Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00184

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 51 дүгээр байрны ¹ 04 тоотод оршин суух, 1961 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Загдал овогт Цийлаагийн Цогтжаргалын хүсэлттэй /РД:МЗ61061401/

 Зүүнхараагийн шүүх болон Ой агнуурын аж ахуйд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Ц.Цогтжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Цогтжаргал миний бие 1988 оны 02 дугаар сараас 1989 оны 02 сар хүртэл хугацаанд Зүүнхараа хотын шүүхэд /хуучин нэрээр/ нарийн бичгийн дарга, 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд бичээч, боловсон хүчин бичиг хэргийн ажлуудыг тус тус эрхэлж байсан билээ.

Миний бие 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 55 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор материал бүрдүүлж нийгмийн даатгалын байцаагчаар шалгуулахад Зүүнхараагийн ой агнуурын аж ахуй, Зүүнхараагийн шүүхэд ажилласан хугацааны тушаал зайлшгүй шаардлагатай гэсэн бөгөөд дээрх байгууллагад ажилласан хугацааны тушаал олдохгүй болсон тул миний улсад ажилласан 04 жил 09 сарыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Ц.Цогтжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Тост өргөө хотхоны 4 дүгээр байрны ¹ 06 тоотод оршин суух, 1958 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, Боржигон овогт Цийлаагийн Цогзолмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цогтжаргал нь 1961 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Одоо 55 нас хүрч байгаа бөгөөд тэтгэврээ тогтоолгох гээд нийгмийн даатгалын байцаагчид материалаа бүрдүүлээд шалгуулахад Зүүнхараагийн Ой агнуурын аж ахуй, Зүүнхараагийн шүүхэд ажилласан тушаалаа материалдаа хавсарга гэсэн шаардлага тавьсан. Ингээд холбогдох газрын архив болон Сэлэнгэ аймгийн архивыг шүүлгэхэд уг тушаалууд нь олдохгүй байсан тул дээрх байгууллагад ажилласан хугацааг сэргээн тогтоолгох саналтай байна. Зүүнхараагийн шүүхэд 1988 оны 02 дугаар сараас 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 01 жил, Ой агнуурын аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл бичээч, боловсон хүчин бичиг хэргийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Иймд хамт ажиллаж байсан хүмүүёийн тодорхойлолт, мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Ц.Цогтжаргалын Зүүнхараагийн шүүх болон Ой агнуурын аж ахуйд ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Загдал овогт Цийлаагийн Цогтжаргалыг Зүүнхараа хотын ардын шүүхэд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр хүртэл бичээч, боловсон хүчин бичиг хэргээр тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Ц.Цогтжаргалд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техниккумын захиргаанаас олгосон ¹ 082005 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажилд авсан, халсан шалтгааны хэсэгт бичсэн бичилт, Зүүнхараа хотын шүүхийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ¹ 17 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ¹ 09 дугаартай шийдвэрт нарийн бичгийн даргад Ц.Цогтжаргал гэснээр болон хамт ажиллаж байсан Л.Төмөрхуяг, С.Баярмагнай, С.Ичинхорлоо нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Зүүнхараа хотын шүүх болон Ой агнуурын аж ахуйд тус тус ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Ц.Цогтжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Загдал овогт Цийлаагийн Цогтжаргалыг Зүүнхараа хотын ардын шүүхэд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр хүртэл бичээч, боловсон хүчин бичиг хэргээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Цогтжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.