Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 13

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Тайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Ша-гийн Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч******* овогт *******ийн ******* Хохирогч ******* овогт Га-ийн Өл- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мө-ад холбогдох 1823001120095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эцэг, эх 2 дүүгийн хамт ******* аймгийн сум, багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ша-гийн Мө-, Регистрийн дугаар /ИФ********/

Шүүгдэгч Ш.Мө- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд ******* аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт “иргэн Г.Өл-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгд Шүүгдэгч Ш.Мө- нь хохирогчийн толгой, нуруун тус газар цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Ш.Мө- шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ш.Мө- иргэн Г.Өл-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй байдал” ыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ш.Мө-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд Г.Өл-ыг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж “намайг Ш.Мө- зодсон” гэсэн мэдүүлгээр, хохирогч шүүгдэгчид зодуулсан тухайгаа хэлсэн гэж мэдүүлсэн гэрч Лгийн мэдүүлгээр, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хохирогчийн биед гэмтэл учирсан байсныг гэрчилсэн гэрч С.ын мэдүүлгээр тус тус няцаагдаж байна. Хохирогч шүүгдэгчээс эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 709600 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хохирогч нь толгой хүзүүний томографийн шинжилгээ хийлгэхэд 240000 төгрөг төлсөн нь төлбөрт үйлчилгээний тасалбараар, эмнэлэгт хэвтэхэд 312420 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байна. Мөн эмчийн зааврын дагуу цераксин, пирацетам, диклоденк гэсэн эм авч хэрэглэсэн нь амбулаториор эмчлүүлэгчийн карт, Монос ******* эмийн сангаас 71460 төгрөгийн эм худалдан авсан баримтаар тогтоогдож байх тул дээрх зардлуудыг шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин хохирогч 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 23 цаг 56 минутад НИК ХХК-наас 20000 төгрөгийн бензин авсан, мөн өдөр 20000 төгрөгийн А-80 бензин авсан, 59900 төгрөгөөр АИ-92 бензин авсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч дээрх баримтуудаар авсан бензинийг Г.Өл-ыг эмнэлэгт хүргэхэд зарцуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бензиний үнэ гэж нэхэмжилсэн 85720 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Мө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан зэргийг харгалзан түүнд торгох ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ша-гийн Мө-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Мө-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мө-ад оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш. Мө- нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ш.Мө-ад өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мө-аас 623880 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Өл-д олгож, нэхэмжлэлээс 85720 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс 100000 төгрөгийн үнэ бүхий 5 хонийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/94 тоот тогтоолыг хохирол төлөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ