| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0016/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 15
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт ийн ******* Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт Ра-ын От- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.От-т холбогдох 1923000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ра-ын От- Ре ирээд уургаараа дал руу нь нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Пү-ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ын “...хүнд зодуулчихлаа гээд дуудлага өгсөн. ...маргааш өдөр нь дахин толгой өвдөөд байна гэж дахин үзүүлж Завхан аймгийн сум руу нарийн шинжилгээ хийлгэхээр явуулсан. Тэгээд сумд үзүүлсний дараа маргааш нь эмнэлэгт хэвтүүлсэн. Тархины доргилт, тархины ******* зэргийн хаван гэсэн оноштой эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Р.От-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал миний эхнэр үхрээ бэлчээрт нь гаргах гээд туугаад явж байтал Д.Пү- нь морьтой оччихсон эхнэр ийг үхэртэй нь хамт туугаад гэр рүү ирж явахаар нь Д.Пү-ид уур хүрээд наанаас нь морьтой давхиж очоод яаж байгаа юм бэ? гээд үхрээ буцаагаад туутал Д.Пү- манай үхрийг нөгөө талаас нь бас туугаад явуулахгүй болохоор нь уур хүрээд очоод барьж явсан уургаар нэг удаа ширвээд цохисон тэгтэл уурга Д.Пү-ийн мөр орчимд оноод уурга дундуураа хугарсан” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Р.От-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Пү-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192010 дугаартай “Д.Пү-ийн биед тархи доргилт, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Р.От-ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . . . , 16 13 , 3 “ ”, “ , 11.6 1 . Шүүгдэгч Р.От- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Иймд Р.От-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Д.Пү- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Р.От-аас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Р.От-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Р.От-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Ра-ын От-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.От-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 5.3 4 . 450 450000 / / 02 / / буюу сард 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.От-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Р.От-т 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Р.От-ын хувьд ногдох хөрөнгөнөөс 10 тооны эр хонь битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Р.От- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА