Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 11

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******гийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч овогт Жа-ын Ня- Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ня-ид холбогдох 1823000600053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, эгч, 3 дүүгийн хамт Увс аймгийн Зүүнхангай сум багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Жа-ын Ня-, Регистрийн дугаар: /ОЕ********/ Шүүгдэгч Ж.Ня- нь 2018 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Сонгино сумын багийн нутгаас Ж.*******ын 500.000 төгрөгийн үнэ бүхий зөв гуяндаа нар, саран тамгатай нас гүйцсэн хөх бор гүү, нэг бүр нь 250.000 төгрөгийн үнэтэй зөв гуяндаа нар, саран тамгатай бор зүсмийн шүдлэн байдас, зөв гуяндаа нар, саран тамгатай бор хээр зүсмийн шүдлэн байдас зэрэг нийт 3 тооны адууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Ж.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг “*******” гэх газар бэлчиж байсан адуун сүргээсээ 3 тооны адуу алдагдсан болох нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ш.*******ын “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Манай адуунаас зөв гуяндаа нар, саран тамгатай бор хээр байдас, бор байдас, хөх бор зүсмийн нас гүйцсэн гүү зэрэг 3 тооны адуу алдагдсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Ж.*******ын мэдүүлгий адуугаа энэ хавиар байгаа юм байна гээд Сонгино, Зүүнхангай, Өндөрхангай хавиар байсан айлуудын адуугаар орж хайсан боловч байхгүй байсан. Тэгээд хулгайд алдчихлаа гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. аав *******ын нэр дээр байдаг. Ягаан бор гүү, хөх бор байдас, хар бор байдас манай хулгайд алдсан адуунууд зөв гуян дээрээ нар саран тамгатай” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Ж. *******ын алдсан адуу шүүгдэгч Ня-ийн аавын адуунд байсан талаар мэдүүлсэн гэрч П.ийн “...манайх адуунаасаа морь барихаар очиход нэг танихгүй хар бор зүсмийн шүдлэн гэмээр туранхай, гэдэс муутай, зөв гуяндаа нар саран тамгатай, бага зэргийн жороо байдас нийлсэн байсан. Хэний байдас болохыг сурахаар ******* гэдэг залуу “наадах чинь Сантмаргаз сумын гэдэг хүний тамгатай адуу байна” гэсэн. Ня-ийн ..аав нь л надад “Ня- тэр байдсыг хулгайлж авч ирсэн байна, олж эзэнд нь буцааж өгмөөр байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жа-ын “...Манай хүү Ня- нь ...04 дүгээр сарын 08, 09-ний үед гэрээсээ адуугаа эргүүлж ирнэ гээд мотоциклтой ганцаараа яваад хоёр хоногийн дараа гэртээ ирсэн юм. Тэгж явахдаа айлын 3 адуу хулгайлсан байсан. Манай хүү Ня- хулгайлан авсан адуунуудаа салгаж нэгийг нь төвийн ард байсан айлын адуунд байхад нь олж авсан. Уг нь сумын төвийн ард байсан айлын адуунд хийсэн гэж надад хэлсэн. Хоёр нь гүйгээд өөр айлын адуунд нийлсэн байна лээ. Уг нь манай мотоцикл байгаа юм. Манай хүү Ня- бид хоёр ээлжилж унадаг юм. Улсын дугаар, бичиг баримт байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ж.*******ын алдсан 3 тооны адууг шүүгдэгч Ж.Ня- улаархгн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл ашиглан хулгайлсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.Ня-ийн яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Ня-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.*******т 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Сантмаргаз сумын үнэлгээний комиссын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлийг буюу хохирогчийн алдсан 3 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ж.*******ын тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Ня-ийн бусдын 3 тооны адууг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч Ж.Ня-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшлийн 03 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч Ж.Ня-ид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Ня- нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Ж.******* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мустанг-5 маркийн улаан өнгийн, рамын LHFCKL 03 D 0446709, моторын 162 FMJ CC058952 дугаартай хуучин мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Завхан аймгийн Сантмаргаз сумын Цагдаагийн хэсгийн кобоны гражаас гаргуулж,улсын орлого болгох нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Ня-ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч овогт Жа-ын Ня-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ня-ид ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Ня-ид “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн Мустанг-5 маркийн, рамын LHFCKL 03 D 0446709, моторын 162 FMJ CC058952 дугаартай хуучин мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Завхан аймгийн Сантмаргаз сумын Цагдаагийн хэсгийн кобоны гаражаас гаргуулж,улсын орлого болгосугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ня-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА