Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 403

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 4 дугаар хэсэг 82 тоотод оршин суух,  Чандмань овогт Цэндийн Уранчимэг /МЮ 61090861/-ийн нэхэмжлэлтэй, 

“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 

Миний бие 1983 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт материалын нягтлан бодогчоор ажилд орж, 1986 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл материалын нягтлангаар ажиллаж байгаад тус конторт авто гражийн бэлтгэгч нярваар 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан.

1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт нягтлангаар ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны  11 сарын 10 хүртэл тус газрын халуун усны эрхлэгчээр, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 29 хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт диспетчерээр, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн усны аж ахуйд диспетчерээр тус тус ажиллаж байгаад 1991 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн ээлжийн амралтаа аваад буцаж ажилдаа ороогүй.

Би 2013 оны 5 дугаар сарын сүүлээр хөдөлмөрийн дэвтэрээ, бусад бичиг баримтын хамт алдснаас болж тэтгэвэртээ гарч чадахгүй хохирч байна.

Иймд намайг 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь: Ц.Уранчимэг нь 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт материалын нятлангаар,  1986 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн барилга угсралтын конторт авто гражийн бэлтгэгч нярваар, 1987 оны 11 сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт нягтлангаар, 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны  11 сарын 10 хүртэл тус газрын халуун усны эрхлэгчээр, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 29 хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт диспетчерээр, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн усны аж ахуйд диспечирээр тус тус ажиллаж байсан болох нь ББМҮЯ-ны харъяа Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1983 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Шинээр ажилд авч ажиллуулах тухай” тушаал, ББМҮЯ-ны харъяа Сэлэнгэ аймаг дахь Барилга усгралтын конторын даргын 1986 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 262 дугаартай “ажилд шилжүүлэн ажиллуулах” тухай тушаал, ББМҮЯ-ны харъяа Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260 дугаартай “Тушаал нөхөн гаргах” тухай тушаал, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай “Шагнал цалин олгох” тухай тушаал,  Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 250 дугаартай “Шагнал олгох” тухай тушаал, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 196 дугаартай “цалингийн коэффициент тогтоох” тухай тушаал, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 320 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дугаартай “ албан тушаал өөрчлөх” тухай тушаал, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай “ Ажилчид шилжүүлэх тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн усны аж ахуйн газрын даргын 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал, гэрч Д.Баяржаргал, Д.Эрдэнэбаяр, Г.Оюунцэцэг, Д.Баатар, С.Баярмандал нарын тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Чандмань овогт Цэндийн Уранчимэгийг 1983 оны 01 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт материалын нятлангаар,1986 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн барилга угсралтын конторт авто гражийн бэлтгэгч нярваар, 1987 оны 11 сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт нягтлангаар, 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны  11 сарын 10 хүртэл тус газрын халуун усны эрхлэгчээр, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 29 хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт диспетчерээр, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн усны аж ахуйд диспетчерээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн  хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ