Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 21

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, шүүгч Оорцог овогт Жамбалын Отгонхишиг, шүүгч Дайртан овогт Гомбын Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Иргэдийн төлөөлөгч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Цо-ийн Да- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ын Хохирогч овогт ын От- Хохирогч Ч.От-ын өмгөөлөгч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Да-ад холбогдох 1823000000087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 9-р хорооны Горький тоотод оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-нй өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Цо-ийн Да-, Регистрийн дугаар ВА********

Шүүгдэгч Ц.Да- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан буюу иргэн Ч.От-, Б.Ба- нарыг “өөртэй нь хамт явсан хүмүүсийг хүллээ” гэх шалтгаанаар ТОЗ-8 маркийн буугаар буудаж сум нь Ч.От-ын хүзүүний баруун хэсгээр орж зүүн хацраар нэвт гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Б.Ба-ийн араас буудаж сум нь баруун гарынх нь тохойн дээд хэсгээр нэвт гарч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж алахыг завдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан буюу хохирогч Б.Ба-ийн Nokia-N106 маркийн гар утас, Ч.От-ын Samsung Note-3 маркийн гар утас, Sony маркийн гэрэл зургийн аппаратыг ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэн хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Ч.От-ын жолоодож явсан Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэргүүдэд/яллах дүгнэлтэд дурдсанаар/ холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Да- нь бусад хоёр хүний хамт 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт байх Отгонтэнгэр уулын энгэрт байрлах Бадархундага нуурын усанд шумбалт хийн иргэдийн өргөсөн аягыг түүн гаргаж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд доорх үйл баримт болсон нь хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. Үүнд: 1. Ц.Да- нь уг нуур орчимд хүмүүс ирэх үед уул өгсөн зугтан нуугдаж тэдний хүрээд ир гэсэн шаардлагыг үл биелүүлэн улмаар өөрийн авч явсан ТОЗ-8 маркийн буугаар буудаж сум нь хохирогч Ч.От-ын хүзүүний баруун хэсгээр орж хэлний уг хэсгийг дайрч зүүн хацрын дунд хэсгээр нэвт гарч хүндэвтэр гэмтэл учруулан, мөн хохирогч Б.Ба-ийн араас буудаж сум нь түүний баруун бугалаганы гадна хэсэгт хайрагдсан шарх үүсгэн хөнгөн гэмтэл учруулсан, 2. Ц.Да- нь дээрх үйлдлийн дараа хохирогч Б.Ба-ээс түүний Nokia маркийн гар утсыг өгөхийг шаардан авч ажиллагаагүй болгосон, хохирогч Ч.От-ын эзэмшлийн Samsung Note-3 маркийн гар утсыг авсан мөн Sony маркийн гэрэл зургийн аппаратыг нь түүний хүү О.Ан-оос өгөхийг шаардан авч зургийн аппаратыг хад руу шидсэн, 3. Улмаар хохирогч Ч.От-ын жолоодож явсан Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр жолоодож зугтан усанд суулган орхисон үйл баримтууд болжээ. Хэргийн дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, шүүгдэгч Ц.Да-ын үйлдлүүдэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотолж байна. Тухайлбал хохирогч Ч.От- мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...10 цагийн үед Бадархундага нууран дээр очсон. Бид нарыг очих үед хар өнгийн Тоёота рүннер гэдэг машин байсан. Бид нарыг уг машин дээр очих үед машин дотроо мөнгөн аяга хийчихлээ гэж манай ах хэлсэн, тэгсэн тэр хүн цаашаа гүйгээд явахаар нь араас нь манайд явсан хүүхдүүд цуг гүйгээд явсан, би тухайн үед уралдаад явж байгаа юм байх гэж бодсон. Тэгсэн манай нэг хүүхэд урдаас буцаж ирээд дээр хүмүүс чулуун овоонд юм нуугаад байна гэж хэлсэн, тэгээд нуурын доод хэсэгт очиход хоёр хүн босоод зогсчихсон байсан. Та нар юу хийж байгаа юм гэхэд юм дуугарахгүй байсан, тэгээд манай дүү овооны доороос шар цүнх гаргаж ирсэн, хажууд байсан хоёр цүнхийг онгойлгож үзэхэд дотроос нь усанд сэлэлтийн хувцас, урт шар алаг уяа нөгөө цүнхнээс нь хийн баллон гарч ирсэн, тэгэнгүүт нь саарал цамцтай залууг нь чи яваад машин дотор тавьсан зүйлээ аваад ир гэж хэлээд явуулсан. Манай ах нуурын хажуугаар өгсөөд явсан, явж байхад нь үлдсэн хүнээс нь та нартай өөр хүн байгаа юу гэж асуухад манай нэг гэх залуу зугтаасан гэж хэлсэн. Тэгэхээр нь ахын араас наана чинь нэг хүн байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу уулын хажууд нуугдсан байсан. Манай ах бос хөөе гэж хэлсэн. Тэгээд тэр залуу ахтай хамт явж байснаа гэнэт зугтаасан. Ах доошоо бууж явахдаа усанд шумбахад өмсдөг хувцас олсон байсан. Бид нар тэдгээрийн нуурнаас авсан аяга болон төхөөрөмжийг үзэж байхад нөгөө гэх залуу доошоо уруудаад ирэхээр нь би машины дугуй хагалж магад гэж бодоод өргөх зүйлээ өргөчихөөд араас нь уруудсан. Миний араас манай хүү гүйгээд түүний араас манай найз Ба- буусан. Би буугаад машин дээрээ очих гэж байсан чинь уг хүн машиныхаа цонхыг хагалчихаад хувцсаа сольж байсан. Тэгээд машинаасаа шар өнгийн үүргэвч үүрээд цаашаа гүйж байснаа бутны ард суусан, тэгэхээр нь хүрээд ир ойр хавьд айл байхгүй, хөлдөж үхнэ хүрээд ир гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд манай найз хайрханд юм өргөөд зогсож байтал гэнэт хүн гараараа цохих шиг болсон, тэгээд тонгойсон чинь цус гарч байсан. Манай найз, буутай байна гүйгээрэй гэж хэлсэн. Би хэд алхаад толгой эргээд байсан. Манай найзыг гүйж байхад араас нь буудчихаад над дээр хүрч ирээд гай болсон пизданууд, хараагүй юм шиг өнгөрөөд явчиж болоогүй юм уу гээд хараагаад, ядарсандаа ингэж явна, би ч гэсэн бурхан шүтээн шүтдэг гэж хэлээд найздаа хайртай бол хүрээд гэсэн, манай найз хүрээд ирсэн, тэгээд та хоёр босоод ир гээд машин дээр очоод хутга гаргаж ирээд жолоочийн хажуугийн суудлын бүсийг тасалж намайг найзынхаа гарыг хүл гэж хэлээд би гарыг нь хүлсэн. Та нарыг бүгдийг чинь ална, надад хангалттай сум байгаа гээд халааснаасаа хар өнгөтэй калибрын сум харуулсан. Тэгээд бид хоёрыг урдаа оруулаад туугаад явсан, урдаас манай эгчийн хүүхэд ирсэн, бид нарыг нийлүүлээд замаасаа манай хоёр хүүхдийг харчихаад босоод ир гэсэн, өгсөж байхад манайхан өөдөөс ирж байсан. Манай нэг хүргэн ах ирэхгүй зугтаад байсан. Тэгсэн тэр улаан цамцтай хүнийг заавал ална гэсэн, тэгээд тэр залуутай хамт явсан хүнийг урдаас нь явуулсан чинь “ойртох юм бол буудлаа шүү” гэсэн, нөгөө хүн нь уйлан дуугараад байсан. Тэгснээ буцаад гүйгээд явсан, хүргэнийг буудах гээд явчихлаа гэж бодсон, тэгээд бид нар машин дээр очих гээд явж байхад миний унаж явсан цагаан машиныг асаагаад цаашаа яваад өгсөн. Бид нар үлдсэн машин дээрээ очоод 4 хүнээ үлдээчихээд, 6 хүн доошоо явж байгаль хамгаалагч дээд очиж холбоо бариад Отгон сумын төв орж эмнэлэгт анхны эмчилгээ хийсэн. ...Тухайн хүн буу тулгаад машины түлхүүрийг өг, утсаа өг гэж хэлээд авсан. Намайг 20 орчим метр орчмоос буудсан. Буу буудаж байхыг нь хараагүй. Би 4 удаа буун дуу сонссон. Миний 3 шүд унасан, 1 шүдийг нь 2.500.000 төгрөгөөр хийнэ гэсэн, шүд хийлгэх мөнгө байхгүй учир шүдээ хийлгэж чадахгүй байна. ...Мөн хэлний болон залгуур хоолойны мэдрэл сэргээх эмчилгээг Солонгос улсад хийлгэх шаардлагатай байгаа, үүнд гарах зардал 25.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ. Хохирогч Б.Ба- мөрдөн байцаалтын шатанд мөн “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед Отгонтэнгэр уулын Бадархундага нуурын тэнд өгсөөд очиход тэнд хар өнгийн зөв талдаа рүлтэй ТОЁОТА РҮНЕР маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, жолооч нь манай эхний машиныг очиж зогсоход машиндаа 70 хилийн уут шиг хэмжээтэй ууттай зүйл тавьчхаад юм асуух гэсэн асуухын зуургүй зугтаагаад дээшээ нуур чиглээд гүйсэн, бид нарыг очиход Мө- ах тухайн хүний араас цуг явсан хүүхдүүдээ гүйлгэчихлээ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг өгсөж явах үед урдаас манай нэг хүүхэд буцаж гүйж ирээд “эд нар чулуун овоон доор юм нуугаад байна” гэж хэлсэн, бид нарыг очиход хоёр залуу нуурын эрэг дээр 150 см орчим урттай хоёр ширхэг цүнх тавьчихсан, хажуудаа хоёр чулуун овоо босгоод сууж байсан. Та “нар энд юу хийж байгаан” гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд цүнхнүүдийг нь нээгээд үзсэн чинь усанд шумбалтын хувцас, баллонтой хий болон хэлхээтэй зүйлс байсан, хажуугийн овооноос нь ногоон ууттай зүйл цухуйж байхаар нь үзсэн чинь хоёр ширхэг баллон байсан, тэгээд “та нар эндээ асуудлаа шийдэх юм уу?” “та нарын машины дугаар утсан дээр байгаа” гэж хэлсэн. Тэгээд машины тэндээс гүйсэн залууг машиндаа тавьсан зүйлээ аваад ир гэж хэлээд гурван хүүхэдтэйгээ хамт явуулсан, үлдсэн залууг нь зугтааж магадгүй гээд гарыг нь хүлээд газар суулгасан. Тэгээд машин луу явсан хүн удаад байхаар нь Мө- ах уул руу өгсөөд “машин нь яваагүй байна наашаа өгсөж яваа юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд гэнэт чанга орилсон чинь нуурын хажуугаас дэвсэг дээрээс нэг хүн босоод гүйгээд явсан, араас нь Мөнхөө ах хөөж байгаад гүйцээгүй, “тэгээд хаячих наад хүн чинь буугаад ирнэ” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө зугтаадаг залуу “Рекин ахаа би яах юм бэ?” гээд орилоод нүүрээ дараад байсан. Рекин гэдэг нь “буугаад ирээ” гэж хэлсэн чинь “би тэгвэл амиа хорлолоо шүү” гээд байсан. Бид нар “ямар ч байсан өргөх зүйлээ өргөчихөөд бууя, энэ хоёрыг нь хүлээд үлдээчихье” гэж яриад байж байсан чинь нөгөө уулан дээр сууж байсан залуу машин луугаа чиглээд гүйсэн, араас нь От- гүйгээд, түүний араас хүүхэд нь, араас нь би гүйсэн, тэгээд хүүхдийн хажуугаар гарахдаа “аяархан яв, ах нь аавынх нь араас очъё” гэж хэлээд гүйцээд гүйгээд явсан, доошоо очиж явахад нөгөө залуу хувцсаа солиод хар хувцас өмсөөд дээшээ гүйсэн, бид хоёр наанаас нь очоод “айл амьтан байхгүй, чи хөлдөж үхнэ” гэж хэлээд машины ар талаа онгойлгоод зогсож байсан чинь гэнэт буун дуу дуугарсан чинь От-ын амнаас нь цус гоожоод байсан, тэгэхээр нь хоёр машины дунд оруулаад “чи урагшаагаа би хойшоо явъя” гээд намайг гүйж явах үед маний араас буудаад баруун гарын тохойны дээр оносон. Тэгээд би газар хэвтээд хүүхдийг нь “доошоо хэвт” гэж хэлсэн, тэгсэн нөгөө залуу “чамайг ирэхгүй бол найзыг чинь буудлаа шүү” гээд хашгараад байсан, тэгэхээр нь би наанаас нь яваад очсон чинь От-ын амнаас нь цус гараад байхаар нь халааснаасаа нойлийн цаас гаргаж өгсөн, тэгсэн нөгөө буутай залуу “утсаа гаргаад ир” гэж хэлээд миний утсыг гаргуулж авсан, От-аас утсыг нь машиных нь түлхүүртэй хамт нэхээд авсан, тэгээд өөрсдийхөө унаж явсан машины түлхүүрийг сурсан, тэгэхээр нь “би машины голын хайрцган дээр байгаа” гэж хэлсэн. Тэгээд От-ыг “хүүхдээ дууд, дуудахгүй бол чамайг ална” гэсэн чинь От- “” гээд хүүхдээ дуудсан чинь нөгөө залуу “ аавдаа хайртай бол хүрээд ир ирэхгүй бол аавыг чинь аллаа шүү” гэж дуудсан чинь цаанаас нь бид нартай цуг явж байгаа ах гарч ирээд “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чи наашаа хүрээд ир ирэхгүй бол ална шүү” гэж хэлсэн, тэгсэн ах “Чаддаг юм бол чи намайг алчих” гээд хэрэлдээд, бид хоёрыг урдаа оруулж яваад машины урд зогсоож байгаад “хөдлөх юм бол ална шүү” гэж хэлээд хутга гаргаж ирээд машины суудлын бүсийг таслаад От-аар миний гарыг хүлүүлсэн. Тэгээд байж байтал бид хоёрыг машины урдуур гаргаад хэрэлдсэн “ахыг ирэхгүй бол энэ хүнийг чинь аллаа шүү” гэсэн, нөгөө ах цаашаа явсан чинь От- руу чиглүүлээд буудсан чинь хөлнийх нь хажууд шороо босож байсан. Тэгээд нэг харсан чинь манай нэг залуу их ойрхон ирсэн байсан. “Одоо тайвшир, уурлах хэрэг байхгүй, тайван байж байгаад ярилцъя” гэж хэлсэн чинь “цаадуулаа бүгдийг нь дууд ирэхгүй бол чамайг ч гэсэн энд ална” гээд буугаараа шагайгаад бид хоёрын хажууд суу гэж хэлсэн, тэгээд бид гурвыг нийлүүлээд урдаа гаргаад буцаад Бадархундага нуурын тийшээ тууж яваад асган дунд сууж байсан хоёр хүүхдийг харчихаад “гарч ирэхгүй бол аавыг чинь буудлаа шүү” гэж хэлсэн. Тэгээд хоёр хүүхэд гарч ирсэн. Тэгээд бид нарыг явж байхад урдаас манай хэд нөгөө хоёр хүнийг нь аваад ирж байсан, тэгсэн “түрүүний хэрэлдээд байсан хүнийг гаргаад ир гэсэн”, тэгээд урдаас Рекин гэдэг нь ирээд нөгөө буутай залууд “яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “чамайг ч гэсэн ална шүү, нэг алхах юм бол ална шүү” гээд хэрэлдээд байсан. Тэгээд манай хэрэлдсэн залуу машин руу гүвээ уруудаад гүйж байхыг харчихаад бид нарыг хаячихаад буцаад гүйсэн тэгээд их удалгүй цагаан өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг унаад явсан. ...Нийт 4 удаа буудсан, хоёр сум нь хий буудсан, эхний буудалтаараа От-ын хүзүү рүү нь буудаад сум нь зүүн хацрын хонхроор гарсан. Дараагийн буудалтаар миний баруун гарын булчин хэсэгт буудсан. ...та нарыг алах хангалттай сум байгаа гэж хаалааснаасаа атгаж гаргаж ирж харуулж байсан. ...Намайг 150 метр орчмын зайнаас буудсан.” гэж хэргийн талаар нэг бүрчлэн тууштай мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч нартай хамт явсан хүмүүс болох гэрч Ч.Мө-, М.Га-, М., Г.-, Г.Г-э-, Л.Чу- нар хэргийн нөхцөл байдлаас өөрсдийн харсан хэсгийнхээ талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгүүд хохирогч Ч.От-, Б.Ба- нарын мэдүүлэгтэй агууллага ижил, өөр хоорондоо зөрүүгүй байна. Тухайлбал Гэрч Г.ийн “...Энэ үед От- ах машин хорлочих байх гээд От- ах, ах 2 машины зүг гүйсэн. Чу- ах тэр 2-ын араас бид нараас арай түрүүлээд алхаад явж байсан, тэгэхээр би Чу- ахыг гүйцээд урд нь явж байтал машин ил харагдаж эхлэхэд машины хажууд нэг хүн босоо байдалтай 2 хүн суучихсан байдалтай, босоо хүний гарт урт зүйл харагдаж байхаар нь би дөхөөд очсоны дараа уулан дээрээс доошоо гүйсэн залуу От- ах, ах 2-ыг газарт суулгачихсан буу чиглүүлчихсэн байсан. Тэгсэн буу барьсан залуу “наашаа буугаад ир” гэж орилсон, мөн От- “ах наашаа буугаад ирээ” гэж орилсон энэ үед би Чу- ах руу “буутай байна” гээд бас орилтол Чу- ах “чаддагийн бол бүгдийг алаарай” гэсэн чинь нөгөө залуу “буугаад ир алаад өгье” гээд бид 2-луу буугаа чиглүүлэхээр нь би “аа ахаа хэвт” гээд бид 2 хэвтсэн, үүний дараа “энэ 2-ыг чинь буудлаа шүү, улаан цамцтай нь буугаад ир” гээд Чу- ахыг дуудахад Чу- ах буцаад дээшээ өгсөөд явсан. Дахиад нөгөө залуу “энэ 2-ыг чинь буудлаа шүү” гээд орилоод нэг удаа буудангуут нь би босч ирээд “чи байж байлдаа” гэсэн чинь намайг “чи наашаа буугаад ир эсвэл энэ 2-ыг буудаад алчихна шүү” гээд байхаар би очсон юм. Очоод 3 метр орчим зайд очиход От- ахын гар хүзүү эрүү, хацар, ам, энгэр цус болсон байдалтай, ахын 2 гарыг нь урд нь хар зүйлээр хүлсэн байдалтай байсан. Тэгэхээр нь “чи тайвшир л даа наад хүмүүсээ харалдаа” гэсэн чинь над руу байнга буугаа чиглүүлээд байсан бөгөөд “та нар яасан хүний мууд дуртай хүмүүс бэ? яах гэж барьж байгаан” гэхэд нь би “өөр яах байсан юм бэ? дээр бүх юм чинь ил байсан шүү” гэтэл “та нараас өөрсдөөс чинь болсон шүү, бүгдийг чинь буудаж ална” гээд байсан тэгэхэд нь “яах гээд байгаан чи тайвширалдаа” гэсэн чинь “чамайг буудаад алчихна шүү” гээд толгой руу онилоод байхаар нь “би хүүхэдтэй хүн шүү чи ч гэсэн хүүхэдтэй байлгүйдээ” гэсэн чинь царай нь хувьс хийсэн. Тэгснээ нөгөө 2-ыг босгоод намайг ард нь гараад яв гээд бид 3-г миний араас буугаа бариад туугаад дээшээ өгсөөд явсан. Явж байх хугацаандаа “яасан хүний мууд дуртай хүмүүс вэ? бүгдийг чинь буудаж ална, бас хүний амь таслах үсний цагаан үс түүх адилхан байдаг юм ш дээ” гээд байсан. Тэгээд дээшээ өгсөөд явж байсан чинь - ах амраад сууж байсан, тэгсэн тэр залуу “босоод яв” гэхээр нь би “наад хүн чинь миний ах байгаа юм, бие муутай, энд нь үлдээчих үү” гэсэн чинь “тэгвэл нэг мөсөн амраагаад үхүүлчих үү” гэсэн чинь - ах “би өөрөө явъя” гээд босоод алхсан юм. Алхаж байгаад - ах эцээд удаан алхаад байсан чинь “энийгээ 2 нь ирээд дамжлаад яв, эсвэл энд нь буудаж аллаа” гээд байхаар би - ахыг үүрээд явсан тэгээд жаахан алхаад би эцээд удаан алхаад байсан чинь - ахын нуруу руу бууныхаа хошууг тулгаад “калибрын сум нэвт гардаг ш дээ” гэхээр нь би “яах гэсэн юм бэ” гэсэн чинь “та нар шиг ямар баян цатгалан хүмүүс байгаа биш ядарсандаа ингэж явна, түүнээс юу гэж хайрхандаа халдахав дээ” гэж байсан. Тэр үед буу барьсан залуу “аа, гараад ир, аавдаа хайргүй юм уу” гэсэн чинь , 2 нуугдсан газраасаа гараад ирсэн юм. Тэгсэн ын хүзүүнд зургийн аппарат байсныг нь тайлуулж аваад, ын үүрсэн үүргэвчийг бас авсан юм тэр үед би харсан чинь “чи юугаа хараад байгаан чамайг би хүүхэдтэй болохоор чинь алахгүй байгаа шүү, өнөөдөртөө би залуу хүн алмааргүй байна шүү” гээд байсан. Цааш нь бид нарыг туугаад өгсөхөд нөгөө 2 залууг хүлээд газар хэвтүүлчихсэн байсан, тэр үед “улаан цамцтай аагаа дууд буудаж ална” гээд байсан, бас “наад 2-хоо хүлээсийг нь тайл” гээд тайлуулаад, тэгсэн бүдүүн залуу нь босоод “ ахын дүү болилдоо яаж байгаан бэ” гээд дөхөөд уйлсан чинь “тэгвэл би таныг буудчихъя” гээд буугаа түүн рүү чиглүүлсэн тэгсэн нөгөө залуу бас л гуйгаад байсан. Тэгсэн нөгөө залуу гар утаснуудаа өг, машины түлхүүр хаана байна гэсэн чинь машиныхаа түлхүүрийг өгөөд ах гар утсаа өгсөн юм. Тэгсэн буу барьсан залуу хамт явсан 2 залуу руугаа “наад хэдийгээ хүлж бай” гэсэн чинь нөгөө 2 залуу “үгүй” гэсэн, тэгсэн чинь тэгвэл “явъя” гэсэн нөгөө 2 залуу бас “үгүй” гэсэн тэгсэн буу барьсан залуу доошоо гүйгээд яваад өгсөн. Тэгсэн үлдсэн 2 залууг бид нар яв гэсэн чинь тэр 2 залуу явахгүй “бид 2-г ч гэсэн алахаар байна ш дээ ахаа уучлаарай” гээд байсан. Тэгээд бид нар тэндээ жаахан хүлээж байсан чинь манай цагаан өнгийн машин доошоо хөдөлж байсан.” гэсэн мэдүүлэг Гэрч Ч.Мө-ын “...би хүүдээ санаа зовоод алсаас нь харах гээд нуурын хажуугийн эрэг лүү жоохон өндөрт гараад явж байтал хонхорт нэг иж бүрэн усны хувцастай хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэрийг дуудаж босгож ирээд та нар болиход яадаг юм шүтлэг байдаггүй юм уу? гээд тэр хонхорт байсан залууг дагуулаад дээр байсан овоог нэг тойрчихоод буцаад нөгөө залууг урд гараад яв гээд урдаа гаргаад дагуулаад нуурын эрэг лүү нөгөө залуу руу нь дагуулаад явж байтал тэр залуу нөгөө залууг нь газарт хэвтүүлчихсэн гарыг нь ард нь хүлсэн байсныг харчихаад зугтаад явчихсан. ... манай хүргэн Чу- түрүүлж явж байгаад эргэж гүйж ирээд нөгөө залуу чинь д буу тулгасан байна. Бүгдээрээ хадны араар орцгоогоорой гэсэн. Тэгээд бөөнөөр нөгөө дагуулж явсан хоёрыг хооронд нь хүлчихээд хадны араар ороод байж байтал манай дүү нар болох , Хишигээ, , баа, , нарыг цувуулаад алхуулчихсан араас нь буу тулгачихсан бид нар луу дөхөөд ирсэн. Тэгээд дөхөж ирээд “та нарыг бүгдийг чинь ална, танай ягаан цамцтай бүдүүн залуу чинь хаана байна тэрийг чинь би ална” гээд орилоод байсан. ...От-ын амнаас нь цус гоожсон байсан. ...Тэгээд бид нар тэр залуу руу ойртож чадахгүй ойртвол буудна гээд буугаа чиглүүлээд байсан. Надад зөндөө сум байна гээд атга дүүрэн сум гаргаж ирээд байсан. Бид нар нөгөө хүлсэн байсан хоёрын хүлээсийг нь тайлаад энэ хоёр хүнээ аваад явж үз гэсэн чинь нөгөө хоёр хүний хөгшин нь нөгөө залуугийнхаа урдаас очих замдаа “чи яаж байгаа юм бэ?” гээд очих гэсэн чинь тэр залуу нөгөө хөгшинийхөө урдаас буу тулгаад ойртуулахгүй байсан. Тэгж байж байснаа тэр буутай залуу та нар хүлээж бай гэж хэлээд манай нөгөө ягаан цамцтай Чу-ыг хайх гэж байгаа бололтой доош уруудаад явсан. Бид нар хэсэг хүлээж байгаад араас нь явсан чинь бид нарын явж байсан хоёр автомашины цагаан өнгийн Ланд круйзер-200 маркийн **-** УНР улсын дугаартай автомашины дэргэд зогсож байгаа харагдаж байснаа тэр бид нарын цагаан машиныг унаад доош уруудаад зугтаад явсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.-ын “...Тэгээд бид нар өөрсдийнхөө мөнгөн аягануудыг өргөчихөөд машин хоролчиж магадгүй гээд От-, ах 2 машин руу уруудаад, бид нар бас араас нь цувраад уруудсан юм. Бадархундага нууран дээр байсан 2 залуутай Мө- ах, Га-, Хадуулга нар үлдсэн. Бид нар цуварч уруудахад хамгийн ард Чу- ах бид 2 хамт явж байгаад бид 2-т машин ил харагдаж эхлэхэд түрүүлж явсан От-, 2 суучихсан хажууд нь нэг буу барьсан залуу тэр 2 луу буу чиглүүлээд барьчихсан байдалтай байсан. Мөн Г-э- наад талд нь гараа өргөчихсөн зогсож байсан, буу барьсан байсан залуу Г-э- рүү болон сууж байсан хоёр луу буугаа ээлжилж чиглүүлээд байсан. Надад машин ил харагдаж эхлэхэд буу нэг удаа дуугарсан юм. Тэгсэн нөгөө буу барьсан залуу От-, , Г-э- нарыг урдаа туугаад араас нь буугаа барьсаар над дээр ирсэн. Тэр буу барьсан залуу , 2-г нэрээр нь дуудаад аавдаа хайртай бол гараад ир гэсэн чинь тэр 2 гарч ирж нийлсэн юм. Тэр үед Чу- ах нуугдаад харагдаагүй юм. Тэгсэн тэр буутай залуу бид нарыг дахиад дээш өгс гэсэн, бид нар өгсөхөд би бие муутай хурдан явж чадахгүй байсан чинь миний ар нуруунд буугаа тулгачихаад хурдан яв, калибрын сум нэвт гардаг юм ш дээ, үзэх үү гээд байсан. Намайг явж чадахгүй байсан болохоор манай дүү Г-э- намайг үүрээд хэсэг явсан. Тэгээд өгсөөд явж байтал урдаас нөгөө дээр үлдсэн 2 залуу урдаас гарч ирсэн, тэр 2 залууг нөгөө буутай залуу нь наад 2-хоо хүлгийг тайл гэж тайлуулсан чинь бүдүүн залуу нь буутай залуугийн өөдөөс очоод “ ахын дүү юун буу вэ, болиоч ахын дүү” гэсэн чинь буутай залуу “наадуулыгаа хүл” гэсэн чинь нөгөө залуу “үгүй” гэсэн чинь “тэгвэл би чамайг буудчих уу” гээд орилоод байхаар нь нөгөө залуу нь буцаж бид нар дээр ирсэн юм. Тэгсэн буутай залуу “машины түлхүүрээ өг” гэсэн чинь От- ах машиныхаа түлхүүрийг өгсөн, бас бид нарыг гар утаснуудаа өг гээд манайхнаас 2 нь утсаа өгсөн. хүзүүндээ зургийн аппарат зүүсэн байсан, тэрнийг бас авсан юм. Тэгээд тэр доошоо гүйгээд яваад өгсөн, удаагүй цагаан машин доошоо уруудаад яваад өгсөн. **-** УНР улсын дугаартай, цагаан өнгийн Ланд-200 маркийн машиныг авч зугтаасан” гэсэн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Да-ын дээрх үйлдлүүд хөдөлбөргүй нотлогдсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Ц.Да-ын үйлдлийг хүнийг алахыг завдсан гэж үзэхгүй, харин хохирогч нар болон бусад хүмүүс хамт явсан хоёр хүнийг нь хүлж, өөрийнх нь зургийг авч бичлэг хийн сошиалаар олонд түгээнэ гэсний улмаас Ц.Да-ын санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидан Ч.От-, Б.Ба- нарыг буудсан учир Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах үндэсгүй байна. Шүүгдэгч Ц.Да- мэдүүлэхдээ “...олон хүмүүс утас, зургийн аппаратаар бичлэг хийн нүүрийг нь сайн бичээрээ, facebook-ээр цацна гэхийг сонсоод айж, facebook-ээр нэг шуугиан болох юм байна гэж бодоод үхэхээс өөр бодол орж ирээгүй. Тэгээд өөрийгээ юу хийж байгаагаа мэдэхгүй болсон. Нэг мэдэхэд Төлепберген ах чи чинь яаж байгаа юм бэ, хүн алчихлаа гэхээр нь нөгөө хүн үхчихсэн юм байна гэж бодоод зугтаасан. ...” гэх боловч хохирогч нар болон гэрчүүдийн зүгээс шүүгдэгчийг сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулахуйцаар хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хүндээр доромжлох, эрхшээл дарамт үзүүлэх зэргээр зүй бус үйлдэл гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна. Харин ч шүүгдэгчийг бутны ард нуугдаж байх үед хохирогч Ч.От-, Б.Ба- нар цааш явбал ойр хавьд айлгүй, эзгүй газар учир хөлдөж осолдох аюултай гэдгийг сануулан, өөрсөд рүүгээ ир гэж дуудсан гэдгээ тууштай мэдүүлсэн байна. Шүүгдэгч Ц.Да- ч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...наашаа хүрээд ирээ, цаашаа явбал чи хөлдөж үхнэ, цаана чинь 17 хүн үхсэн газар, чи хөлдөж үхнэ, наашаа яв гэж хэлсэн. ...Намайг ойртоход тэр хоёр хүн тоохгүй, нааш ир, нааш ир гээд зогсож байсан. Тэгэхээр нь би айлгах гэж бодоод дээгүүр нь буудсан. Тэгсэн чинь тоохгүй байгаа юм уу зогсоод байсан. Би дахиад айлгах гээд нэг удаа тэр хүмүүсийн дээгүүр нь чигтэй бариад буудсан...” гэж мэдүүлжээ. Шүүгдэгчийн энэ мэдүүлэг түүний өөрийгөө юу хийж байгаагаа мэдэхгүй болсон гэх мэдүүлгийг үгүйсгэж байна. Дээрх нотлох баримтуудаар хохирогч Ч.От-, Б.Ба- нарыг буудах үедээ шүүгдэгчийн санаа сэтгэл давчдаж цочирон, сэтэхүйн хэвийн байдал нь алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Ц.Да-ын үйлдлээс Ч.От-, Б.Ба- нарыг ТОЗ8 маркийн буугаар буудаж, сум нь Ч.От-ын хүзүүний баруун хэсгээр орж зүүн хацраар нэвт гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Б.Ба-ийн араас буудаж сум нь баруун гарынх нь тохойн дээд хэсэгт хайрагдсан шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг 2 хүнийг алдахыг завдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Ц.Да-ын хэргийн газраас зугтах үедээ хохирогч Ч.От-ын жолоодож явсан Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр авч яван усанд суулган орхисон үйлдэл хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бөгөөд түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв болжээ. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч ч энэ хэргийн талаар маргаагүй бөгөөд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгдэгч Ц.Да- нь хохирогч Б.Ба-ийн Nokia-N106 маркийн гар утас, хохирогч Ч.От-ын Samsung Note-3 маркийн гар утас, Sony маркийн гэрэл зургийн аппаратыг хууль бусаар авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Ц.Да- дээрх эд зүйлсийг хохирогч нараас шаардаж авахдаа эд зүйлийг өөрийн мэдэлд авч ашиг олох шунахай зорилго агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч энэ үйлдлийнхээ талаар мэдүүлэхдээ “бичлэгийг устгах зорилгоор авсан. Зургийн аппаратыг машинд суухаасаа өмнө хад руу шидчихсэн” гэж мэдүүлдэг бөгөөд гэрэл зургийн аппаратыг хаданд дунд орхисон, гар утаснуудыг унаж зугтаасан машинд үлдээсэн болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд Sony маркийн гэрэл зургийн аппаратыг хадан дундаас олсон тухай, Nokia маркийн гар утас, Samsung маркийн гар утас нь Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машины жолооны хүрдний хажуугийн хайрцаг/дунд хайрцаг гэх/-ны таг хэсэгт байсан нь тусгагдсан, дээрх эд зүйлс нь эвдэрч гэмтэн ажиллах боломжгүй болсон нь тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь шүүгдэгчийн “бичлэгийг устгах зорилготой авсан” гэх мэдүүлгийг нотолж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр дээрх эд зүйлсийн нийт үнэ 1070000 төгрөг болох нь тогтоогдсон байх тул Ц.Да-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа, мэдүүлгийн нотлох баримтууд болон бусад бичгийн баримтууд Ц.Да-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Да-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан буюу иргэн Ч.От-, Б.Ба- нарыг буудаж сум нь Ч.От-ын хүзүүний баруун хэсгээр орж зүүн хацраар нэвт гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Б.Ба-ийн араас буудаж сум нь баруун гарынх нь тохойн дээд хэсгээр нэвт гарч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж алахыг завдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Б.Ба-ийн Nokia-N106 маркийн гар утас, Ч.От-ын Samsung Note-3 маркийн гар утас, Sony маркийн гэрэл зургийн аппаратыг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Ч.От-ын жолоодож явсан Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Б.Ба- шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байна. Хохирогч Ч.От- эмчилгээний зардал 960000 төгрөг, Toyota Landcruiser200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг засварлуулахад гарсан зардал 3200000 төгрөг, уг машиныг Завхан аймгаас Улаанбаатар хотод ачиж хүргэсэн зардал 1000000 төгрөг, 3 шүдний имплант суулгуулах зардал 7500000 төгрөг, цаашид гадаад улсад очиж хэлний болон залгуурын мэдрэл сэргээх эмчилгээ хийлгэхэд гарах зардал 25000000 төгрөг нийт 37.660.000 төгрөг нэхэмжилж байгаа ч 731000 төгрөгийн эмчилгээний зардлын 4 ширхэг баримт, 200610 төгрөгийн шатахууны 2 ширхэг баримт, авто машинд 3044022 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсний баримтууд нийт 3975632 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ. Мөн шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхдээ зарцуулсан шатахууны 200610 төгрөгийн 2 ширхэг Ибаримт гаргаж өгсөн бөгөөд уг баримтуудад хохирогчийн нэр бичигдээгүй ч огноо нь шүүх хуралдаанд дуудагдан ирсэн огноотой тохирч байх тул нотлох баримтаар тооцох боломжтой. Ч.От-ын Samsung Note-3 маркийн гар утасны үнэлгээ 180000 төгрөгөөр, Sony маркийн гэрэл зургийн аппаратны үнэлгээ 850000 төгрөгөөр тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Да- хохирогч Ч.От-ад 7.000.000 төгрөг төлсөн байх тул 3975632 төгрөгийн хохирол болон утас, аппаратны хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ. Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг ачиж Улаанбаатар хүргэсэн гэх жолооч А.Мижидсүрэнгийн тодорхойлолт байгаа ч энэ баримтыг нотолсон өөр ямар нэгэн нь нотлох баримт байхгүй, жолоочийн тодорхойлолт хуульд заасан журмаар авагдаагүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн 2019.02.09 гэсэн огноотой 150000 төгрөгний шатахууны И баримтыг энэ хэрэгт хамааралтай баримт гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлж хохирлын тооцоонд оруулах үндэсгүй. Хохирогч Ч.От-ад 3 шүдний имплант суулгахад 7500000 төгрөгийн зардал гарах боломжтой гэдгийг шүдний Дегфим эмнэлэг тодорхойлсон байгаа ч уг зардал болон цаашид өөр улс оронд хийлгэх эмчилгээний зардал гэх 25.000.000 төгрөгийг бодитоор гарсан зардал гэж үзэх боломжгүй учир дээрх 32.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч эмчилгээ хийлгэсний дараа нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлууд, уг гэмт хэргүүдэд шүүгдэгч Ц.Да-ыг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тогтоогдсон хэмжээ болон шүүгдэгчийн нөхөн төлсөн төлбөр зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Ц.Да-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Да-ад ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн металлаар бүрсэн 279 ширхэг аягыг шүүгдэгч Ц.Да- Отгонтэнгэр уулын Бадархундага нуурааас гаргаж авсан болох нь тогтоогдсон бөгөөд иргэдийн нууранд өргөсөн аяга гэх тул Монгол Улсын Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар тухайн иргэд аягаа нууранд өргөснөөр өмчлөх, эзэмших эрх нь дуусгавар болсон бөгөөд өөр бусад хэн нэг иргэд, байгууллагын өмчлөл,эзэмшилд хамаарахгүй байна. Мөн уг аягануудыг шүүгдэгч Ц.Да- шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй учир 279 аягыг бүрсэн металлын салсан хэсгүүдийн хамт улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй. Бусад эд мөрийн баримт буюу бор шар өнгийн судал бүхий бүслүүртэй бор өнгийн бүрх малгай 1 ширхэг, гэрэл зургийн Sony маркийн аппарат/ажиллагаагүй болсон гэх/ 1 ширхэг, Samsung Note-3 маркийн гар утас/ажиллахгүй болсон гэх/ 1 ширхгийг хохирогч Ч.От-ад, Nokia N106 маркийн гар утас/ажиллахгүй болсон гэх/-ыг хохирогч Б.Ба-т, хүчилтөрөгчийн мөнгөлөг саарал өнгийн бортого/баллон/ 3 ширхэг, цээж хэсгийн энгэр цахилгаан түгжээтэй хар өнгийн усны хувцас 1 ширхэг, баллоны хантааз 1 ширхэг, усны зориулалтын шүдний шил 1 ширхэг, нэг зуулт бүхий шумбалтын төхөөрөмж/аквалинг/-ийг тус тус Этүгэн дээд сургуулийн харьяа усан спорт сургалтын төвд, шүүгдэгч Ц.Да-ын иргэний үнэмлэх, жолоочийн В ангиллын, 110672 дугаартай үнэмлэх, ХААН банкны 6229 5400 0094 1648 дугаартай виза карт 1 ширхгийг Ц.Да-ад тус тус олгож, 26295 дугаарын замаг, E9419 дугаарын гол төмөртэй, гол хэсэгт нь “N 17K164 Made in Russia” гэсэн бичилт бүхий хар өнгийн дуран суурилуулсан, ногоон цоохор өнгийн бүрээсээр ороосон, хар өнгийн оосор уясан ТОЗ-8 маркийн буу 1 ширхгийг 9 ширхэг сум болон Төмөр овогтой Лхаасүрэнгийн буу эзэмшигчийн ВАА1490 дугаартай үнэмлэхийн хамт цагдаагийн байгууллагад шилжүүлж, зураг, дуудүрсний бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хүчилтөрөгчийн мөнгөлөг саарал өнгийн бортого/хажуу хэсэгтээ загасны зураг болон“SAPKODLVE” гэсэн бичиг бүхий хар өнгийн наалттай баллон/ 1 ширхэг, хүчилтөрөгчийн цэнхэр өнгийн жижиг бортого/баллон/ 1 ширхэг, хоёр зуулт бүхий шумбалтын төхөөрөмж/аквалинг/ 1 ширхэг, цээж хэсэг нь улаан алаг доод хэсэг нь хар, гутал нь үргэлж усны хувцас/гүний шумбалтын хувцас/ 1 ширхэг, усны зориулалтын бээлийн 1 хос/цэнхэр, хар өнгө алаг/, усны зориулалтын малгай/цэнхэр, хар өнгө алаг/ 2 ширхэг, цагаан өнгийн торон материалаар хийсэн уут 1 ширхэг, олон хэрэгсэл бүхий цагаан өнгийн металл хутга/үзүүр хэсгийн нэг тал нь алх нөгөө тал нь хадаас сугалагч хэлбэртэй/ 1 ширхэг, авто машины суудлын хар өнгийн бүсний тасархай/2 метр урттай/ 1 ширхэг, 30 метр урттай ногоон цоохор өнгийн уяа 1 ширхэг, 7 м 50 см урттай бор цоохор өнгийн нарийн уяа 1 ширхэг, гар утас цэнэглэгчийн тасархай үзүүр// 1 ширхэг, улаан өнгийн өрөөсөн бээлий 1 ширхгийг тус тус устгахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Да-ад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялаас хасч тооцох, өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа болох 2000000/хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Да-ын үйлдлээс хохирогч Б.Ба-ийн Nokia-N106 маркийн гар утас, хохирогч Ч.От-ын Samsung Note-3 маркийн гар утас, гэрэл зургийн Sony маркийн аппаратыг ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэж хууль бусаар авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. ******* овогт Цо-ийн Да-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан буюу Ч.От-, Б.Ба- нарыг буудаж алахыг завдсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Ч.От-ын жолоодож явсан Toyota Landcruiser-200 маркийн **-** УНР улсын дугаартай авто машиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Б.Ба-ийн Nokia-N106 маркийн гар утас, хохирогч Ч.От-ын Samsung Note-3 маркийн гар утас, гэрэл зургийн Sony маркийн аппаратыг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Цо-ийн Да-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 3/гурван/ жил 06/зургаан/ сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан Ц.Да-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 3/гурван/ жил 06/зургаан/ сарын хугацаатай хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тус бүр хорих ялын 1 хоногоор тооцон 63/жаран гурван/ хоног нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03/гурван/ жил 08/найман/ сар 03/гурав/ хоногийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Да-ад оногдуулсан 03/гурван/ жил 08/найман/ сар 03/гурав/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Да-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 91 /ерэн нэгэн/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 7. Шүүгдэгч Ц.Да-ад өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Ц.Да-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдаж, өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа болох 2000000/хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчид буцаан олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шар өнгийн судал бүхий бүслүүртэй бор өнгийн бүрх малгай 1 ширхэг, гэрэл зургийн Sony маркийн аппарат/ажиллагаагүй болсон гэх/ 1 ширхэг, Samsung Note-3 маркийн гар утас/ажиллахгүй болсон гэх/ 1 ширхгийг хохирогч Ч.От-ад, Nokia N106 маркийн гар утас/ажиллахгүй болсон гэх/-ыг хохирогч Б.Ба-т, хүчилтөрөгчийн мөнгөлөг саарал өнгийн бортого/баллон/ 3 ширхэг, цээж хэсгийн энгэр цахилгаан түгжээтэй хар өнгийн усны хувцас 1 ширхэг, баллоны хантааз 1 ширхэг, усны зориулалтын шүдний шил 1 ширхэг, нэг зуулт бүхий шумбалтын төхөөрөмж/аквалинг/-ийг тус тус Этүгэн дээд сургуулийн харъяа усан спорт сургалтын төвд, шүүгдэгч Ц.Да-ын иргэний үнэмлэх, жолоочийн В ангиллын, 110672 дугаартай үнэмлэх, ХААН банкны 6229 5400 0094 1648 дугаартай виза карт 1 ширхгийг Ц.Да-ад тус тус олгож, цагаан өнгийн металлаар бүрсэн нийт 279 ширхэг аяга/амсрын голч нь 7.0-7.5 мм хэмжээтэй аяга 91 ширхэг, амсрын голч нь 8.0-8.5 мм хэмжээтэй аяга 19 ширхэг, амсрын голч нь 85-90 мм хэмжээтэй аяга 19 ширхэг, амсрын голч нь 100-105 мм хэмжээтэй аяга 29 ширхэг, амсрын голч нь 115-120 мм хэмжээтэй аяга 78 ширхэг, амсрын голч нь 130-135 мм хэмжээтэй аяга 28 ширхэг, амсрын голч нь 145-150 мм хэмжээтэй аяга 11 ширхэг, амсрын голч нь 155 мм хэмжээтэй аяга 3 ширхэг, амсрын голч нь 170 мм хэмжээтэй аяга 1 ширхэг, аяганы бүрсэн металлаас салж унасан хэсэг болох том, жижиг бүслүүр 33 ширхэг, том, жижиг ёроол 54 ширхэг/-ыг улсын орлого болгон, 26295 дугаарын замаг, E9419 дугаарын гол төмөртэй, гол хэсэгт нь “N 17K164 Made in Russia” гэсэн бичилт бүхий хар өнгийн дуран суурилуулсан, ногоон цоохор өнгийн бүрээсээр ороосон, хар өнгийн оосор уясан ТОЗ-8 маркийн буу 1 ширхгийг 9 ширхэг сум болон Төмөр овогтой Лхаасүрэнгийн буу эзэмшигчийн ВАА1490 дугаартай үнэмлэхийн хамт цагдаагийн байгууллагад шилжүүлж, зураг, дуу-дүрсний бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хүчилтөрөгчийн мөнгөлөг саарал өнгийн бортого/хажуу хэсэгтээ загасны зураг болон“SAPKODLVE” гэсэн бичиг бүхий хар өнгийн наалттай баллон/ 1 ширхэг, хүчилтөрөгчийн цэнхэр өнгийн жижиг бортого/баллон/ 1 ширхэг, хоёр зуулт бүхий шумбалтын төхөөрөмж/аквалинг/ 1 ширхэг, цээж хэсэг нь улаан алаг доод хэсэг нь хар, гутал нь үргэлж усны хувцас/гүний шумбалтын хувцас/ 1 ширхэг, усны зориулалтын бээлийн 1 хос/цэнхэр, хар өнгө алаг/, усны зориулалтын малгай/цэнхэр, хар өнгө алаг/ 2 ширхэг, цагаан өнгийн торон материалаар хийсэн уут 1 ширхэг, олон хэрэгслэл бүхий цагаан өнгийн металл хутга/үзүүр хэсгийн нэг тал нь алх нөгөө тал нь хадаас сугалагч хэлбэртэй/ 1 ширхэг, авто машины суудлын хар өнгийн бүсний тасархай/2 метр урттай/ 1 ширхэг, 30 метр урттай ногоон цоохор өнгийн уяа 1 ширхэг, 7 м 50 см урттай бор цоохор өнгийн нарийн уяа 1 ширхэг, гар утас цэнэглэгчийн тасархай үзүүр// 1 ширхэг, улаан өнгийн өрөөсөн бээлий 1 ширхгийг тус тус устгасугай.

10. Шүүгдэгч Ц.Да- нь хохирогч Ч.От-ад 7.000.000 /долоон/ сая төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.От-ын нэхэмжлэлээс 32500000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Шүүгдэгчийн эзэмшлийн гэх Samsung S5 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 14. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ

Г.МӨНХТУЛГА