Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2023/00058

 

 

Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 616 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтэс,

Хариуцагч Баян-Ундарга ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,091,100 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Баян-Ундарга ХХК нь ******* ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2018 оны 10 сарын 31-ний байдлаар нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн ******* санд оруулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Алтанбулаг сумын Баян-Ундарга ХХК-ны 8,091,100 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцсан боловч уг төлбөр нь эдгээр хүмүүсийн 1 жилийн төлбөр юм уу, 2018-2023 оны 05 сар хүртэлх хугацааны төлбөр юм уу, ойлгомж муутай байгаа тул тодруулж өгнө үү. Нэхэмжлэл ойлгомжгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 616 дугаартай шийдвэрээр:

******* ******* ерөнхий хууль /шинэчлэн найруулсан/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Баян-Ундарга ХХК /захирал *******/-иас нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр нийт 8,091,100 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 8,091,100 төгрөг тохирох улсын тэмдэгтийн хураамж 144,408 төгрөг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй Баян-Ундарга ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа би Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 24-ний өдрийн 616 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Хэдийгээр хариуцагч тал тайлбартаа... дээрх өрийг эдгээр хүмүүсийн 1 жилин төлбөр үү, эсхүл 2018-2023 оны 05 сар хүртэл хугацааны төлбөр юм уу? Тодруулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч нийгмийн ******* хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар хавтаст хэргийн 13 дугаар талд тус хэлтсийн улсын байцаагчийн гаргасан тооцоолол зэрэг баримтаар хариуцагчийн дээрх тайлбарыг няцаан нотолсон бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй байна... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа хэргийн материалын 2, 3-т авагдсан ******* ******* шимтгэл төлөлтийн тайланг хавсаргаж өгсөн. Энэхүү баримт нь зөвхөн нэг талын гаргаж өгсөн баримт байна. Гэтэл шүүх хариуцагчаас Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтэст шимтгэл төлж байсан талаар нэхэмжлэгч байгууллагын ******* ******* шимтгэл төлөлтийн цахим программд үзлэг хийлгүй зөвхөн дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байгаа. Мөн хэргийн материалд авагдсан ******* ******* шимтгэл төлөлтийн тайланд хариуцагч Баян-Ундарга ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаж компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажуулаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 24-ний өдрийн 616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь 8.091.100 төгрөгийн өртэй байна. Өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба шийдвэрээр төлөхөөр гаргасан. Давж заалдах гомдолтой танилцсан. Шимтгэл төлөлтийн баримтыг хавсаргасан. Гарын үсэг зураад тамга дарагдсан байгаа. Дээрх өр нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөгдөөгүй шимтгэл харагдаж байна. Сангаас гарсан цалин хөлс гаргаж байсан баримтаас харагдах болно. Энэ байгууллага ******* ******* тухай хуулийн 16.1, 15.1, 17.1.3, 17.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.7 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн. Ажил олгогчийн буруугаас тухайн байгууллага шимтгэл төлөөгүйгээс ажилтнууд хуульд заасан хугацаанд тусламж, үйлчилгээ авах боломжгүй хохирч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, ******* ******* ерөнхий хуулийн холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтэс тус аймгийн Алтанбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-д холбогдуулан тус компаний ажилчдын нийгмийн ******* шимтгэлд ажил олгогчоос төлвөл зохих 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх төлбөрт 8,091,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хариуцагч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаагийн ...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа хэргийн материалын 2, 3-т авагдсан ******* ******* шимтгэл төлөлтийн тайланг хавсаргаж өгсөн. Энэхүү баримт нь зөвхөн нэг талын гаргаж өгсөн баримт байна. Гэтэл шүүх хариуцагчаас Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтэст шимтгэл төлж байсан талаар нэхэмжлэгч байгууллагын ******* ******* шимтгэл төлөлтийн цахим программд үзлэг хийлгүй зөвхөн дээрх баримтыг үндэслэн нэхэмжпэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байгаа.

Мөн хэргийн материалд авагдсан ******* ******* шимтгэл төлөлтийн тайланд хариуцагч Баян-Ундарга ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаж компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжпэгч нь нэхэмжпэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 24-ний өдрийн 616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 5.Нэхэмжлэгч байгууллага буюу ******* ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэлээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Ундарга ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын нийгмийн ******* шимтгэл төлөлтийн талаарх тайлан, тухайн сарын нийгмийн ******* шимтгэлийн ногдуулалтын тайлан зэргийг гаргаж ирүүлсэн ба уг баримтуудыг анхан шатны шүүх үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлж, ******* ХХК-ийг 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны 8,091,100 төгрөгийн өр төлбөртэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж,

38.3-д Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж,

38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч, түүний төлөөлөгч энэ хэмжээний төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж буй нөхцөлд өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл гомдлын үндэслэлд дурьдагдсан ...******* ******* шимтгэл төлөлтийн цахим программд үзлэг хийлгүй зөвхөн дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байгаа гэж гомдлын шаардлага нь үндэслэлгүй бөгөөд шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох эсхүл үгүйсгэх баримтыг өөрөө цуглуулах, гаргаж авах, үзлэг нэгжлэг хийх боломжгүй болох нь дээрх хуулийн зохицуулалтаас харагдаж байна.

6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн үйл баримтыг зөв тогтоож эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 616 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Отгонмаагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 616 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 144.410 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ