Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 0383

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэболор

шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906009760352 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Э,19  оны 6 дугаар  сарын 27-ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д менежер ажилтай, ам  бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод Г.М цохьсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч  Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөр байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүгдэгч  Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2018 оны 11 дүгээр сарын сүүлээр гэртээ гал тогооны тавилга хийлгэхээр таньдаг хүнээрээ дамжуулж утасны дугаарыг нь олж аваад залгаж асуухад хүнээ явуулья гэсэн. 1 ажилтан нь ирээд хэмжээ аваад явсан. Маргааш нь хэмжээ авсан, загвар, өнгөө сонго гэсэн. Тэгээд өнгөө сонгоод хэмжээ авсан залуу нь загвар зурж үзүүлсэн. Тэгээд өөр загварын зураг үзүүлээд тохирсон. Захиралтай нь яриад одоохондоо ажлаас мөнгө орж ирээгүй байна тэгээд төлбөр тооцоог чинь барагдуулна тэр болтол та нар хийхгүй байж болно гэж хэлсэн. Гэтэл хэмжээг чинь авчихсан юм чинь хийж байя гэсэн. 2018 оны 12 дугаар сарын 10-ны орчим байх би хөдөө ажилтай байхад манай гэрт ирээд гал тогооны тавилга угсарч өгсөн байсан. Тэгээд тавилга нь материал өнгө ижил мөртлөө бид нарын ярьж байснаас өөр загвараар хийгдэж ирсэн байсан. Манай эхнэр Ж угсархаас нь өмнө бид нарын захиалсан загвар биш байна гэж хэлсэн байсан. Захирал нь угсарч үзэхэд өөр харагдана гэж хэлсэн байсан. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 10.00 цагийн орчим М, нэг залуугийн хамт манай гэрт ирээд хэлсэн загвараар хийнэ машинтай хүмүүс явуулаад тавилгыг чинь авахуулья гэж тохироод явсан. 14-15 цагийн орчим М өөр нэг залуугийн хамт ирсэн. Ирээд юуг нь яаж өөрчлөх юм бэ гээд Мөнхбаатар гар зураг хийгээд би тайлбарлаж өгсөн. Тэгээд барилгын талаар ярьж байгаад бага зэрэг зай гаргана гэж хэлсэн. Эхнэр Ж анхнаасаа тийм зай гарна гэж хэлээгүй гал тогооны тавилгаа больдог юм уу гэж хэлсэн. Би нэгэнт хийлгэсэн юм чинь гэж бодоод завсар гарвал ингэж янзалж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл М гар утсаа аваад нэг хүн рүү залгаад энэ авгай нь хуцаад байна пязда чинь болино ч гэх шиг гэж хэлсэн. Тэгэхээр нь миний гэнэт дургүй хүрээд чи нялх хүүхэдтэй айлд орж ирчихээд юу гээд хэл амаар доромжлоод байгаа юм гээд Мг сандал дээр сууж байхад нь баруун талын шанаа орчим нь алгадсан. Мөнхбаатар урдаас та нар өөрсдөө болино гээд олон янзын зан гаргалаа гэж хэлсэн. Гэтэл М чи миний хамрыг хугалчихлаа гэхээр нь би чиний хамарт би хүрээгүй ш дээ цагдаагаа дууд гэсэн. Ингээд бид нар хэрэлдэж байгаад гэрээс гарсан. Би М хацарт нэг л удаа алгадсан гэжээ. /хх-ийн 07-08/

           Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11-12 сарын орчим Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын ард талын байранд гал тогооны тавилга, ханын шүүгээ хийж өгсөн. Тухайн үедээ таньдаг хүнээр хийлгэж байгаа гээд урьдчилгаа болон үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тавилга нь таалагдахгүй байна гээд загвараа солино гээд дахин очиж уулзсан. Тэр өнгөөр нь өөрчилж шинээр хийхээр болоод тохиролцоод гарсан. Би үйлдвэр орчихоод 15-16 цагийн орчимд тухайн айлд М хамт буцаж ирэхэд гэрийн эзэн гэх залуу, эхнэр, ах нь гэх залуу нар байсан. Шинээр зураг гаргаад хийх гэсэн чинь өөр загвар, материалаар хийлгэнэ гээд эхнэр нь уурлаад байсан. Тэгээд би ажлын ах С.М руу яриад энэ хүмүүс өөрчлөнө гэж байна пязда юмаа гээд хэлчихсэн юм. Тэгтэл гэрийн эзэн гэх залуу ирээд манай эхнэрийг пязда гэлээ гээд миний шанаа руу 1 удаа цохисон. Намайг тонгойтол доош нь дараад өвдөгөөрөө нүүрэн тус газарт цохисон ба намайг газар унахад дахин миний гар, хөл рүү өшиглөсөн. Хажуунаас нь эхнэр нь болон ах нар нь тавилгаа аваад зайл гээд доромжлоод байсан. Тэгээд би тавилгаа аваад уг айлаас явсан. Миний хамар хугарсан толгой их өвдөж байна гэжээ.  /хх-н 3-6/       

          Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр найзаараа дамжуулж Арвижих тавилгын газраар гал тогооны өрөөний тавилга хийлгэхээр хэмжээ авахуулсан. 2018 оны 12 дугаар сард мөнгө орж ирнэ тэгэхээр хийлгэх үү гэж хэлсэн. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 10-ны орчим тавилгаа хийгээд аваад ирсэн. Хийсэн тавилга нь бид нарын хүссэн загвараар хийгдээгүй байсан. Тэгээд захирал гэх хүн рүү нь ярихад угсраад үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би мөнгө орж ирээгүй байхад тавилгаа тавьчихаад мөнгө нэхээд байх юм гэж хэлэхэд мөнгөө ороод ирэхээр өг гэсэн. Мөнгө орж ирэхгүй байхаар нь бид нар машинаа зараад өгий гэхэд манай машиныг үзээд зөвшөөрч тавилгын мөнгийг суутгаад бусад мөнгийг нь өгөхөөр болсон. 2019 оны 1 дүгээр сард би эмнэлэгт хэвтэж байхад над руу яриад тавилгыхаа мөнгийг хурдан өг нэг бол машинаа хурдан шилжүүлж өг гээд байсан. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө 09.00 цагийн орчим М,  дугаартай залуутай хамт орж ирээд манай нөхөр Энхбаяр бид хоёртой ярилцаад тавилгыхаа загварыг солиулахаар болоод гарсан. Үдээс хойш нь М нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгээд манай нөхөртэй загвараа гаргаад ярилцсан. Манай гэрт нөхрийн ах Д байж байсан. Тэд нар ярилцаж байтал манай хүүхэд уйлаад би хүүхэдрүүгээ явчихаад эргээд иртэл М утсаар нэг хүнтэй ярьж байснаа пязда авгай чинь солиороод байх юм гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр чи юу гээд байгаа юм бэ гээд цааш нь түлхсэн чинь М сандал дээр сууж байснаа унасан. Э чи айлын гэрт орж ирчихээд хүний эхнэр доромжлох эрх байхгүй шүү гэж хэлсэн. Д ах мөн тэгж хэлсэн. Гэтэл М цагдаа дуудна гээд гарсан гэжээ. /хх-н 9-10/   

          Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12-13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 154а-904 тоотод дүү Э байж байхад гаднаас тавилга хийж өгнө гэсэн хүмүүс орж ирсэн. М гэдэг залуу цаасан дээр зураг зурж үзүүлээд тэд нартаа яриад байсан. Тэгээд тавилгын загвар дээрээ санаа бодол нь зөрөөд маргалдаад эхэлсэн. Манай хоёр дүү болохоор цагаан сар өнгөрөөгөөд классик загвараар хийлгэе гэхэд нөгөө залуу нь уурлаад утсаар яриад пязда авгай нь хуцаад байна ш дээ гээд байсан. Гэтэл Э сандал дээр сууж байсан Мг очоод алгадаад авсан. Тэгтэл нөгөө залуу хүн зодчихлоо гээд цагдаа дуудсан гэжээ. /хх-н 11-12/

         Насанд хүрээгүй гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 154а-904 тоот айлд ах М хамт тавилга солих талаар ярилцахаар очсон. Тэд нар тавилгын талаар ярилцаад байж байсан ба тэр айлын эхнэр нь гэх эмэгтэй хаалгыг нь солино, цагаан сарын дараа бүгдийг солино эсвэл бүгдийг нь аваад яв гэсэн. М ах М ахтай яриад буцаана гээд байна пязда авгай нь гэж хэлсэн. Тэгтэл гэрийн эзэн болох Энхбаяр нь М ахын нүүрэнд цохиод авсан. М ах нүүрээ дараад тонгойтол хамар луу нь өвдөглөсөн. М ах сандалтайгаа хойшоо унасан. Ах нь гэж хүн мөнгөгүй хүн ийм байранд амьдардаг юм уу бид биеэрээ ч мөнгөөрөө ч төлнө гээд доромжлоод байсан. М юмнуудаа аваад гарий гээд түрүүлээд явсан гэжээ. /хх-н 14/ 

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1908 тоот шинжилгээ дүгнэлтэд:

           1.М биед хамрын таславч мурийлт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 16-17/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/

          Д.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/

          Д.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21/

          Д.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30/ зэрэг болно.

          Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод Г.М цохьсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1908 тоот шинжилгээний дүгнэлтээр М биед хамрын таславч мурийлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоосон байна. Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би ажлын ах С.М руу яриад энэ хүмүүс өөрчлөнө гэж байна пязда юмаа гээд хэлчихсэн юм. Тэгтэл гэрийн эзэн гэх залуу ирээд манай эхнэрийг пязда гэлээ гээд миний шанаа руу 1 удаа цохисон. Намайг тонгойтол доош нь дараад өвдөгөөрөө нүүрэн тус газарт цохисон ба намайг газар унахад дахин миний гар, хөл рүү өшиглөсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 3-6/ , гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М утсаар нэг хүнтэй ярьж байснаа пязда авгай чинь солиороод байх юм гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр чи юу гээд байгаа юм бэ гээд цааш нь түлхсэн чинь М сандал дээр сууж байснаа унасан гэсэн мэдүүлэг/хх-н 9-10/, гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нөгөө залуу нь уурлаад утсаар яриад пязда авгай нь хуцаад байна ш дээ гээд байсан. Гэтэл Э сандал дээр сууж байсан М очоод алгадаад авсан гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, Насанд хүрээгүй гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М ах Мг ахтай яриад буцаана гээд байна пязда авгай нь гэж хэлсэн. Тэгтэл гэрийн эзэн болох Э нь Махын нүүрэнд цохиод авсан. М ах нүүрээ дараад тонгойтол хамар луу нь өвдөглөсөн. М ах сандалтайгаа хойшоо унасан гэсэн мэдүүлэг /хх-н 14/, Шүүгдэгч  Д.Э  мөрдөн шалгах ажиллагааны үедөгсөн ... М гар утсаа аваад нэг хүн рүү залгаад энэ авгай нь хуцаад байна пязда чинь болино ч гэх шиг гэж хэлсэн. Тэгэхээр нь миний гэнэт дургүй хүрээд чи нялх хүүхэдтэй айлд орж ирчихээд юу гээд хэл амаар доромжлоод байгаа юм гээд М сандал дээр сууж байхад нь баруун талын шанаа орчим нь алгадсан. Би М хацарт нэг л удаа алгадсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 07-08/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Д.Э холбогдох хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул Д.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Д Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН