Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00169

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 45 дугаар байрны № 58 тоотод оршин суух Тайж овогт Нямжавын Рагчаад /РД:МЗ68072819, утас:99005386/ холбогдох 590.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 24-ний иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20035206 тоот гэрээ байгуулан 99005386 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhonе багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан  iPhonе 5 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан болно.

   Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 590.844 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго нь шүүхэд гаргасан тайлбартаа: Мобиком корпораци ХХК нь 20035206 тоот гэрээний 99005386 дугаарын эзэмшигч Нямжавын Рагчаад холбогдуулан нэхэмжилсэн 590.844 төгрөгийн нэхэмжлэлийг Н.Рагчаа нь бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

           

           

 

Хариуцагч Н.Рагчаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ний нэхэмжилсэн 590.844 төгрөгийг төлж барагдуулсан болно. Төлбөр төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь 590.844 төгрөгийг хариуцагч Н.Рагчаагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Н.Рагчаа нь гар утасны төлбөр 590.844 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбар, мөн хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбар, төлбөр төлсөн баримтаар нотлогдож байх тул хариуцагч Н.Рагчаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Н.Рагчаад холбогдох 590.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч Н.Рагчаа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.375 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Рагчаагаас 9.187.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 9.187.5 төгрөгийг тус тус  гаргаж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН