| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0025/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 23
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч овогт Ба-ы Мя- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мя-д холбогдох 1823001310011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******* аймгийн******* сум ******* дүгээр цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ******* багт оршин суух хаягтай боловч одоогоор ******* аймаг******* сум баг дүгээр зуун хороолол тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, овогт Ба-ы Мя- /Регистрийн дугаар:ИН********/
Шүүгдэгч Б.Мя- нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд “” ХХК-н барьцаалдан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 7.20*******.080 /Долоон сая хоёр зуун дөрвөн мянга ная/ төгрөгийг завшсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт Ба- Мя- нь 2017 оны 12 дугаар сараас эхлэн Сэнжит зүр ХХК-ны барьцаалдан зээлдэх газар хөлсөөр ажиллаж эхэлсэн ба 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд барьцаалдан зээлдэх газрын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс бусдын зээлэнд тушаасан мөнгийг завших, зээлийн гэрээ нэмж байгуулан мөнгө авах зэргээр нийт 7.20*******.080 /Долоон сая хоёр зуун дөрвөн мянга ная/ төгрөгийг өөртөө хэрэглэсэн хэргийн үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн “... 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...Мя- гэдэг хүнийг өөрийнхөө ломбарданд авч ажиллуулсан. ... 2018 оны 05 сараас хойш би өөр ажилтай болоод завгүй байх үедээ Ломбардны эд зүйлээ нүд үзэхгүйгээр шууд баримтаар мөнгөө тулгадаг болсон юм.... Нийт 7 сая 800 мянган төгрөг дутаж байгаа үүнээс 1 сая 900 мянган төгрөг нь хүний нэр регистрийн дугаар бичээд хуурамч баримт үйлдээд авчихсан, 5.900.000 төгрөг нь огт баримт байхгүй... Мөн 3 ширхэг баримт өөрийнхөө ах дүү нарт өгсөн гээд хуурамчаар бичээд мөнгийг нь гаргаад авчихсан байсан... Хохирлоо бүрэн барагдуулж авсан, надад одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон Б.Мя-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би 2017 оны 12 дугаар сарын 02- нд “” ХХК-н ломбарданд ажилд орсон юм. 2018 оны 02 дугаар сараас байх хэзээнээс эхэлснээ тодорхой санахгүй байна. Хүн тавьсан юмаа буцаагаад авахаар нь тэр мөнгийг нь өөртөө авч, баримтыг нь өөрөө сунгачихдаг байсан... Мөн хүний нэр дээр юм тавьснаар бичиж мөнгийг нь өөртөө авчихдаг байсан. Бас ломбардны мөнгөнөөс хүмүүст зээлээд зээлсэн мөнгөө буцааж авчихаад өөрөө хэрэглээд ломбарддаа буцааж өгөөгүй зэрэг аргуудыг хэрэглэж 7.20*******.080 төгрөгийн хохирол учруулсан, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч ХХК нд нийт 720*******080 төгрөгийн хохирол учирсан нь Мэдээлэл Аудит ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай “...Ломбардны хөрөнгөнөөс 7.20*******.080 төгрөгийн зөрүү гарч дутагдуулсан байна. Үүнээс барьцаат зээлийн гэрээнд хүүтэй зээл гэж бичсэн 3 иргэний *******50.000 төгрөг, барьцааны төрөлд эд зүйлийг нь бичсэн мөртлөө эд зүйл нь байхгүй 1.850.000 төгрөг, *******.90*******.080 төгрөг нь сунгагдсан хүү алданги, оруулсан хүү, алдангийн бэлэн мөнгийг дутагдуулж хувьдаа завшсан байна” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Б.Мя-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаж байсан Б.Мя- нь эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр зарцуулах үүргээ зөрчиж ХХК-нд бусдаас зээл зээлийн хүүд шилжүүлсэн мөнгийг өөртөө хэрэглэж бусдад бага хэмжээнээс их хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Мя-г Эрүүгийн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогч ХХК-нд хохирлыг төлж барагдуулсан хохирогчийн энэ талаар мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир мөн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт Ба-ы Мя-г Эрүүгийн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мя-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Мя- нь тэнссэн хугацаанд оршин суух, газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мя-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ