Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 418

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би М.Цолмонтөгсийн нэхэмжлэлтэй Т.Оюунбаатарт холбогдох “1.330.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Цолмонтөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Т.Оюунбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай гэр болон Хушаат сумын 2 дугаар баг Дуулгын 2 тоот хашаанд байсан хүний өөрийн зарах гэж байсан өвснөөс 2 хоноод мөнгийг нь шилжүүлнэ гээд гуйгаад 500 боодол өвсийг ачаад явсан. Тухайн үед 2.500 төгрөгөөр тохирсон боловч өвсний мөнгөө өгөөгүй явсаар 2016 оны 01 дүгээр сарын 19-нд арай гэж утасдаж байгаад манай нөхөр О.Цогбаярын хаан банкны дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш одоо хүртэл янз бүрийн шалтаг тоочиж, утсаа ч авахгүй холбогдохгүй бид нарыг хохироож байна. Үлдэгдэл мөнгөө төлж барагдуулаагүй. Одоогоор хамтарч хийсэн өвсний эзэн нь нөхөр бид хоёроос зах зээлийн ханшаар бодож 1 боодол өвсийг 3.500 төгрөгөөр бодож үлдэгдэл 1.330.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.   

             Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Орхоны 1-15 тоотод оршин суух хаягтай, Соёд овогт Төмөрбаатарын Оюунбаатар /МС 88071812 / нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Оюунбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Цолмонтөгсөөс 500 боодол өвс 2.500 төгрөгөөр бодож авсан нь үнэн. 2015 оны 12 дугаар сарын 20-нд урьдчилгаа 300.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 950.000 төгрөг байгаа. Гэвч тухайн үед өвсний чанар худалдаж авсан чанар малчдад гологдсон учраас өдийг хүртэл мөнгөө өгч чадахгүй байна. Иймээс төлбөл зохих 950.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01 гэхэд төлж барагдуулна. Зөрүү болох 380.000 төгрөгийг төлөхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч М.Цолмонтөгс нь хариуцагч Т.Оюунбаатараас “1.330.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч М.Цолмонтөгс нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.330.000 төгрөгний 380.000 төгрөгнөөс татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36230 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, 950.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27350 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, үлдэх 27350 төгрөгийг орон 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М.Цолмонтөгсийн нэхэмжлэлтэй Т.Оюунбаатарт холбогдох “950.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36230 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 950.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 27350 төгрөгийг, үлдэх 27350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

   ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ