| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0021/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 26
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигон овогт Доржийн Ням даргалж, шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа, ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт До-гийн Эн- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******гийн ******* ******* овогт *******ын Хохирогч овогт ын Да- Хохирогчийн өмгөөлөгч овогт ын Иргэдийн төлөөлөгч овогт гийн Шинжээч эмч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эн-д холбогдох 1823001590113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын багийн тоотод хаягт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт До-гийн Эн-, Регистрийн дугаар: ИУ********:
Шүүгдэгч Д.Эн- нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн эхнэрийнхээ эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт До-гийн Эн- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10-11 цагийн үед аймгийн сумын багийн тоот хашаанд байрлах гэрийнхээ гадаа, эхнэр Ш.Да-гээ “яасан их дранк мод хаддаг юм” гэж хэллээ гэсэн шалтгаанаар түүний биеийн зүүн ар хэсэгт барьж байсан алхаараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Ш.Да-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 03-нд ... манай нөхөр Д.Эн- гэрийнхээ хаалганы гадна дулаалга хадаж байхад би гараад “олон дранк /мод/ хадаад байна аа, наад модоороо өөр юм хадаа” гэтэл “чамд ямар хамаатай юм” гээд гартаа барьчихсан байсан алхаараа миний ар нурууны зүүн хэсэгт 2 удаа цохисон, би шууд газарт унасан. ...“ гэсэн мэдүүлгээр, мөн насанд хүрээгүй гэрч Э.гийн “...Тэр өдөр аав, ээжийн ар нуруу хэсэгт модон иштэй төмөр алхаар 2 удаа цохисон. ...Аав ээжийг алхаар нуруу руу нь цохих үед би ээжийн яг хажууд нь зогсож байсан юм. Аав, ээж хоёртой ойрхон зогсож байсан...” гэсэн мэдүүлгээр, энэ тухайгаа өөрт нь хэлсэн гэдгийг мэдүүлсэн гэрч С.ын “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... Д.Эн-ийн бага охин нь манайд орж ирээд ээжийг аав цохичихлоо гэсэн юм. Тэгэхээр нь би юугаар хаашаа нь цохичихсон юм бэ? гэж асуухад ээжийг алхаар ар ууц руу нь цохичихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч М.г эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэхээр очиход хохирогч өөрийг нь Ч.Эн- цохисон гэж хэлсэн талаар мэдүүлсэн М.гийн “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр . ...Нөхөр Д.Эн- намайг нуруун хэсэгт алхаар цохиод би газарт унасан гэж хэлсэн. ...Гэрийн гадаа ар нуруу хэсэгт цохиод би хойшоо газарт унасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Ш.Да- болон тухайн үед шүүгдэгч, хохирогчтой хамт байсан, тэдний охин Э. нар нь Д.Эн-, хохирогчийг алхаар цохисон гэдгийг шууд тусган, эргэлзээгүйгээр тодорхой мэдүүлжээ. Хохирогч Ш.Да- Д.Эн-д алхаар цохиулсан даруйдаа биедээ гэмтэл авч явах чадваргүй болсон талаараа “...Тэгээд би газарт орилоод унасан, тэгээд босож чадахгүй байж байтал гэрээс охин гарч ирээд намайг түшээд гэртээ оруулсан...” гэж мэдүүлсэн бөгөөд энэ байдлыг мөн насанд хүрээгүй гэрч Э.н мэдүүлгийн “...аав гартаа барьж байсан алхаараа эхлээд ээжийн зүүн гарынх нь ар хэсэгт нэг цохисон. Дараа нь нуруу руу нь алхаараа нэг цохиосн...” гэсэн хэсэг болон гэрч Ш.До-гийн “...Маргааш нь би зүгээр гэр лүү нь очтол царай нь шаргалтсан, хөдөлж ч болохгүй, ярьж ч чадахгүй байдалтай байсан. Тэгээд би яасан юм бэ? юу болсон бэ? гэтэл намайг алхаар Д.Эн- алхаар ар ууц руу цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг нотолж байна. Шүүгдэгч Д.Эн-ийн үйлдлийн улмаас Ш.Да-гийн биед дэлүүний задрал буюу хүнд зэргийн гэмтэл учирсан нь эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн гэрч М.гийн мэдүүлэг, Ш.Да-д мэс ажилбар хийсэн талаар бичиж тэмдэглэсэн өвчтний түүх, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 201820227 дугаартай “1. Иргэн Ш.Да-гийн биед дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн .... үйлчлэлэээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн улмаас үүссэн. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 30 хувиар нөлөөлнө” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Эн-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчлэхдээ байнгын шинжтэй үйлдлээр учруулсан байхыг ойлгоно. Гэтэл Д.Эн-т холбогдох хэрэгт түүнийг гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэж байсан гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, Ш.Да-гийн эрүүл мэндэд нэг удаагийн үйлдлээр хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдож байх тул түүнийг эхнэрийнхээ биед хүнд хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Д.Эн- дээрх гэмт хэргийг үйлдэхдээ алх ашигласан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон. Алх нь хадах, цохих, эвдэх, бутлах тэр ч байтугай хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эд зүйл мөн боловч шүүгдэгч Д.Эн- уг алхыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэхээр зориуд тусгайлан бэлтгэж засаж тохируулаагүй, тухайн үед хадаас хадахдаа ашиглаж байсан алхаараа хохирогчийг цохисон нь тогтоогдож байх тул Д.Эн-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэн түүний хохирогчийг алхаар цохисон үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Д.Эн-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Эн- нь алхаар хүн цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр байж бусдын эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон бөгөөд хэргийн энэ нөхцөл байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******гийн, Д.Эн- энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. Мөн хохирогч Ш.Да-гийн зүгээс Д.Эн-ийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автуулж сэтгэцийн байдал алдагдахуйц зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Д.Эн-ийн өмгөөлөгч Н.ын шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Иймд шүүгдэгч Д.Эн-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Ш.Да- нь Д.Эн-өөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд өмгөөлөгчид төлсөн зардал 1500000 төгрөг, Улаанбаатараас ирсэн зардал 51900 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1880000 төгрөг, эмчилгээний зардал 4272050 төгрөг, зээлийн үлдэгдэл 8271540 төгрөг, нийт 15975490 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс шүүгдэгчийн үйлдлээс шууд учирсан хохирол гэж үзэж нотлох баримтын шаардлага хангасан баримт бүхий дараах хохирлыг Д.Эн-өөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр толгойн томографийн шинжилгээнд 70000 төгрөг төлсөн, Ариунцамхаг ХХК-наас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 484900 төгрөгийн эм тариа, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 531400 төгрөгийн эм тариа худалдан авсан нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар, Улаанбаатар хотоос хүртэл зорчиход 51900 төгрөг төлсөн нь Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. 2. Хохирогч Ш.Да- аймгийн сумын бүрэн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж сард 403479 төгрөгийн цалин авч байсан бөгөөд Д.Эн-д цохиулж биедээ гэмтэл авснаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй цалин хөлс аваагүй болох нь түүний 0268512 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд нь дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй тул шүүгдэгчээс хохирогчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26- ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 1491934 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна. /цалин бодсон аргачлал: 2018 оны 11сар, 12 сар, 2019 оны 01 сарын цалин /403479*3=1210437/ +2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажлын 15 хоногийн цалин /403479/21.5=18766 /нэг өдрийн цалин/ 18766*15/ажлын хоног/=281497, 1210437+281497=1491934/ Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирол хор уршигт тооцогдохгүй дараах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 1. Хохирогчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 1500000, 2. Хохирогч цалингийн зээлийн үлдэгдлээ шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрт хамаарахгүй байх тул зээлийн үлдэгдэл гэх 8271540 төгрөгийг, 3. Хохирогчийн гаргаж өгсөн Петростар ХХК-наас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр худалдаж авсан гэх Аи-92 бензиний үнэ 40000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр худалдаж авсан гэх Аи-92 бензиний үнэ 20000 төгрөгийг хохирогч зарцуулсан нь тогтоогдохгүй байх тул дээрх бензиний үнэний 60000 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч Интернейшнел Медикал Сентер эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэж 3025000 төгрөгийг, мөн тус эмнэлгээс худалдан авсан эм тарианы үнэ 30150 төгрөг, 5100 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч эдгээр баримтад Ш.Да-гийн нэрийг гараар бичиж оруулсан учир үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх зардлыг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаар бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Эн-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэрийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/97 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар прокурор гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох гэр бүлийн гишүүдийн байнга амьдран суудаг гэрийг битүүмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эн-д холбогдох хэргийг аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт До-гийн Эн-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эн-ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эн-д оногдуулсан 02/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 2630134 төгрөг гаргуулж хохирогч Ш.Да-д олгож, нэхэмжлэлээс Интернейшнл Медикал центер эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 3020500 төгрөг мөн эмнэлэгт эм тариа авсан 30150 төгрөг, 5100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 1500000 төгрөг, зээлийн төлбөр 8271540 төгрөг, мөн шатахуун зардал 40000 төгрөг, 20000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урттай модон иштэй, төмөр толгойтой алхыг устгасугай.
8. Шүүгдэгчийн гэрийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/97 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь Интернешинл медикал сенеер эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
З.НАНДИНЦЭЦЭГ