Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00212/И |
Дугаар | 380 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 380
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 4-58-41 тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, одоо тэтгэвэрт Гарьд овогт Лувсангийн Шаравдоржийн /МЮ-58030876/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхааны 1 дүгээр хэсэг залаат 4-15 тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Туяагийн Байгальд /МО-83120907/ холбогдох
“Түрээсийн гэрээнээс учирсан нэмэлт зардал 317.596.80 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Шаравдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Шаравдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Г.Байгаль гэдэг эмэгтэйд 2013 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 04 дүгээр сар хүртэл сарын 200.000 төгрөгөөр тохиролцон төмөр замын 4-58-41 тоот байраа түрээслэсэн. Түрээсийн хугацаа дуусаад байрнаасаа гарахдаа надад хэлэлгүйгээр байраа хүлээлгэж өгөлгүй түлхүүрээ аваад явсан байсныг хойноос нь хөөцөлдөж байж түлхүүрээ олж авсан. Гэтэл Г.Байгаль байр түрээслэн амьдарч байхдаа тухайн байрны хэрэглээний төлбөр болох дулаан, цахилгаан, ус, СӨХ, кабелийн төлбөрийг төлөөгүй явсан байсан. Тэгээд би Г.Байгаль руу утасдаж энэ талаар хэлэхэд “өгнө, ээжийнхээ группын мөнгийг буухаар өгнө” гэсэн боловч сүүлдээ өгөхгүй шинжтэй болсон. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сард өөр айл оруулах болоход хэрэглээний төлбөр төлөгдөөгүй байсан учраас тэр төлбөрийг би өөрөө төлсөн. Тэр ч битгий хэл түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд хандан шийдвэр гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулан төлбөрийг дуусгасан. Би одоо зөвхөн Г.Байгалийн байр түрээслэн амьдарч байхдаа өөрийнх нь хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг л нэхэмжилж байгаа. Түүнээс биш өөр зүйл нэхэмжлээгүй юм. Иймд Г.Байгалиас 2014 оны 11 сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх дулааны төлбөр 100.080 төгрөг, цахилгааны 2015 оны 3-4 сарын төлбөр 27.016.80 төгрөг, цахилгаан залгуулсны төлбөрт 2500 төгрөг, Усны төлбөрт 45.500 төгрөг, “Ганзам” СӨХ-ны төлбөрт 94.500 төгрөг, кабелийн төлбөр 48.000 төгрөг нийт 317.596 төгрөг 80 мөнгийг гаргуулж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Г.Байгаль шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Туяа овогтой Байгаль нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багт оршин суудаг. 2016 онд Л.Шаравдоржийн нэхэмжилсэн мөнгийг өгөх шаардлагагүй. Учир нь: гэрээ дууссан байхад ямар ч хамааралгүй гэрээний бус мөнгө нэхэж байна. Мөн өмнөх нэхэмжилсэн Л.Шаравдоржийн 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд одоо мөнгө төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн иймд үнэн зөв шүүж өгнө үү. Г.Байгаль миний бие 2016 оны 05 дугаар сарын 23-нд хүндрэлтэй хагалгаагаар төрсөн учир очиж амжаагүй гэжээ.
Хариуцагч Г.Байгаль шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Т.Байгаль, Л.Шаравдорж 317.596.80 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Байгаль миний бие 07 дугаар сарын 19-ний 10 цагт зарлагдсан шүүх хуралд оролцох боломжгүй байна. Миний бие 05 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орж төрсөн. Хагалгаа хувилж эдгэхгүй байгаагийн улмаас ахиж хагалгаанд орох шаардлагатай тул тус шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Шаравдоржийн нэхэмжлэлтэй Г.Байгальд холбогдох “Түрээсийн гэрээнээс үүдсэн нэмэлт зардал 317.596.80 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сар хүртэл “Түрээсийн гэрээ” хийсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот “Түрээсийн гэрээ”-ээр нотлогдож байна. Талууд “Түрээсийн гэрээ”-ний 10 дугаар зүйлд нэмэлт зардал болох түрээслэгчийн хэрэглэсэн дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, кабель, СӨХ-ны төлбөр зэргийг түрээслэгч төлөхөөр зааж өгсөн байна.
Гэтэл түрээслэгч нь /Г.Байгаль/ нь 2014-2015 онд төлөгдөх ёстой нэмэлт зардлын зарим хэсгийг төлөөгүй, түрээслэгч Л.Шаравдорж төлсөн болох нь хэрэгт авагдсан “Сэлэнгэ Ганзам” СӨХ-д 2014-2015 оны төлбөр 94500 төгрөг төлсөн №1 квитанц, Төрийн банкны Сэлэнгэ салбарт 2015 оны 03 дугаар сарын 10, 2015 оны 04 дүгээр сарын 14, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд төлсөн цахилгаан хэрэглэсэн төлбөр нийт 27.016.80 төгрөг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн кассын орлогын №0002690 дугаартай ордероор халаалтын төлбөр 109.080 төгрөг, “Миний Монгол” телевизийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2015 оны 10 дугаар сарын 29-нд тухайн оны 2-10 дугаар сарын кабелийн төлбөр 48.000 төгрөг төлсөн тухай тодорхойлолт, Төрийн банк Сүхбаатар /вокзал/ төвд 2015 оны 08 дугаар сарын 14-нйи өдөр цахилгаан залгалтын төлбөрт 2500 төгрөг, “Урсгал ус” ХХК-нд усны төлбөр 45.500 төгрөг төлсөн “Орлогын мэдүүлэг” зэргээр нотлогдож байх тул нэмэлт зардал нийт 317.596 төгрөг 80 мөнгийг Г.Байгалиас гаргуулан Л.Шаравдоржид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...2016 онд Л.Шаравдоржийн нэхэмжилсэн мөнгийг өгөх шаардлагагүй. Учир нь гэрээ дууссан байхад ямар ч хамааралгүй гэрээний бус мөнгө нэхэж байна. Мөн өмнөх нэхэмжилсэн Л.Шаравдоржийн 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд одоо мөнгө төлөх боломжгүй гэж үзэж байна...” гэсэн байгаа хэдий ч “Түрээсийн гэрээ”-ний дагуу гарсан нэмэлт зардлаа төлсөн талаарх нотлох баримт болон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй няцаасан баримтаа гаргаж ирүүлээгүй, төлөгдсөн гэх 2.600.000 төгрөг нь Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 171 дугаартай шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа явуулж дууссан талаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 75/36 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай” тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт ажиллагаа хийгдсэн 2.600.000 төгрөгөнд нэмэлт зардал орсон эсэх нь тодорхойгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.180 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар буюу бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 292 дүгээр зүйлийн 292.3-т зааснаар Г.Байгалиас 317.596 төгрөг 80 мөнгийг гаргуулан Л.Шаравдоржид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.180 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА