| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0415/Э |
| Дугаар | 420 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч, хохирогч Д.Л, Г.Ц,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Л, Д.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 00323 0403 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 12А ангийн сурагч, ам бүл 2, өвөөгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2А дугаар гудамжны 757 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Ды Э /РД:................/,
2. Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 1987 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2А дугаар гудамжны 757 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт ы Л /РД:........................./,
3. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1989 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 41А дугаар гудамжны 770 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гын Ц /РД: /,
Д.Л, Д.Э нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойрог орчимд Г.Цийг гараараа толгойн тус газар нь 4 удаа цохиж, гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүдний сулрал, зулай, баруун чамархайн хуйх, дух баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Г.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойрог орчимд Д.Лг гараараа толгойн тус газар нь 2 удаа цохиж, хөлөөрөө нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор талд өнгөц язарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруул, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лгийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Лгийн өгсөн: “... Ц туслах замаас шууд орж ирсэн. Манай 7 сартай хүүхэд машины салон мөргөөд уйлсан. Цийн машинтай шахалцан явж байгаад урд нь гарч зогсоогоод цонхоор нь Цийг цохисон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Цийн өгсөн: “... Би эхнэртэйгээ явсан. Нэг машин гүйцэж түрүүлэх гээд машин сүлжээд байсан. Тэгээд миний машины урд гарч зогсоод, ах, дүү нарын хамт намайг хэл амаар доромжилсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лгийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би аав Далайцагаан, дүү Э, эхнэр Урантуул болон 3 хүүхдийн хамт Чингэлтэйд байдаг айлд очоод гэртээ харих гээд Цахлайн тойрог дээр явж байхад туслах замаас цагаан өнгийн Румион маркийн машин шахаж орж ирээд бид хоёр шахцалдаад явж байгаад би урд нь орж тэр машиныг зогсоогоод машинаас бууж очоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд тэр машины жолооч цонхоороо гараа гаргаад надтай барьцалдаж авсан. Тэгээд машинаасаа бууж ирээд миний гэдэс рүү өшиглөхөөр нь би тэр залууг 2 удаа гараараа ам, уруул хавьд нь цохисон. Тэгээд ноцолдож байтал манай дүү Э машинаас бууж ирээд тэр залуутай барьцалдахад тэр залуу манай дүүгийн гэдэс, төмсөг хавьд нь 2-3 удаа өшиглөсөн. Манай дүү Э тэр залууг 2 удаа тонгорч газарт унагаасан. Тэгээд тэр залуу Эыг хөөж байгаад буцаж ирээд миний уруул руу гараараа цохихоор нь би доошоо тонгойход нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би тэр залуугийн ам, уруул хавьд нь 2 удаа цохисон. Ц миний нүүр лүү нэг удаа мөргөж, нэг удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.7-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цийн өгсөн: “... 2018 оны 12 сарын 29-ний өдрийн 22 цагийн үед “Да Хүрээ” зах орж хүнд юм аваачиж өгөх гээд явж байхад Эрдэнэтолгойн тэнд Верна-Аксент маркийн машин гүйцэж түрүүлэх гээд байгаа бололтой гэрлээрээ дохиод байсан. Тэгээд цаашаа явж байгаад хурд сааруулагч өнгөрөөд явж байтал тухайн машин миний өмнүүр хэрээд явуулахгүй байхаар нь хурдаа хасаж замын хажуу руу шахаж зогстол миний утас дуугарахаар нь би утсаар ярьж байтал нэг залуу Верна-Аксент машинаас бууж ирээд намайг “чи яаж яваад байгаа юм” гэж хараагаад “мөргүүлчихээд мөнгө нэхэх гэж байна уу” гэж хэлээд намайг заамдаад буулгасан. Тэгтэл тэр залуугийн дүү нь бололтой хар куртиктэй, саарал биеийн тамирын өмдтэй залуу ирж миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл жолооч залуу миний зүүн талын шанаа руу гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь жолооч залуу миний дээд талын уруул шүд хавьд нэг удаа гараараа цохитол хажуу талаас нь биеийн тамирын өмдтэй залуу дахиад миний дээд талын уруул хавьд гараараа нэг удаа цохиод, зүүн талын чамархай хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Жолооч залуу миний өмсөж байсан цамцаар хоолой боогоод байхаар нь тавиулах гэж нэг удаа жолооч залуугийн уруул хавьд гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг доош нь дараад нуруу хэсэгт 5-6 удаа цохисон. Доош нь дарчихсан байсан болохоор хэн нь намайг цохиж байгааг харж чадаагүй. Жолооч залуу намайг цохиж учруулсан гэмтэлүүд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл байна. Харин саарал биеийн тамирын өмдтэй залуугийн учруулсан гэмтэлүүд нь 2, 3 дугаар шүдний сулрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд байна...” гэх мэдүүлэг /хх.13-15/,
Мөрдөн шалгах ажилаагаанд шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн: “... хохирогч Г.Цийн биед учирсан гэмтэлийн дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүдний сулрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болно. Бусад зулай, баруун чамархайн хуйх, дух баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Далайцагааны өгсөн: “... би машинаасаа буухад Э нэг залуутай заамдалцаад зогсож байхаар нь би очоод салгах гэтэл надад дийлдэхгүй байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тухайн үед би хүргэнийхээ гэрт очоод архи уучихсан байсан болохоор яг хаана нь онож цохисноо мэдэхгүй байна. Тэгтэл тэр залуу миний уруул руу толгойгоороо мөргөсөн. Миний уруулаас цус гараад би машиндаа суучихсан. Тэгээд би машинаасаа буцаж гараагүй. Намайг очиход Э тэр залуутай заамдалцчихсан байсан. Би нэгнийгээ цохихыг нь хараагүй. Миний харсанаар тэр залуу Лгийн нүүр лүү нэг удаа өшиглөж байгаа харагдсан... намайг эхлээд машинаас буухаас өмнө болон машинд суусны дараа юу болсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Урантуулын өгсөн: “... би машинаасаа буугаад хартал Л нэг залуутай барилцчихсан зогсож байсан. Тэгээд Л тэр залуу хоёр салахгүй байхаар нь аав Далайцагаан очиж салгах гэтэл тар залуу аавын нүүр лүү нь толгойгоороо мөргөчихсөн. Тэгтэл дүү Э уурлаад тэр залууг цохих шиг болсон... Машиныхаа цонхоор харахад тэр залуу гартаа тоосго барьчихсан Эыг хөөгөөд байсан. Тэгээд удаагүй байж байтал хамт явсан хамаатны нэг хүүхэд “агааг цохичихлоо аниа “гэж хэлэхээр нь цонхоор харахад Лгийн амнаас нь цус гарчихсан доошоо тонгойгоод суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 807 дугаартай: “... Г.Цийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүдний сулрал, зулай, баруун чамархайн хуйх, дух баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 806 дугаартай: “... Д.Лгийн биед дээд уруулын дотор талд өнгөц язарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруул, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эын яллагдагчаар өгсөн: “... би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Ц гэдэг залуу манай өвөөг мөргөөд газарт унагаачихаар нь би өвөөгөө өмөөрөөд Цийг цохисон нь үнэн. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Д.Л, Д.Э нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойрог орчимд Г.Цийг гараараа толгойн тус газар нь 4 удаа цохиж, гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүдний сулрал, зулай, баруун чамархайн хуйх, дух баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Г.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойрог орчимд Д.Лг гараараа толгойн тус газар нь 2 удаа цохиж, хөлөөрөө нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор талд өнгөц язарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруул, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лгийн өгсөн: “... Тэгээд машинаасаа бууж ирээд миний гэдэс рүү өшиглөхөөр нь би тэр залууг 2 удаа гараараа ам, уруул хавьд нь цохисон. Тэгээд ноцолдож байтал манай дүү Э машинаас бууж ирээд тэр залуутай барьцалдахад тэр залуу манай дүүгийн гэдэс, төмсөг хавьд нь 2-3 удаа өшиглөсөн. Манай дүү Э тэр залууг 2 удаа тонгорч газарт унагаасан. Тэгээд тэр залуу Эыг хөөж байгаад буцаж ирээд миний уруул руу гараараа цохихоор нь би доошоо тонгойход нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би тэр залуугийн ам, уруул хавьд нь 2 удаа цохисон. Ц миний нүүр лүү нэг удаа мөргөж, нэг удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.7-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цийн өгсөн: “... Тэгтэл тэр залуугийн дүү нь бололтой хар куртиктэй, саарал биеийн тамирын өмдтэй залуу ирж миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл жолооч залуу миний зүүн талын шанаа руу гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь жолооч залуу миний дээд талын уруул шүд хавьд нэг удаа гараараа цохитол хажуу талаас нь биеийн тамирын өмдтэй залуу дахиад миний дээд талын уруул хавьд гараараа нэг удаа цохиод, зүүн талын чамархай хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Жолооч залуу миний өмсөж байсан цамцаар хоолой боогоод байхаар нь тавиулах гэж нэг удаа жолооч залуугийн уруул хавьд гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг доош нь дараад нуруу хэсэгт 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.13-15/,
Мөрдөн шалгах ажилаагаанд шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн: “... хохирогч Г.Цийн биед учирсан гэмтэлийн дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүдний сулрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болно. Бусад зулай, баруун чамархайн хуйх, дух баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Далайцагааны өгсөн: “... би машинаасаа буухад Э нэг залуутай заамдалцаад зогсож байхаар нь би очоод салгах гэтэл надад дийлдэхгүй байсан... Намайг очиход Э тэр залуутай заамдалцчихсан байсан... Миний харсанаар тэр залуу Лгийн нүүр лүү нэг удаа өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Урантуулын өгсөн: “... Тэгтэл дүү Э уурлаад тэр залууг цохих шиг болсон... Машиныхаа цонхоор харахад тэр залуу гартаа тоосго барьчихсан Эыг хөөгөөд байсан. Тэгээд удаагүй байж байтал хамт явсан хамаатны нэг хүүхэд “агааг цохичихлоо аниа “гэж хэлэхээр нь цонхоор харахад Лгийн амнаас нь цус гарчихсан доошоо тонгойгоод суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 807 дугаартай: “... Г.Цийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүдний сулрал, зулай, баруун чамархайн хуйх, дух баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 806 дугаартай: “... Д.Лгийн биед дээд уруулын дотор талд өнгөц язарсан шарх, цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруул, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эын яллагдагчаар өгсөн: “... Ц гэдэг залуу манай өвөөг мөргөөд газарт унагаачихаар нь би өвөөгөө өмөөрөөд Цийг цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Лгийн өгсөн: “... Цийн машинтай шахалцаж явж байгаад урд нь гарч зогсоогоод цонхоор нь Цийг цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л, Д.Э, Г.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э, Д.Л нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Г.Цийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Д.Л, Д.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Д.Л, Д.Э, Г.Ц нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Д.Л, Г.Ц нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Д.Л, Д.Э, Г.Ц нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Д.Л, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Л, Д.Э, Г.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан шүүгдэгч Д.Эт ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Д.Эт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тухайн шүүгдэгчид сануулж байна.
Д.Л, Д.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд Н.Цэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Л, Г.Ц нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгч нарт тус тус сануулах нь зүйтэй.
Д.Л, Д.Э, Г.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Гын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д овогт Ды Л, Л овогт Ды Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан шүүгдэгч Д.Эт ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, Д.Эт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Д.Эт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ц, Д.Л нарт тус тус сануулсугай.
6. Д.Л, Г.Ц нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Д.Л, Д.Э, Г.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Л, Д.Э, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР