Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эт холбогдох эрүүгийн 1938001350065 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Баясахуй” бүжгийн газарт П.Бийг найз охин Баттуяатай хардаж хутгалсны улмаас зүүн шанаа болон зүүн мөрөнд шарх, тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Баясахуй” бүжгийн газарт П.Бийг найз охин Баттуяатай хардаж хутгалсны улмаас зүүн шанаа болон зүүн мөрөнд шарх, тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Баттуяаг хүлээгээд сууж байсан чинь нэрийг мэдэхгүй саарал өнгийн цамцтай залуу хөөе чамайг ална шүү пизда чинь гэхээр нь юу гэнээ гэсэн чинь ална шүү гэсэн. Тэгээд би куртик тайлах гэтэл миний куртикны халаасанд байсан хутга шалан дээр уначихаар нь аваад айлгья гэж бодсон. Тэгсэн чинь тэр залуу намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд өөрийн гартаа барьж байсан хутгаар нэг удаа тэр залуугийн эгэмний доод талд нь дүрчихсэн. Тэгээд дахиад далайхдаа нүднийх нь баруун талд зүсчихсэн…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/,

Хохирогч П.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 02 сарын 01-ний өдрийн орой 22 цаг болж байхад найз Лхагва-Эрдэний хамт “Баясахуй” бүжгийн газар бүжиглэх гэж орсон. Тэгээд бүжиглээд сууж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирээд өөдөөс хэрүүл өдөөд намайг цохиж авсан. Тэгээд хоёулаа барьцалдаж аваад байтал тэр залуу хутга гаргаж ирээд миний зүүн талын эгэм хэсэг рүү дүрэх шиг болсон. Дараа нь зүүн нүдний дээр хөмсөгөнд хальт хүрч зүссэн. Тэр залуу намайг найз охинтойгоо хардаад гаднаас орж ирээд шууд над руу дайрсан юм шиг байна лээ. Тухайн бүжгэн дээр Баттуяа, Сарангоо хоёртой бүжиглэсэн. Би гомдолгүй байна. Учир нь эр хүмүүсийн дунд иймэрхүү асуудал гарч л байдаг. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

       Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... Ариукаатай хамт явсан залуу хутга гаргаж ирээд П.Бийг хутгаараа хэд хэд цохиж байгаа харагдсан. Тухайн үед би арай ч хутгалчихаагүй биз гэж бодоод байж байтал П.Бийн нүүрний зүүн шанаанаас цус гарч байсан. Би бодохдоо П.Бболон Ариукаатай хамт явсан залуу нар Ариукааг булаацалдсан юм шиг байсан. Би Ариука гэж Баттуяаг хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-25 дугаар хуудас/,

       Гэрч М.Л-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн дүү П.Бийн хамт Баясахуй гэх бүжгийн газар руу орсон. Бид хоёрын бүжгийн газарт сандал дээр сууж байхад гаднаас үл таних залуу орж ирээд П.Бийг цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг зодолдоод байхаар нь би салгасан ба П.Бтой зодолдоод байсан залуу гартаа барьж байсан хутгаа бүжгийн газрын шалан дээр шидсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

       Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бааскааг суудалдаа суугаад байж байхад шууд явж очоод Бааскааг цохиод авсан бөгөөд харилцан барилцаад авсан. Тэгтэл Бааскагийн нүүрнээс цус гараад шалан дээгүүр гоожсон. Тэгтэл Бааскаагийн найз энэ залуу хутгалчихлаа ш дээ гээд хашиграад тэнд байсан хүмүүс очиж салгасан. О.Э салахгүй бүр үсэрч очоод цохиж аваад байсан...О.Э түүнийг надтай холбон буруу ойлгосноос үүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 75 тоот дүгнэлтэд:

1.2. П.Ббиед зүүн шанаа болон зүүн мөрөнд шарх, тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тархинд үүссэн гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа тус тус үүсгэгджээ.

4. П.Ббиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1.        . Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1938001350065 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч П.Бнь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Э нь урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 8, эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Эын цагдан хоригдсон 32 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 256 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938001350065 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 256 /хоёр зуун тавин зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 256 /хоёр зуун тавин зургаа/  цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

      4. Эрүүгийн 1938001350065 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР