Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 17

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Тойм овогт Ня-ийн Ба- Дүнгийн дархан овогт Б-ын То- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ба-, Б.То- нарт холбогдох 1823001750001 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соргог ХХК-нд хамгаалагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг **-** тоотод оршин суух хаягтай Тойм овогт Ня-ийн Ба-. РД/ИЮ********/

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг **-** тоотод оршин суух хаягтай Дүнг байгаад гарч ирээд тооцооныхоо үлдэгдэл 6500 төгрөгийг өгөөгүйгээ санаад эргээд орж явсан чинь үүдэнд хоёр залуу тамхи татаад зогсож байснаа дундуур нь орсон чинь яах гээд байгаа балай авгай вэ гээд, тэгэхээр нь би уурлаад чи эгч шигээ хүн рүү юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг түлхчихээр нь би уначихаад орилсон чинь манай нөхөр гадаа зогсож байгаад хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр залуутай манай нөхөр барьцалдаж аваад зодоон үүссэн. Тэр хоёр залуугийн өндөр нь манай нөхөртэй зууралдаад намхан залуу нь салгах гээд байж байсан чинь баарнаас нэг залуу гарч ирээд зодоон хийж байсан манай нөхөр лүү очих гэхээр нь би дундуур нь ороод очуулахгүй гээд бариад авсан чинь миний толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь би араас нь зууралдаад байсан миний куртикний малгай урагш орж ирээд тэр залуу малгайнаас татаад намайг газар чирсэн. Тэгээд чирэхэд нь миний гар хөшигдөөд гар хугалчихлаа шдээ гэж орилсон чинь орхиод явсан. Уртнасан түрүүлж явсан байснаа эргээд хүрээд ирсэн. Тэгээд би босож ирээд Уртнасанд тэглээ, ингэлээ гэж яриад зогсож байгаад нөхөр лүүгээ харсан чинь хашааны буланд манай нөхрийг унагачихсан 2 залуу өшиглөөд зогсож байсан. Би очоод салгаад нөхрөө босгож ирээд Цастын үүдэнд ирсэн чинь цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг, Хохирогч Т.Өр-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Тооцооноос 6500 төгрөг дутчихлаа гээд манай эхнэр тооцоогоо гүйцээж хийх гээд баар луу орох гээд явсан. Би цуг орох гээд араас нь дагаад явж байтал эхнэр урд явж байснаа хоёр хүний хажуугаар нь гарахдаа муухай орилохоор нь юу болов гээд очоод тэр хоёр хүнтэй нь би эхнэрээ өмөөрч маргалдаад зодоон үүссэн. Тэр хоёр залуугийн нэг нь намайг цохиод авахаар нь би зөрүүлээд заамдалцаж аваад зодоон эхэлсэн. Тэгтэл эхнэр хажуугаас салгах гээд байх шиг байсан. Тэр хоёр залуугийн нэг нь бас салгах гээд байсан. Тэгээд байж байтал баарнаас дахиад нэг залуу гарч ирээд тэр өмнөх намайг цохидог залуутай нийлээд намайг зодсон. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг, Гэрч Ө.Ихбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2018 оны 12 сарын 10-ны өдөр 5-уулаа Цаст караокед сууцгаасан. Тэгээд тооцоогоо хийх гээд текэн дээр нь байж байгаад гарсан чинь гадаа бөөн зодоон болсон бужигнаад байж байсан. Манай хоёр найз түрүүлээд тамхи татах гээд гарсан тэр хоёртой хэдэн хүмүүс зодоон хийж байсан. Бид нар салгах гээд оролдоод салгаж чадаагүй. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг, Гэрч Б.Цогтсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2018 оны 12 сарын 10-ны орой Ба-, То-, Ба-ийн эхнэр Ихбаяр, Отгоо бид нар Цаст караокед суусан. Тэгээд би Ба-ийн хамт гадаа гарч ирээд тамхи татаад байж байхад гомдол гаргасан гээд байгаа ах Ба-ийг яасан том пээдгэр юм гэсэн. Тэгээд жоохон ам мурийчих гээд байхаар нь би Ба-ийг аваад ахаа тийм асуудал байхгүй гээд цааш яваад тамхи татаад зогсож байсан. Тэгсэн чинь тэр ах араас хүрч ирээд Ба-ийг гараараа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би нь та яаж байгаа юм бэ боль гээд болиулах гээд хажуугаас нь очсон чинь тэр ах намайг зүүн шанаа руу мөргөсөн. Тэгээд хэрүүл маргаан болоод сүүлдээ зодоон болоод байж байсан чинь Цастаас манай найз То- гарч ирээд бас зодоон болсон. Тэгээд удаагүй цагдаа ирсэн” гэх мэдүүлгүүдээр хэргийн дээрх үйл баримт хангалттай нотлогджээ. Шүүгдэгч Б.То-ийн үйлдлийн улмаас хохирогч Н.Циенхорлоогийн биед зүүн өвдөгний үений хэсэгт, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвууны эрхий хуруу талын хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан, шүүгдэгч Б.То-, Н.Ба- нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Өр-ын биед багана нурууны баруун талд 9-10- р хавирганы орчмын зөөлөн эдэд гэмтэл учирсан бөгөөд тэдний биед үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 201920004, 201920005 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Ийнхүү Б.То-, Н.Ба- нарын үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэд үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогджээ. Түүнчлэн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч Б.То-, Н.Ба- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Н.Циенхорлоо, Т.Өр- нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчдээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэдний гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй бөгөөд улсын яллагчийн саналыг харгалзан Б.То-, Н.Ба- нарт торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Тойн овогт Ня-ийн Ба-, Дүнгийн дархан овогт Б-ын То- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Ба-, Б.То- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ба-, Б.То- нарын хэн алиных нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрийн 500.000/таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурван/ сарын хугацаанд сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.Ба-, Б.То- нар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Н.Ба-, Б.То- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Н.Ба-, Б.То- нар нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол төлбөр болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ