| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0015/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 14
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг Адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт Цэ-ын Эр- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эр-т холбогдох 182300170003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Цэ-ын Эр- /Регистрийн дугаар: ИК********/
Шүүгдэгч Ц.Эр- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “*******” гэх газарт иргэн Г.Га-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт Цэ-ын Эр- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газарт иргэн Г.Га-атай маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохисон хэргийн үйл баримт нь үйл явдлыг шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.Га-ын “... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед ... Эр- ... согтуурхаад би явахгүй айлд очиж мөсөө буулгаад буцна гээд тэрнээс болж бид 2 маргалдаад явж байтал гэнэтхэн миний нүүр лүү 3, 4 удаа цохитол миний ам хамарнаас цус гоожоод тэр зуураа нэг хэсэг хугацаанд ухаан алдчихсан байна лээ...” гэсэн мэдүүлгээр, Г.Га-а, Ц.Эр- нартай хамт явсан гэрч В.гийн “... бид 3 хувааж уучихаад хөдлөөд явж байхдаа тэр 2 хоорондоо маргалдаад байсан тэгсэнээ Эр-, Га-а ахыг цохиод авсан. Нэг л удаа нүүр лүү нь гараараа цохиод авна лээ түүнээс өөр цохиж, зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Га-атай маргалдаад уурандаа нэг удаа нүүр лүү нь цохисон... Би Га-ын нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.Га-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “иргэн Г.Га-ын биед зүүн дээд эрүүний 2,3-р шүд, баруун дээд эрүүний 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2018.11.23-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн гаралтай. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-т заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 201920006 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ц.Эр- нь хохирогчийн нүүрэн тус газар цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Ц.Эр- шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ц.Эр- иргэн Б. Иймд Ц.Эр-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 3000000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн нь хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн “....Ц.Эр- нь... надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Эр-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Цэ-ын Эр-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Эр-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эр-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай .
4. Шүүгдэгч Ц.Эр-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчийн эзэмшлийн 2600000 төгрөгийн үнэ бүхий 4 адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/02 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ