Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 25

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Ба-ын Эн- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эн-д холбогдох 1923000000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, , эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ба-ын Эн- Регистрийн дугаар: /ИЛ********/

Шүүгдэгч Б.Эн- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ба-ын Эн- нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг Дээд шуурга гэх газарт байрлах өөрийн гэртээ “эхнэр ташуураар цохилоо” гэсэн шалтгаанаар иргэн М.Бат-г хутгалсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч М.Бат-гийн “...Би эхнэр хүүхдийг нь барьж явсан ташуураараа цохиход Эн- ах уурлаад чанасан махан дээр байсан хутгаар миний баруун гарын шууны хэсэгт хатгасан...” гэсэн мэдүүлэг Гэрч Н.гийн “...Эн- согтуу хүргэж өгөх гэсэн чинь гуйлгачин юм чинь юугаараа хүргэж өгдөг юм гэсэн. Тэр хутгаар нь гар луу нь хатгасан ...” гэсэн мэдүүлэг, Б.Эн-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би хутгаар баруун гарынх нь шууны хэсэгт 1 удаа хутгалахад цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх мэдэгдээгүй. Би өөрийн буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Эн-ы үйлдлийн улмаас хохирогч М.Бат-гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 201920040 дугаартай “Иргэн М.Бат-гийн биед баруун шууны гадна дээд хэсэгт шарх, зүүн чихний дээд угийн шарх, уг шархны орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд Б.Эн-ы үйлдэл, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . . . “, ” 11 “ ” . . 11.6 1 . Шүүгдэгч Б.Эн- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна. Иймд Б.Эн-ы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч М.Бат- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Эн-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.Эн-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Ба-ын Эн-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эн-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 5.3 4 . 450 450000 / / 03 / / хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эн-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн иштэй, нийт урт 23см, ажлын хэсгийн 12.5 см, бариул хэсэг нь 10.5 см урттай төмөр хийц бүхий хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Б.Эн-д 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Б.Эн-ы хувьд ногдох хөрөнгөнөөс 500.000 төгрөгийн нэг тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.Эн- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА