Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 393

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо бага дарь эх 1 гудамж 1828 тоотод оршин суух, 52 настай, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Доржийн Баяржаргалын /МЮ-64052766/ нэхэмжлэлтэй:

 “Улсад ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Баяржаргал шүүх хуралд болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1983 онд Санхүү, эдийн засгийн техникум төгсөөд 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 239 дугаартай Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторын даргын тушаалаар тус конторт цалин хөлсний нягтлан бодогчоор 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад гэр бүлийн хүнээ даган Улаанбаатар хот руу шилжсэн. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан талаар ямар ч бичиг баримтгүй болсон юм. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт цалин хөлснйи нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баяржаргал нь “...намайг Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт цалин хөлсий нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Д.Баяржаргалын Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторт цалин хөлсний нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 341 дугаартай “Хөдөлмөрйин сахилга батыг бэхжүүлж ажлын цагийн ашиглалтыг сайжруулах тухай”, 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дугаартай “Шагнан урамшуулах тухай”, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 175 дугаартай “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалуудын хуулбарууд, гэрч Ё.Эрдэнэтуяа, Ц.Уранчимэг, С.Цэцэгбал нарын шүүхэд Д.Баяржаргалын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд  Д.Баяржаргалыг Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторт цалин хөлсний нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан байдал нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Доржийн Баяржаргалыг Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторт цалин хөлсний нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан жил нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА