиноо өөрийн асрамжинд авч Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар болсон. Иймд охин Б.Гэрэлцэцэгийг Г.Батболд, Г.Батхад нарт үрчилсэн үрчилтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

             Гуравдагч этгээд Г.Батболд, Г.Батхад нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний охин Б.Батнавч өөрийн охин Б.Гэрэлцэцэгийг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Солонгос улс руу явж амьдрахаар болж Батболд, Батхад бидэнд үрчлүүлж үрчлэлтэнд өгсөн. Ар гэрийн гачигдлын улмаас охин Батнавч Солонгос улс руу явахаа больсон. Зээ охин Гэрэлцэцэг одоо ээжийнхээ хамт амьдардаг. Зээ охин Б.Гэрэлцэцэгийг төрсөн ээжид нь өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэрэлцэцэгийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй. Ямар нэгэн гомдол санал хүсэлт маргаан байхгүй. Иймд зээ охин Гэрэлцэцэгийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү Шүүх хуралд биечлэн оролцохгүй гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч Б.Батнавч нь 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Гэрэлцэцэгийг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн эцэг, эх Г.Батболд, Г.Батхад нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох хүсэлтийг гаргажээ. 

Учир нь охин Батнавчийн Гэрэлцэцэг нь 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн болох нь ¹ 0000890458 Г27 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд Б.Батнавч нь Б.Гэрэлцэцэгийг төрсөн эцэг Г.Батболдод үрчлүүлсэн талаар Сэлэнгэ аймаг Мандал сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 151 дугаартай захирамжийн 1. Ширхэнцэг 2 дугаар багийн иргэн Г.Батболдын гэр бүл нь 2 дугаар багийн иргэн Б.Батнавчийн 2 настай охин Гэрэлцэцэгийг үрчлэн авахаар харилцан тохиролцсон тул Г.Батболдод Гэрэлцэцэгийг үрчлүүлсүгэй. 2. Гэрэлцэцэгийг үрчлүүлснийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг улсын бүртгэгч /Ц.Алтанбагана/-д даалгасугай гэснээр болон ¹ 0006788 дугаартай хүүхэд үрчилсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Б.Батнавч нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулж охин Б.Гэрэлцэцэгийг өөрийн асрамжинд авахыг хүссэн ба үрчлэн авсан Г.Батболд, Г.Батхад нар нь үрчлэлтийн талаар ямар нэгэн хүсэлт маргаан байхгүй гэж хүлээн зөвшөөрчээ. 

Иймд Б.Батнавчийн хүсэлтийг хангаж 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Гэрэлцэцэгийг  Г.Батболд, Г.Батхад нарт 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн уг бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эх Б.Батнавчид нь олгохыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь улсын бүртгэгчид даалгах нь зүйтэй байна.

Б.Батнавчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дах хэсэгт заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Батболдын Гэрэлцэцэгийг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Гочоогийн Батболд, Гончигийн Батхад нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батнавчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Б.Гэрэлцэцэгийн үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн уг бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эхэд нь олгохыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь улсын бүртгэгчид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                           

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.