Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2023/00089

 

2023 11 09 2..../МА2023/00089

 

 

э ТӨҮГ-ын барилга

засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний

эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, хариуцагч

э ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1.... дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: э ТӨҮГ-т холбогдох,

э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь хууль бус болохыг, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилчдын цалингийн зөрүү гаргуулах иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, С.Г, Д.Г нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Г, С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Ц.О, Д.Т, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг. Уг дүрмийн 6 дугаар хэсэгт Үйлдвэрийн газрын удирдлагын эрх хэмжээг тусгасан байдаг бөгөөд 6.10.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, шинэчлэх эрхийг Зөвхөн ерөнхий захирал эдлэнэ гэж заасан байгаагаас харвал э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь тус үйлдвэрийн газрын хэмжээнд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх болон эрх зүйн баримт бичиг болж үйлчлэх боломжгүй болох нь тодорхой байгаа болно. Үүний зэрэгцээ э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б- нь уг хуваарийг батлах эрх бүхий этгээд биш байж 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрт холбогдох дүрэм, журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг баталсан нь хууль бус болохыг бүрэн дүүрэн илэрхийж байна. Тиймээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаараа тодорхойлсон э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байна. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээж нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын цалин хөлсөө бүрэн бүтэн авах эрх хохирсоор байна. Нэхэмжлэгч нь дээрх э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь болон э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваариуд нь хууль бус болох талаар 2022 оны 04 дүгээр сарын 06 өдөр болсон Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурал дээр хэлэлцэгдсэн асуудлаас үүдэлтэйгээр мэдэх болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2-д заасан хугацааны дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр тухайн асуудлаар э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссд хандсан юм. Гэтэл уг Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь биднийг гомдлыг хүлээн авсан атлаа маргаан таслах комиссын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүргэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж хариу ирүүлэхийг шаардахад тус маргаан таслах комисс нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр ..... дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж, бидний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байгаа асуудлыг шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрөөс зайлуулж хариуцагчийн Эдийн засгийн хэлтэст шилжүүлсэн. Уг Эдийн засгийн хэлтсийн ойлгомжгүй, тодорхойгүй хариуг хавсарган албан бичиг ирүүлсэн. э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох нь тодорхой болсон тул уг маргааныг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэхийн тулд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй талаар тэмдэглэл үйлдэж ирүүлэхийг шаардахад 2022 оны 11 дүгээр сарын ....-ны өдөр .... дугаар хариугаар хөдөлмөрийн сонирхлын маргаан байх тул хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй хариуг ирүүлсэн болно. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12 дахь заалтаар тодорхойлсон Хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн сонирхлын маргаан" биш юм. Харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16 дахь заалтаар тодорхойлсон Хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн эрхийн маргаан" юм. Тиймээс уг маргаан таслах комиссын хариу нь үндэслэлгүй. Уг үндэслэлгүй хариуг аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэхэд Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Тиймээс энэ талаарх албан бичгийг авсан тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна. Жич: Нэхэмжлэгч нь э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо бөгөөд тус хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ э ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хадгалагддаг тул холбооноос өгөх боломжтой болох юм. Мөн бусад нотлох баримтууд нь нэхэмжлэгчид нотлох баримтын шаардлага хангасан байдлаар байхгүй тул шүүхийн журмаар хариуцагч талаас гаргуулж хэрэгт хавсаргуулах шаардлагатай байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажилтан Б.О, Г.Г, Б.Г, Б.Ч, М.Г, Ж.Ж. Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, Ё.М бидний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Б.О, Г.Г, Б.Г, Б.Ч, М.Г, Ж.Ж, Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, Ё.М нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тоггоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э-ийн ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон гооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг багалсан байгаа нь тус дүрмийг зорчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын цалин хөлсөө бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч э ТӨҮГ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу цалин хөлсөө бодуулан авах, ийнхүү цалин хөлсийг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч Б.О, З.Г, Б.Г, Б.Ч, М.Г. Ж.Ж нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, Ё.М нарт тус бүр 18.806.000 төгрөгийг олгогдоогүй цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Б.О, З.Г, Б.Г, Б.Ч, М.Г, Ж.Ж нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, Ё.М нарт тус бүр 18.806.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагчаас нэхэмжлэгч Э.А, Г.Б, Б.Бү, Э.Ц, Ц.А, М.М, О.У, Г.М, Б.Бү нарт тус бүр 15.760.000 төгрөг, нэхэмжлэгч Э.Э-д 14 496 000 төгрөг, Д.Б, Б.Э нарт 13 601 820 төгрөг, М.Б-д 9 839 160 төгрөгийг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ- ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажилтан Б.Э, Д.Б, М.Б-, Э.Э-, Б.Бү, Г.Б, Э.А, Б.Бү, Ц.А, Э.Ц, М.М, О.У, Г.М бидний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Б.Э, Д.Б, М.Б-, Э.Э-, Б.Бү, Г.Б, Э.А, Б.Бү, Ц.А, Э.Ц, М.М, О.У, Г.М нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч э ТӨҮГ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан Э.А, Г.Б, Б.Бү, Э.Ц, Ц.А, М.М, О.У, Г.М, Б.Бү нарт тус бүр 15.760.000 төгрөг, нэхэмжлэгч Э.Э-д 14.496.000 төгрөг, Д.Б, Б.Э 13.601.820 төгрөг, М.Б-д 9.839.160 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Э.А, Г.Б, Б.Бү, Э.Ц, Ц.А, М.М, О.У, Г.М, Б.Бү нарт тус бүр 15.760.000 төгрөг, Э.Э-д 14.496.000 төгрөг, Д.Б, Б.Э 13.601.820 төгрөгийг нарт, М.Б-д 9.839.160 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ- ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажилтан Д.Э, Ц.У, Э.Э, И.Г, Б.Э, В.Б, Г.Э, Н.А, Г.Э бидний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Д.Э, Ц.У, Э.Э, И.Г, Б.Э, В.Б, Г.Э, Н.А, Г.Э нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан үндсэн цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын үндсэн цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... дугаар сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын үндсэн цалинг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын үндсэн цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалинг бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч э ТӨҮГ-ын үндсэн цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалинг бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч Д.Э, Ц.У, Э.Э, И.Г, Б.Э, В.Б, Г.Э, Н.А, Г.Э нарт тус бүр 15.760.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Д.Э, Ц.У, Э.Э, И.Г, Б.Э, В.Б, Г.Э, Н.А, Г.Э нарт тус бүр 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо-ны гишүүн бөгөөд ажилтан Л.Э миний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Л.Э нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь-г баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ- ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч Л.Э нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч э ТӨҮГ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан Л.Э 15.760.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Л.Эт 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н 2023 оны ..... дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажилтан Н.Н-йн зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Н.Н нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч э ТӨҮГ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажилтан Н.Н-д 18.806.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Н.Н-д 18.806.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажилтан П.Б, Б.М нарын зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Н.Н, П.Б, Б.М нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга Засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч э ТӨҮГ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийнхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан П.Б, Б.М нарт 15 760 000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн П.Б, Б.М нарт тус бүр 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус шүүхэд хандан э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажилтан Д.Г, П.Л нарын зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Д.Г, П.Л нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад э ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө э ТӨҮГ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны .... сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК нь 2019 оны .... сарын 25-ны өдрөөс э ТӨҮГ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр харцуцагч э ТӨҮГ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан П.Лд 18.806.000 төгрөгийг, Д.Гд 15.760.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Д.Гд 15.760.000 төгрөг, П.Лд 18.806.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч э ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан Барилга, засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон "э ТӨҮГ-ын Барилга, засварын цехийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. э ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард э ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/... тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан болно. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан болно. Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субъект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч э ТӨҮГ шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа:

э ТӨҮГ-ын барилга засварын цехиин ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.У нь э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/3031 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж, тус үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөн ажиллах эрхгүй болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч э ТӨҮГ, 2023.03.21, 2023.03.31, 2023.04.03-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас 2023.03.21, 2023.03.31, 2023.04.03-ны өдрүүдэд тус тус шүүхэд хүргүүлсэн нийт 4 удаагийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны ..... дугаар сарын 18-ны өдөр гардан авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. э ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард э ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/... тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, хоёрдугаар хавсралтаар орон тоо тус тус батлагдсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субьект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр үндсэн нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ерөнхий захирлын 2019 оны .... дугаар сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Барилга засварын цехийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж, тушаалын 2 дахь заалтаар орон тооны хуваарийг боловсруулан батлуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг холбогдох бүтцийн нэгжүүдэд даалгасан. Мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/... дугаар тушаалаар Барилга, засварын цехийн үндсэн ба тарифт цалингийн сүлжээ, албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг баталсан. Энэ хүрээнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч /хуучин нэрээр/ чиг үүргийн хүрээнд тус цехийн орон тооны хуваарийг баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил мэргэжлээр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлж болно..., 106.3-т Салбарын хөдөлмөрийн жишиг норм, нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож болно гэж тус тус заасан. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын бүрэн эрхийн талаар зааж өгөхдөө 10 дахь хэсэгт Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах эрхтэй гэж заасан байдаг. Монгол улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ...... дугаар тушаалаар барилга багууламжийн төсөвт өртөгт ажилчдын тарифт цалингийн жишгийг дараах байдлаар тогтоосон. ...э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын цалин хөлсний тухайд: Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/... дугаар тушаалаар БЗЦ-ийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг баталж, Р ХХК байх үеийнхээс ажилтнуудын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн А/994 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар, Ерөнхий захирлын 2020 оны ..... сарын 25-ны өдрийнчА/....3 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 10 хувиар, харин БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар, Ерөнхий захирлын 2021 оны ..... сарын 31-ний өдрийн А/257 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг мөн 10 хувиар, Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн А/346 тоот тушаалаар 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлээд байна. Энэ нь Монгол Улсын барилгын салбарын дундаж цалинтай харьцуулахад 2019 онд 1.7 дахин, 2020 онд 2.1 дахин, 2022 онд 2.4 дахин өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 2022 оны байдлаар тус цехийн дундаж цалин 3.494 мянган төгрөг байна. Түүнчлэн БЗЦ нь үндсэн үйл ажиллагааны хувьд барилгын салбарт мөрдөгдөж буй норм, норматив, барилгын салбарын жишиг тарифын дагуу хийснээр болон бригадын системээр цалинждагийн хувьд тусдаа цалингийн сүлжээтэй байх нь зохимжтой хэдий ч Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн А/... тоот тушаалаар үйлдвэрийн газрын үндсэн цалингийн сүлжээ, ангилалд нэгдсэн болно. э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын цалин хөлсийг холбогдох хууль, дүрэм журам зөрчиж тогтоосон, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл огтхон ч байхгүй бөгөөд эсрэгээрээ улсын хэмжээний тухайн салбарын ажилтнуудын тарифт цалин хөлсөөс хэд дахин илүү цалин хөлсийг олгох байдлаар ажилтнуудын эрх зүйн байдлыг боломжит дээд хэмжээнд ханган ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч э ТӨҮГ шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Б, Б.М нарт тус бүр 15.760.000 төгрөг олгуулахаар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ггаас гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. э ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард э ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/... тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд э ТӨҮГ-ын зүгээс үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч э ТӨҮГ шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Гд 15.700.000 төгрөг, П.Лд 18.806.000 төгрөг олгуулахаар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нгээс гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. э ХХК (хуучин нэрээр) нь 2019 оны 04 дүгээр сард э ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/... тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан ба тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд э ТӨҮГ-ын зүгээс цалин хөлсийг үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г, Ё.М, Э.Э, Н.А, Г.Э, Б.Н, Л.Б, Ү.М, Э.Э, О.Д, Б.О, В.Б, Д.Ө, ярБ.Энхба, Б.Б, П.Ж, Ж.Н, Ц.М, М.Г, М.С, И.И нарын э ТӨҮГ-т холбогдуулан гаргасан э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч Б.Г 17.030.000 төгрөг, Ё.М 18.806.000 төгрөг, Э.Э, Н.А, Г.Э нар тус бүр 15.760.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан э ТӨҮГ-т холбогдох э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Д.Г, С.Г, Б.О, Г.Г, Б.Ч, М.Г, Ж.Ж, Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, П.Л, Б.Бү, Д.Б, М.Б-, Г.Б, Э.А, Б.Бү, Ц.А, Э.Ц, М.М, О.У, Г.М, Д.Э, Ц.У, И.Г, Б.Э, Г.Э, Л.Б, Л.Э, Д.Г, П.Б, Б.М, Э.Э-, Б.Э, Д.Б, М.Б-, Э.Б, Б.Нл, Н.Н, П.Э, Б.Д, С.О, Б.Б, Д.М, Д.Э, Ц.Ш, Б.У, Д.М, Б.А, Г.С, Ш.С, Ц.Г, Ж.Б, Б.С, Д.С, Б.М, Б.Н, Х.Х, Т.О, Ц.Г, П.Л, А.А, М.О, Л.А, Г.Б, Б.Н, С.Ж, Ч.Т, О.Г, Ж.М, Ц.Б, Г.Э, Н.Н, Э.У нарын нэхэмжлэл, мөн Б.О, Г.Г, Б.Ч, М.Г, Ж.Ж нарын тус бүр 17 030 000 төгрөг гаргуулах, Г.Г, Ж.Н, Т.Б, Х.Б, П.Л нарын тус бүр 18 806 000 төгрөг гаргуулах, Б.Бү, Г.Б, Э.А, Б.Бү, Ц.А, Э.Ц, М.М, О.У, Г.М, Д.Э, Ц.У, И.Г, Б.Э, Г.Э, В.Б, Л.Э, Д.Г, П.Б, Б.М нарын тус бүр 15 760 000 төгрөг гаргуулах, Э.Э-гийн 14 496 000 төгрөг гаргуулах, Б.Э, Д.Б нарын тус бүр 13 601 820 төгрөг гаргуулах, М.Б-ы 9 839 160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.810.794 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, М.Н, Д.Г нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэг. Тус шүүх нь хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ: "Хэрэгт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гээд тогтоогдож байгаа үйл баримтын талаар: МонголУлсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоолоор "э ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/... дүгээр тушаалаар э ТӨҮГ-ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц орон тоог баталсан, э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны .... дугаар сарын 26-ны өдрийн А/... дугаар тушаалаар Р ХХК-ийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэлт өгсөн. Шүүхийн энэ дүгнэлт нь э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны .... дугаар сарын 26-ны өдрийн А/... дүгээр тушаалаар Р ХХК-ийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийсэн. Гэвч шүүх нь э ТӨҮГ-ын ерөнхий захирал өөрөө Р ХХК-ийг э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах энэхүү шийдвэрийг гаргасан бол тус цехийн ажилчин хэн байхаас үл шалтгаалж э ТӨҮГ-ын бусад ажилчдын нэгэн адил үндсэн цалин хөлсний болон бусад ямар нэгэн ялгаваргүйгээр ажиллах нөхцөлөөр хангагдах ёстой ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Анхан шатны шүүх буюу Б.Х шүүгч хэрэгт ийм байдлаар хандаж байгаад маш их гомдолтой байна. Цаад утгаараа Барилга засварын цехийн ажилчид буюу үйлдвэрчний эвлэлийн гишүүд болох нэхэмжлэгч нарыг дорд үзэж бидний хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхийг Ноцтойгоор дордуулсан. Шүүх үнэн, зөв, шударга шийдвэр гаргах ёстой атал э ажилчдын эрхийг дордуулсан, ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хүуль, Хөдөлмөрийн хуулийг дур зоргоороо зөрчиж, өөрийн дураар гажуудуулж, түүнийгээ шударга бус шүүхээр хамгаалуулах бусармаг байдлыг дэвэргэн дэмжсэн шийдвэрийг гаргасанд маш их гомдолтой байна. Үүнээс шалтгаалж ажилчдыг адил тэгш хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай, энэ талаар шаардлага тавих тухай, ажилчид буюу үйлдвэрчний эвлэлийн гишүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай ямар ч шаардлага тавих боломжгүй үр дагаварт хүргэж байгаад гомдолтой байна. Тухайлан жишээ татаж тайлбарлавал, Орхон аймгийн шүүхийн байгууллагад ажиллаж байгаа ажилчдын дийлэнх хэсгийг үндсэн цалингийн нэгдсэн сүлжээгээрээ тогтоон цалинжуулж, харин сүүлд бүтэн орон тоогоор нэмэгдсэн хэсэг ажилчдын үндсэн цалингийн сүлжээг тусд нь тогтоож, шүүхийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээндээ хамруулахгүй доогуур цалинжуулсан үйл баримт болсон гэж үзье. Үүнийгээ шүүх нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрч засаж залруулах талаар тушаал гаргаж, ялгавартайгаар тогтоож байсан үндсэн цалингийн сүлжээгээ нэгтгэн нэг болгосон гэж үзье. Хэрэв ийм үйл баримт шүүхийн гэлтгүй аль ч байгууллагын дотоодод үүссэн бол энэ нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг уландаа гишгэлсэн бусармаг зүйл болох нь туйлын үнэн бөгөөд гарцаагүй хүуль бус зүйл болох юм. Үүнээс үүдэлтэй цалингийн зөрүүг гаргуулахаар шаардах нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх нь зүй ёсны шаардах эрх бөгөөд хуулиар заавал хамгаалагдах ёстой эрхийн зөрчил, хохирлын асуудал мөнөөсөө мөн юм. Ялангуяа Монгол Улсад Үлгэр жишээ болж яригддаг э ТӨҮГ дээр ийм алдаа, бусармаг явдал хэрхэвч байж болохгүй юм. Энэ бол Төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Хэрэв шүүх ийм жишиг тогтоогоод, хуулийг уландаа гишгээд, эрх мэдэл албан түшаалтны талд шийдвэрээ гаргаж, хөөрхий ажилчдыг дорд үзэж басамжлах юм бол бүх төрийн байгууллага, мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бүгд ажилчдаа ялгавартай үндсэн цалингийн сүлжээгээр цалинжуулж, энэ нь ялгаварлан гадуурхалтыг шүүх дэмжсэн нөхцөлийг бүрдүүлж, цаашлаад нийгмийн ноцтой асуудал болж үр дагавар ч үүсгэх ч урхагтай юм. Гэтэл энэ хууль бус байдлыг дэвэргэн дэмжиж байгаа шүүх, шүүгчийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, эцсийг нь үзтэл тэмцэх болно. Хоёр. Анхан шатны шүүх буюу Б.Х шүүгч нь Р ХХК-ийг э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах шийдвэр гарснаас хойш 2019 онд тус цехийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарласан бөгөөд ямар ажил, албан тушаалд ажиллах, цалин хөлс, ажил хэргийн хуваарийг тохиролцсон байна" гэж дүгнэлт хийсэн байх боловч энэ талаар илүү нарийвчилсан буюу хэргийн үйл баримтын хүрээ, зааг ялгаа, учир зүйн ач холбогдол талаас нь огт дүгнэлт хийж чадаагүй, орхигдуулсан байна. Шүүхийн энэ ерөнхий тайлбараар хэргийг үнэн зөв шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон орон тооны хуваариуд болон ажилчид буюу үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд хамруулаагүй байсан гэдгийг сүүлд мэдсэн бөгөөд мэдмэгцээ маргаан үүсгэж, э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Сумын маргаан таслах комисс зэрэгт шат дараалан хандсан, энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой тайлбарлан бичсэн байхад эдгээрийн зааг ялгааг зөв гарган хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байгаад гомдолтой байна. Шүүхийн тайлбарлаж байгаа шиг "тус ажилчидтай байгуулсан, ямар ажил, албан тушаалд ажиллах, цалин хөлс, ажил хэргийн хуваарийг тохиролцсон гэх нь өөрөө маргаан бүхий хуваариуд болон үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд хамруулаагүй, энэ нь хууль бус гэдгийг мэдсэн гэж тайлбарлах агуулга, үндэслэл болж чадахгүй бөгөөд шүүх уг үйл баримтыг маргаан бүхий орон тооны хуваариуд хууль бус гэдгийг болон 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг хууль бус гэдгийг мэдэж байсан гэх нөхцөл рүү мушгин гуйвуулж тайлбарлах гэсэн увайгүй, шударга бус оролдлого юм. Нэхэмжлэгч нар нь ажилтан буюу үйлдвэрчний эвлэлийн гишүүн М.Нгийн Иргэний маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дууссан буюу энэ талаар Үйлдвэрчний хорооны хурал дээр танилцуулах хүртэл хууль ёсны орон тооны хуваариуд гэж ойлгож, хөдөлмөрлөж ирсэн бөгөөд энэ хурал дээрээс хууль бус гэж үзэх үндэслэлтэй байгааг мэдэж, улмаар уг хурлаар маргаан үүсгэхээр шийдвэр гаргасан байдаг болно. Тиймээс энэ хурлын тэмдэглэлийг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсарган өгсөн. Бодит байдал ийм байхад шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлгүйгээр гуйвуулан тайлбарлаж э ТӨҮГ-ын талд хэргийг шийдвэрлэсэн байгаад маш их гомдолтой байна. Эндээс үзэхэд шүүх хэргийн үнэн зөв учрыг олж, хэргийг шударгаар шийдвэрлье гэсэн хандлага байгаагүйн илэрхийлэл болж байна. Тушаалуудын бодит агуулгаас үндсэн цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Хариуцагч тал эдгээр тушаалуудыг өмнө нь ажилчдад нэг ч удаа танилцуулж байгаагүй, ийнхүү танилцуулсан талаар хариуцагч шүүхийн өмнө нотолж чадаагүй, танилцуулсан талаарх баримт хэрэгт нэг ч хуудас байхгүй. Гэтэл шүүх энэ байдлыг гажуудуулж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Тиймээс нэхэмжлэгч нарыг 2019 онд тус цехийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарласан бөгөөд ямар ажил, албан тушаалд ажиллах, цалин хөлс, ажил хэргийн хуваарийг тохиролцсон байна" гэх агуулгаараа тэр үед мэдсэн гэж гүтгэсэн шүүхийн тайлбар огт үндэслэлгүй. Энэ үед маргаан бүхий орон тооны хуваариуд хууль бус гэдгийг нэхэмжлэгч нар мэдсэн, мөн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд хамруулаагүй, тусдаа байдлаар тогтоогоод тушаал гаргаад явсан гэдгийг тэр үед мэдсэн гэж шүүх тогтоох гэж байгаа бол үүнийгээ тодорхой нотлох баримтаар тогтоох ёстой. Гэтэл ямар баримтаар ингэж тогтоогоод байгаагаа заахгүйгээр хэрэгт дүгнэлт хийж байгаа нь өөрөө хууль бус байна. Гурав. Шүүх Ингээд э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/... дугаар тушаалаар Барилга засварын цехийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг баталж, Р ХХК байх үеийнхээс ажилтнуудын үндсэн цалинг 20%-иар нэмэгдүүлсэн. ...Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлсэн болох нь тус тушаалуудаар нотлогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй гэж үлгэрийн мэт тайлбарыг хийсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/... дугаар тушаал өөрөө хууль бус байна. Учир нь энэ тушаал гарснаар Барилга засварын цехийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг э ТӨҮГ-ын цалингийн нэгдсэн сүлжээнээс гадна тусдаа баталсан, үүнээс үүдэлтэйгээр ялгамжтай хандах нөхцөл бүрдсэн, үндсэн цалин хөлсний нэгдсэн сүлжээнд хамруулаагүй, адил тэгш цалин хөлсний нөхцөлөөр хангаагүй, тусд нь ялгавартай хандах үндэслэл, нөхцөл, үр дагаврыг үүсгэсэн гэж маргаж байхад Маргаагүй гэж худал хуурмаг дүгнэлт хийсэн байна. Маргаж байгаа учраас энэ тушаал болон орон тооны хуваариудаас үүдэлтэй хохирсон үндсэн цалингийн зөрүүгээ шаардаж нэхэмжилсэн. Энэ түшаал болон орон тооны хуваариудтай маргахгүйгээр үндсэн цалингийн зөрүүг нэхэмжлэх боломжгүй юм. Шүүх ийм бусармаг, шударга бус, хэргийн нэг талд үйлчилсэн худал дүгнэлт хийсэн байгааг бид тусдаа журмаар шалгуулах болно. Түүнчлэн шүүх э зөвхөн барилга засварын цехийн ажилчдыг бодож тэдний цалинг 65 хувиар нэмэгдүүлсэн мэтээр төөрөгдүүлсэн Үлгэр мэтийн тайлбарыг хийсэн байна. Энэ бол хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн дурдаад байгаа тушаалуудаар э-ийн нийт ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх бүрдээ түүнийг дагаад буюу чирэгдээд хүссэн хүсээгүй хамт нэмэгдэж байгаа асуудал юм. Тэрнээс биш Зөвхөн Барилга засварын цехийн ажилчдын цалинг дангаар нь нэмээд байгаа зүйл огт биш бөгөөд шүүхийн дурдаад байгаа тушаал дээр тодорхой байгаа. Хариуцагч тал өөрөө тусдаа үндсэн цалингийн сүлжээ тогтоох нь буруу гэдгийг ойлгож, алдаагаа засаж Барилга засварын цехийн ажилчдын үндсэн цалингийн сүлжээг э ТӨҮГ-ын үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд хамруулсан тушаалыг гаргах хүртэл энэ хооронд тусдаа цалингийн сүлжээгээр ялгавартай хандаж ирсэн болох нь нотлогдон тогтоогддог. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг дорд үзэж хамгийн анхны цалингийн сүлжээг тогтоосон тушаалын үндэслэлдээ Р ХХК-ийн цалингийн сүлжээг хэвээр хадгалж гэж доромжилсон байдаг бөгөөд цалинг нэмэгдүүлсэн тушаал гаргахдаа Барилга засварын цехийн ажилчдын цалинг э ТӨҮГ-ын ажилчдын цалингийн түвшинд үе шаттайгаар хүргэх бодлогын хүрээнд гэж бас дахин доромжилсон, дорд үзсэн, ялгавартай үзэж ирсэн болох нь тус тушаалуудын үндэслэлүүдээс хангалттай тодорхой нотлогдон тогтоогддог болно. Энэ бол ялгаварлан хандсан үйл баримт мөнөөс мөн. Энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийж чадаагүй атлаа уг тушаалуудыг Тэнгэрт тултал магтсан байгаа нь шүүх хууль бус, бусармаг, ялгаварлан хандах зүй бус хандлагыг өөгшүүлэн дэмжиж буйн нэг хэлбэр гэж үзэхэд хүргэж байна. Дөрөв. Шүүх Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154 дүгээр зүлийн 154.2.2, 154.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байх бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь өмнөх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний ажилчид э ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөгдөж, мөн Р ХХК нь э ТӨҮГ-ын бүтэц бүрэлдэхүүнд орж, Барилга засварын цех болсныг мэдээгүй байх үндэслэлгүй /нийтэд илэрхий/ байна. Тодруулбал нэхэмжлэгч, ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн бүтэц, орон тоо, зохион байгуулалт өөрчлөгдөж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч байгууллагаас цалин хөлсөө авч, цалин хөлс дутуу орж байна гэдгийг мэдэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тус цехийн ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар э ТӨҮГ-ын Эдийн засгийн хэлтсийнхэнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбараа гаргасан гэсэн үндэслэлгүй тайлбарыг хийсэн байна. Гэтэл шүүх Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор э ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоолоор э ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/... дүгээр тушаалаар э ТӨҮГ-ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц орон тоог баталсан. э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны .... дугаар сарын 26-ны өдрийн А/... дугаар тушаалаар Р ХХК-ийг 2019 оны .... дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримтын цаг хугацааг барьсан нь өөрөө үндэслэлгүй бөгөөд үүндээ нийцүүлэн хүчээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг барьж шийдвэрлэсэн нь илэрхий логикийн алдаатай болсон. Харин нэхэмжлэгч нар маргаан бүхий орон тооны хуваариуд хууль бус болохыг болон нэхэмжлэгч нарын үндсэн цалинг тусдаа тушаалаар тогтоосон буюу э-ийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд нэгтгээгүй, түүний улмаас эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн талаар мэдсэн цаг хугацаа, түүнийг тогтоосон хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримт гаргаж өгсөн үйл баримтын талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Хэрэгт эдгээр нотлох баримтууд шаардлага хангасан байдлаар авагдсан, энэ талаараа нэхэмжлэгч нар тайлбарлан мэтгэлцсэн, түүнчлэн хариуцагч тал энэ талаар нотлох баримт гарган өгч нотлоогүй, хэрэгт шүүхийн үндэслэлгүй тайлбарын талаар ямар нэгэн баримт авагдаагүй байхад хүчээр гуйвуулан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн аль ч хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад огт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна. Шүүх энэ хэсэгт дүгнэлт хийхдээ хуулийг илтэд буруу тайлбарлан дүгнэлт хийсэн. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Бусад үндэслэлийг шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбарлах болно. Дээрх бүх бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл харин ч тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тухайд: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг бүрэн дүүрэн хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, хууль зүйн хувьд бодитой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас удаа дараа гаргаж байсан олон удаагийн хүсэлтүүдийг хангаж, эрхийг нь бүрэн дүүрэн хангаж ажилласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлсон зүйлсийг мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан болох нь тогтоогддог бөгөөд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь өөрсдийнх нь тайлбар, холбогдох баримтуудаас тодорхой харагддаг. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Барилга, засварын цехийн ажилтнуудын цалинг үе шаттайгаар удаа дараа, зарим үед бусад ажилтнуудаас өндөр хувиар нэмэгдүүлж байсан болох нь бүрэн тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болно. Хоёр. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, хангах боломжгүй тухайд: Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол нь хууль зүйн тодорхой үндэслэлийг тодорхойлоогүй, зөвхөн сэтгэл хөдлөлд тулгуурлан бичигдсэн байна. Тухайлбал шүүгчийг болон шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, гүтгэсэн өнгө аяс бүхий "ажилтнуудыг доромжилсон, басамжилсан, дорд үзсэн зэрэг үгс ашигласан нь туйлын зохимжгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлт, нөхцөл байдлуудаас шалтгаалан удаа дараа товлосон хугацаанаасаа хойшилж, нийт 9 сар үргэлжилсэн бөгөөд маш их удааширч, улмаар 9 дэх удаагийн товлосон хурлаар хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр илтэд бодит үнэнд үл нийцэх, хууль зүйн үндэслэлгүй, худал мэдээлэл нийтэд тараасан асуудал гаргаж байсан. Тухайлбал анхан шатны шүүх хуралдааны дараа "э" ТӨҮГ-ын зүгээс шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй мэтээр э ТӨҮГ-ын болон шүүхийн нэр хүндэд ноцтойгоор халдсан мэдээлэл нийтэд тараасанд харамсаж байна. Энэ нь шүүхийн хараат бус, бие даасан байдалд шууд халдаж байгаа маш бүдүүлэг үйлдэл юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т "Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт яригдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлоогүй, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны А/... дугаар тушаалыг хууль бус талаар маргасан мэтээр гомдолдоо бичсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй, үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхиин шиидвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч э ТӨҮГ-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч э ТӨҮГ-т холбогдуулан э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь хууль бус болохыг, э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилчдын цалингийн зөрүү гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүй, Л. Б-ийг тухайн хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан атал Л.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр оролцоогүй, хэн нэг нь түүнийг төлөөлөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-д заасныг зөрчсөн байна.

Шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4.-д заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгч нарын ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн гэж маргаж буй маргааны зүйл болж байгаа Т.Б-, Ү нарын гаргасан тушаал хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Тухайлбал Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид ажилчдын орон тооны хуваарийг ерөнхий захирлын орлогч нар гаргаж мөрдүүлэх албан ёсны зөвшөөрөл олгогдсон эсэх, ийм эрхтэй болох, Барилга засварын цехийн ажилчид, албан хаагчид эийн цалингийн нэгдсэн сүлжээнд хамрагдаагүй шалтгаан, цалингийн нэгдсэн аргачлал, журам хэрхэн хэрэгждэг байсан эсэх ажилчид, албан хаагчдын эрх ашиг хэдий үеэс зөрчигдсөн болох /хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тодруулахад ач холбогдолтой/ зэрэг үйл баримтуудыг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн цалин хөлсний талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасныг зөрчсөн байна. Энэ нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, М.Н, Д.Г нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, М.Н, Д.Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.960.710 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, М.Н, Д.Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.960.710 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б