Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2023/00017

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2023/00017

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 139/ШШ2023/00350 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Дундговь аймгийн *******т холбогдох Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 5.288.011 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...Миний бие Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б/12 тоот тушаалаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байсан. Надад 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалаар “Сахилгын шийтгэл ногдуулж" албан тушаал бууруулж, Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилох тушаал гаргасан. Тушаал гаргах болсон үндэслэлээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 45 дугаар зүйлийн 45.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 102 дугаар зүйлийн 102.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтуудыг үндэслэн "аймгийн Засаг дарга *******ад Нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл эмч, мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Эрүүл мэндийн ******* тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэргийг харгалзан надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй.

1.1 Яг ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцон сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй. ...Мөн надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэлийн дагуу хийлгүйгээр тушаал гаргасан нь үндэслэлгүй.

1.2 Дундговь аймгийн Засаг дарга *******ад нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл, эмч ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Эрүүл мэндийн ******* тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэжээ.

Өргөдөл, гомдол гаргагчийн нэрс, албан тушаал одоог хүртэл тодорхойгүй байхад нэр, хаяггүй өргөдлийг хүлээн авч, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эмч ажилтнаас гаргасан өргөдөл гомдлыг аймгийн Засаг даргаас "М.Болор-Эрдэнэ" гэх хүнд цохолт хийсэн байхад ******* ямар хууль зүйн үндэслэлээр, хууль зөрчин ажлын хэсэг томилсон болох, ажлын хэсэг нь хуулийн чадамжтай эсэх нь тодорхойгүй.

2023.01.16-ны өдөр манай бичиг хэргийн ажилтан таныг 14.00 цагт Эрүүл мэндийн газрын дарга хүрээд ир гэж хэлсэн гээд очдог. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ороод ир гээд Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга *******, хүний нөөцийн мэргэжилтэн *******, орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн *******, эмийн чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн , сувилахуйн асуудал хариуцсан , эдийн засагч , нягтлан бодогч , дотоод ажил хариуцсан ажилтан нарыг байлцуулан аймгийн Засаг дарга *******ад Нэгдсэн эмнэлгийн 116 ажилтны гарын үсэг бүхий гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч ******* танилцуулна гэхэд ******* дарга нь хяналт шалгалтын ажлын тайлан гэж 4-5 хуудас бичсэн зүйлээ нэг бүрчлэн уншиж өгсөн. Дараа нь нь ажилчдын Сэтгэл ханамжийн судалгааны дүн гэж 23 асуулттай сэтгэл ханамжийн судалгааны асуултын дагуу хангалтгүй гэсэн хариултуудыг түүвэрлэн уншиж танилцуулсан. Уг Сэтгэл ханамжийн судалгааг хэрхэн дүгнэснийг ойлгоогүй. Судалгаа үнэн зөв явагдсан нь тодорхойгүй. Ингээд манай шалгалтын болон сэтгэл ханамжийн судалгааны дүгнэлт ийм байна гээд урьдаас бэлтгэсэн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг танилцуулсан нь ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн.

1.3 Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ. Ажлын байрны тодорхойлолтын яг аль чиг үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй.

2022 оны 12 сарын 15-ны өдөр "Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч *******ын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлт"-ээр үнэлж "85.0 хувь, В буюу Сайн" үнэлгээтэй дүгнэгдэж улирлын мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Сайн үнэлэгдсэн учир үнэлгээний мөрөөр хариуцлага тооцох санал гаргаагүй байж 1 сарын дараа юуг үндэслэж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

Би Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмчээр томилогдоод 11 жил ажиллахдаа хоногт 10-12 цаг тогтмол ажиллаж ээлжийн амралтаа бүрэн эдэлж үзэлгүй лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанарт анхаарч ЭТҮ-ний чанарын үзүүлэлтийг хангалттай хэмжээнд барьж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлж, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг 2 дахин нэмэгдүүлж ажилласан.

1.4 Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулж Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон нь Эрүүл мэндийн ******* тушаал хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилох эрх нь Эрүүл мэндийн газрын даргад байхгүй.

Иймд Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн ажилчдын гарын үсэг зурсан өргөдөл албан ёсоор Засаг даргад танилцуулагдаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга аймгийн *******т 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01722 дугаартай албан бичгийг *******т цохож, энэ өргөдөл гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн. Аймгийн эрүүл мэндийн газар тухайн орон нутагтаа эрүүл мэндийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, өөрийн харьяаллын эрүүл мэндийн байгууллагаа удирдлага, арга зүй, мэргэжил арга зүйгээр хангах, дэмжлэгт хяналтыг хийх, хууль тогтоомжид нь хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг дээр бид бас бодлого арга зүйгээр хангадаг. Энэ хүрээнд бид ирсэн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн ******* 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр тушаалаар байгууллагын 12 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилж, өргөдлийн дагуу холбогдох зүйл заалтын дагуу тодорхой удирдамж баталж ажилласан. Бид бүхэн ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж, энэ дүгнэлт дээрээ Нэгдсэн эмнэлгийн даргатай холбоотой түүний гаргасан шийдвэртэй холбоотой тодорхой хэдэн асуудлуудыг бас гаргасан. Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоон дээр заагдаагүй ажлын байранд тодорхой ажилтнуудад ажил хавсарсан шийдвэрүүд байсан. Мөн *******т ирсэн өргөдөл дээрээ ч гэсэн бас одоо тухайн нэгдсэн эмнэлгийн ажилчид тухайн байгууллагын удирдлага шийдвэр гаргахдаа ажилчдыг ялгаварлан гадуурхдаг, зарим нэг ажилчдыг тодорхой бүтэц орон тоон дээр байгаа ажлуудыг хийж гүйцэтгэхэд хавсарсан цалинг олгодоггүй атлаа бүтэц орон тоон дээр заагдаагүй ажлуудад тодорхой хавсарсан хувийг олгодог гэдэг. Энэ зүйл заалтууд бас өргөдөл дээр тусгагдсан байсан. Энэ ялгаварлан гадуурхалтыг бид бас нотлох баримтаар шүүхэд нэлээдгүй зүйлүүдийг өгсөн Нэхэмжлэгчийн тайлбар дээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны төрийн үйлчилгээний албаны цалингийн шинэчлэлтэй холбоотойгоор нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, уламжлалт анагаах ухааны төвийн дарга нарын цалин Эрүүл мэндийн ******* тушаалаар шинэчлэгддэг. Энэ тушаалаар шинэчлэгдсэн дээр мэдээж тухайн байгууллагын төсөв, тухайн төсөв захирагчийн эрх хэмжээнд байдаг учраас төсөв захирагчийнхаа саналыг авсан. ******* дарга Зоонозын өвчин судлалын төвийн даргын цалинг 1.500.000 төгрөг гэдэг буруу мэдээллийг өгч байгааг би бас ойлгохгүй байна. Яг одоо манай байгууллагын архивд Зоонозын өвчин судлалын төвийн даргын цалинг тогтоосон. Мөн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын цалинг тогтоосон шийдвэрүүд байгаа. ******* даргаас би саналыг нь авсан. Таны цалинг би хэдэн хувиар яаж тогтоох вэ гэдгийг авч байгаад цалинг нь тогтоосон. Дараа нь ******* дарга өөрийн биеэр бус ажлын бус цагаар утсаар нэг удаа ярьсан. ******* дарга аа та энэ асуудлыг яагаад ажлын цагаар ажлын байранд албан ёсоор энэ саналаа тавьдаггүй юм. Өөрөө энэ саналаа тавиагүй байж дараа нь өөрөө өөрийгөө стрессдүүлэх бухимдуулах энэ асуудлыг өөрийнхөө зүгээс хийсэн юм уу гэж миний хувьд бодож байна. Миний хувьд ******* даргыг ямар нэгэн асуудал тавихад 2021 онд ажил авснаас хойш татгалзсан ч юм уу, энэ хүнийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй.

Төрийн албаны цалинг бас шинэчлэн тогтоосон байгаа. Би Нэгдсэн эмнэлгийн даргын цалинг шинээр баталсан. Гэхдээ 1.900.000 төгрөгөөр тогтоогоогүй. Энэ бас ******* даргын хувьд буруу мэдээлэл байна. Энэ тогтоосон тушаал мөн одоо манай тушаалын баримтад байгаа. Миний хувьд Эрүүл мэндийн ******* албан үүргийг хуулийн дагуу гүйцэтгэж байгаа. Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль дээр 2016 онд өөрчлөлт ороод Нэгдсэн эмнэлгийн даргын томилох чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ гэдэг. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд энэ хууль тогтоомж бас хараахан биелэгдээгүй явж байгаа. Өнөөдөр манай аймагт төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй. Миний бие 2021 онд ажил авсан. Энэ үед Эрүүл мэндийн яамнаас төлөөлөн удирдах зөвлөлийг байгуул гэдэг чиглэл өгсөн. Үүнд аймгийн засаг дарга чиглэл өгөхөөр аймгийн Засаг дарга түр байзнаж бай гэдэг хариултыг өгсөн. 2022 оны эхэнд мөн Эрүүл мэндийн яамнаас төлөөлөн удирдах зөвлөлөө байгуул гэсэн чиглэл ирсний дагуу аймгийн Засаг даргын шийдвэр гараад төлөөлөн удирдах зөвлөл хуулийн дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Энэ 9 хүний бүрэлдэхүүний 3 төлөөллийг аймгийн Засаг даргын шийдвэрээр комисс байгуулагдаад олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулаад аймгийн Засаг даргын захирамж гарсан. Дараагийн 3 төлөөлөл Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч, ажилтны гэсэн 3 төлөөллийг энэ төлөөлөн удирдах зөвлөлд сонгон шалгаруулж орох ёстой. Энэ үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамнаас удирдан зохион байгуулж төлөөллийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулна гэдэг. Одоо үйл ажиллагааг зохион байгуулна гэж бидэнд чиглэл өгсөн учраас бид 2022 оны 9, 10 сард энэ бүх сонгон шалгаруулалт бид өөрсдийнхөө зүгээс олон нийтийн төлөөллөөр сонгон шалгаруулчхаад Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн газрын албан тоотыг хүргүүлсэн. Мөн 10 сард бас аймгийн Засаг даргын албан тоотыг яаманд хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас тодорхой хариу өгөөгүй. Оны эхэн дээр аймгийн Засаг дарга эрүүл мэндийн сайдтай байгуулах гэрээн дээрээ бас албан ёсны уулзалт хийдэг юм байна. Энэ уулзалт дээрээ эрүүл мэндийн сайд тодорхой чиглэл өгөөгүй түр харзнаж бай гэдэг ийм шийдвэрийг өгсөн байна. Тийм учраас эрүүл мэндийн ******* зүгээс Нэгдсэн эмнэлгийн хуулийнхаа дагуу үйл ажиллагааг нь дүгнэх, шагнах урамшуулах, үр дүн урамшууллыг гаргах тушаал шийдвэр нь гарч явж байгаа. Мөн Нэгдсэн эмнэлгийн даргаар ******* дарга 2012 онд томилогдохдоо Эрүүл мэндийн ******* тушаалаар томилогдсон байгаа. Тэгэхээр үр дүн урамшууллын шийдвэрүүд Эрүүл мэндийн ******* шийдвэрээр гарч байгаа сахилгын шийтгэл ч гэсэн мөн энэ шийдвэрийнхээ дагуу гарна. Ажлын хэсгийн ажилласан шийдвэр, материалуудыг энэ хэргийн материалд хавсаргасан. Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчид ******* даргын үйл ажиллагаатай холбоотой, удирдлагын зүгээс гарч байгаа шийдвэрүүд нь тухайн эмч ажиллагсдын хууль эрх зүй тэдний эрх ашгийг нь зөрчиж байгаа учраас Нэгдсэн эмнэлгийн 200 гаруй ажилтнаас 100 гаруй ажилчид нь гомдол саналтай байна гэж гарын үсэг зурсан нь тухайн удирдлагын шийдвэрүүд нь хууль зүйн хувьд ажилчдадаа хэр ээлтэй байна, хэр хуулийн дагуу явагдаж байна гэдгийг харуулсан гэжээ.  

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ийн ыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс албан тушаалын цалингийн зөрүүд 5.288.011 /таван сая хоёр зуун наян найман мянга арван нэгэн/төгрөгийг гаргуулж, *******д олгож,

3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгаж,

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 99.558 /ерэн есөн мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

2022 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын гарын үсэг бүхий /110/ тус эмнэлгийн дарга *******ын эрх мэдлээ хэтрүүлдэг, урвуулдаг, албан хаагчдаа ялгаварлан гадуурхдаг, хөдөлмөрлөх орчныг бүрдүүлэхгүй байгаа талаар гомдол Аймгийн Засаг даргад ирснийг манай байгууллагад албан бичгээр шилжүүлж, хянах үүрэг чиглэл өгсөн. Улмаар Эрүүл мэндийн ******* тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ******* даргын ажлыг шалгасан.

Үүнд, хэд хэдэн ноцтой алдаа дутагдал гаргасныг үндэслээд түүнийг албан тушаал бууруулсан юм. Тухайлбал, тэрээр хэд хэдэн албан хаагчдад үндэслэлгүйгээр ажил хавсруулж байсан талаар хариу тайлбар гаргаж, энэ төрлийн баримтуудыг хэрэгт хавсаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3 т заасныг тус тус зөрчиж байсан.

Мөн гийн хувьд Тэрээр анх Нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тушаалаар эм зүйчийн орон тоонд томилогдсон. 1-р хавсралтын 140 талд авагдсан Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тооны тушаалын хавсралтад эмийн сангийн эрхлэгч, эмч зүйч гэсэн 1 орон тоо байна.

Энд эмнэлзүйн эм зүйч гэх тусдаа 1 орон тоо бий. 2020, 2022 онд эм зүйч 1, эмнэлзүйн эм зүйч 1 гэх байдлаар орон тоо батлагдсан. Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолоор хүчингүй болсон ЗГ-ын 2019 оны 276 дугаар тогтоолын 2-р заалтад Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийн "ТҮЭМ-7" зэрэглэлийн удирдах албан тушаалд "З.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тасаг, нэгжийн эрхлэгч" гэж, "ТҮЭМ-6" зэрэглэлийн удирдах албан тушаалд "4.Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч" гэж тус тус нэмсүгэй гэж заасан. “Эм зүй” гэх утгатай нэгж байгаа юм. Иймд гийн гаргаад буй гомдол нь үндэслэлтэй байна.

Аливаа салбар, нэгж нь удирдлагатай байгаа нь тус эмнэлгийн орон тоог баталсан 2021 оны ******* тушаалаас харагдаж байна. Харин Нэгдсэн эмнэлгийн 2022 оны орон тоог эмнэлгийн дарга өөрөө баталсан.

Ийнхүү батлахдаа 2022 онд эмийн сангийн эрхлэгч гэдэг нь дангаар эм зүйч болсон байна. 1-р хавсралтын 52-р тал болон сүүлд хариуцагчийн өгсөн баримтаар нь “Ажлаа эмийн сангийн эрхлэгчийн статусаар шалгуулдаг. Тэгсэн хэрнээ эм зүйчийн албан тушаалтай, энэ байдлаа удаа дараа даргадаа хэлдэг боловч чамд бол олгохгүй гээд олгодоггүй” талаар дурдсан. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ялгаварлан гадуурхалт бөгөөд ажилтны ЗГ-ын тогтоолоор баталсан эрх зүйн байдлыг дордуулж хөдөлмөрлүүлж хөдөлмөрийн мөлжлөг явуулж байна.

Нэгдсэн эмнэлгээс гаргасан орон тоог батлахдаа хасч баталсан. Яагаад хассан талаар ямарваа нэгэн нотлох баримт байхгүй. Тэр хассан үндэслэл нь байх ёстой. Гэтэл зүгээр л эмийн сангийн эрхлэгч гэж байсныг байхгүй болгосон. Мөн 2021 оны Газрын даргын тушаалаар эмийн сангийн эрхлэгч, эм зүйч гэж орон тоог батлаад байхад энэ албан тушаалд хэн нэгнийг томилоогүй байдаг. Эмнэлзүйн эм зүйч, эм зүйч гэдэг нь өөр албан тушаалууд байгаа нь орон тооноос харагддаг.

хавсран ажилласан, хавсрах албан тушаал нь батлагдаагүй,

, Дэмжих үйлчилгээний албаны дарга, халдвар судлаач их эмч байсан хүнд “Эс судлаач” хавсран ажиллуулсан. Эс судлаач гээд байгаа орон тоо нь энд авагдсан орон тоо батлах тушаалуудад байдаггүй. Миний туршлагын хувьд орон тоонд батлагдаагүй ч гэсэн хуулиараа шаарддаг ХАБЭА ажилтан, нууцын ажилтан зэргийг хавсран гүйцэтгүүлдэг. Гэтэл “Эс судлаач” байх ёстой гэсэн хууль, дүрэм, журам бол байхгүй байгаа юм. Энэ нь хууль зөрчиж байгааг илтгэж байна. Эмгэг судлаачийн орон тоог хавсрах байдлаар яагаад гаргаагүй бэ? Эс судлаач гээд байгаа.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчээр томилсон бөгөөд ТҮ-5-аар цалинжуулж байсан. Гэтэл Хариуцагчийн өгсөн баримтын дагуу ТҮЭМ-5 гэсэн шатлалаар цалинжуулж байна. Энэ нь хоорондоо цалингийн хувьд ТҮЭМ нь илүү байдаг.

цахилгааны инженер гэх байгууллагын орон тоонд байхгүй албан тушаал, 1-р хавсралтын 73-р талд цахилгаанчин л гэдэг албан тушаал байгаа. Цахилгааны инженер гэх албан тушаал байхгүй. Орон тоо байхгүй албан тушаал гэдэг нь тогтоогдож байна.

Дотрын зөвлөх эмчид 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/15 дугаар тушаалаар ажилтны эрүүл мэнд хариуцсан эмчийн зохион байгуулсан ажлын тайлан, үр дүн, гүйцэтгэлийг харгалзан ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл гэж байгаа энэ нэмэгдэлд ямар ажил хавсран гүйцэтгүүлээд байгаа нь тодорхойгүй байдаг.

төрөх тасгийн ахлах эх баригчийг эмнэлзүйн сургалтын техникчийн ажлыг хавсран гүйцэтгүүлсэн, гэтэл 2019 оны бүтцэд энэ албан тушаал байхгүй.

жолоочид автомеханикчийн ажил хавсран гүйцэтгүүлсэн, энэ нь мөн бүтцэд байхгүй.

Төрийн албан хаагчийн хориглох заалт нь тухайн төрийн албан хаагчийг аливаа хэлбэрээр Төрийн албаны тухай хуульд заасан хориглох хэм хэмжээ буюу тухайлан заасан 17 заалт болон Хууль тогтоомжид зааснаар бусад хориглосон заалтуудыг зөрчихгүй байхыг л зохицуулсан.

Энэ тохиолдолд Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, түүнийг шийдвэрлэх журам хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл хориглох зүйл болон сахих ёс зүйн хэм хэмжээ нь өөр өөр ойлголтууд юм.

Хууль зүйн техник үүднээс тайлбарлахад хориглох зүйл нь шууд хориглосон зүйлийг зөрчсөнөөрөө дуусгавар болдог бол ёс зүйн зөрчлийг анх хэзээ, хаана, хэрхэн гаргасан, түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай ойлголт юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар төрийн улс төрийн, захиргааны, үйлчилгээний, тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй буюу төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага буюу төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг бүрэн хуульчилж өгсөн.

Хэдийгээр маргаан бүхий эрх зүйн акт нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан боловч 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас үзэхэд Төрийн албан хаагчийн хориглох зүйл болон төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг нь хоёр өөр зүйл шүү гэдгийг тодруулж, салгаж өгсөн асуудал юм.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Ийнхүү хуулийн дагуу түүнийг албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шийдвэрээ 2022 онд ******* даргын 85 хувьтай хангалттай дүгнэсэн атлаа хэдхэн хоногийн дараа хангалтгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Гэтэл 2022 оны ******* даргын бус Нэгдсэн эмнэлгийн тодорхой ажлыг дүгнэсэн өөр өөр асуудлууд юм.

******* даргыг би эмч хүнийх нь хувьд мундаг эмч гэж одоог хүртэл үнэлдэг. Гэтэл түүний Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллахдаа гаргасан албан хаагчдаа ялгаварлан гадуурхдаг асуудал нь манай шалгалтаар тогтоогдсон. Мөн түүнийг даргаар хэрхэн ажиллаж байгаа талаар тухайн эмнэлгийн албан хаагчдын 50 илүү хувь нь Аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Энэ бол албан хаагчдын эрх ашиг хөндөгдсөний улмаас гарсан хүмүүсийн үйлдэл гэж үзэж байна.

Тэрээр үүрэгт ажлаа зохих ёсоор нь гүйцэтгэдэг байсан бол энэ мэт олон албан хаагчдын гомдол гарахгүй байсан нь зүйн хэрэг. Албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаагаар албан хаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар судалгаа гардаг.

Мөн тэрээр Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй гэх шалтгаанаар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр өдий болтол тус эмнэлгийн Даргын албан тушаалд ажиллаж байна. 2016 онд гарсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар сонгон шалгаруулалтаар гарч ирсэн хүнийг эмнэлгийн даргаар нэг удаа 6 жилээр томилохоор зохицуулсан. Гэтэл ******* нь эмнэлгийн даргаар 11 дэх жилдээ ажиллаж байна.

Иймд *******ыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох тухай тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 139/ШШ2023/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч буюу даргын албан тушаалд 2012 оны 04 дүгээр сарын 04-нд томилогдож 2023 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн ******* албан үүргийг түр гүйцэтгэгч  03 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ шийдвэрт гомдолтой байгаа учраас анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтийг 1 дүгээрт тавьж байна. Хариуцагч талаас гаргасан давж заалдах шатны шүүхийн гомдолд нэмэлт тайлбар хийе гэж бодож байна. 1. гэдэг хүн 2009 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт эм зүйчээр томилогдсон байдаг. Энэ хүний ажил албан тушаалын шийдвэрт нэг ч өөрчлөлт ороогүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанаас эмийн сангийн эрхлэгч гэдэг ажлын байрыг огт зарлаж байгаагүй. Эмийн сангийн эрхлэгчээр томилох асуудлаа урьд нь надад тавьж байгаагүй. Эмийн сангийн хүний нөөцийн хангалтын асуудлаар стандартад хангасан хүний нөөцтэй болгооч гэдэг асуудлыг тавьсан. 2012 онд ажил авахад 1 эм найруулагч, 1 эм зүйчийн 2 орон тоо байсан. 2015 онд эмнэл зүйн эм зүйчийг бэлтгэж 1 эм зүйчээр орон тоог нь нэмсэн. 2019 онд нөөцийн эм зүйч хэрэгтэй гээд нөөцийн эмийн ажилтныг нэмээд, эмийн сангийн орон тоог 4 болгож ажлын ачааллыг тэнцвэржүүлж өгсөн. Эм зүйн алба нь аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS5095:2017-оор эмчилгээ эрхэлсэн орлогч даргын шууд удирдлага дор ажиллах статустай эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь эмчилгээний тасгуудаас гадна, эмгэг судлал, эм зүй, цусны салбар төвийн шууд удирдлага дор ажилладаг учраас энэ хүн эмчилгээ эрхэлсэн орлогчийн шууд удирдлага дор ажиллаж байсан. Тийм учраас нэгжийн удирдлага шаардлагагүй гэж үзэх үндэслэлтэй. Аливаа албан тушаалд томилгоо хийхэд тавигддаг шаардлага гэж байдаг. Энэ хүн өөрөө өөрийгөө томилох ёстой гээд байгаа нь өөрөө төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй гэдгийг илтгэж байгаа. 2-т энэ хүн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй. Энэ нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны шийдвэрээр тогтоогдсон учраас энэ хүнд яагаад эрүүл мэндийн газар хариуцлага хүлээлгэхгүй, өнөөдөр энэ хүнийг чи томилох ёстой гээд намайг буруутгаад байгаа нь өөрөө анхаарал татах нэг асуудал. Анхан шатын шүүх хуралдаанд 9 сард өгсөн нотлох баримт нь хуурамчаар нөхөн баримт бичиг бүрдүүлж, нотлох баримт бүрдүүлж өгсөн нь өөрөө төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргадаг гэдгийг нь илтгэж байна. Иймд энэ хүн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм зүйн эрхлэгч хийхэд мэргэжилтний хувьд, албан хаагчийнхаа хувьд бэлтгэгдээгүй, өөрөө өөрийгөө томилуулах гээд байгаа нь энэ өөрөө асуудал.

2 дахь гомдол гаргаж байгаа үндэслэл дээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2012 онд намайг ажилд авахад Улсын их хурлын төсвийн тухай хуулийн, тухайн жилийн төсөв батлагдаж ирэхэд 200 орон тоотой ажлыг авч байсан. Ажил өгөхдөө 226 албан хаагчтай, орон тоотой ажлыг хүлээлгэж өгсөн. Энэ хооронд миний бие 11 жил ажиллахдаа 2016 онд эрүүл мэндийн газарт 34 орон тоо, 2020 онд эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орохтой холбоотой, эмнэлгийн орны тоо 179 байсныг 206 болгож эрүүл мэндийн газар баталж өгсөнтэй холбоотой 51 орон тоог, мөн ондоо би эрүүл мэндийн сайд Мөнхсайханд 16 орон тоог нэмэгдүүлэх хүсэлтэй гэдгээ, эрүүл мэндийн газар болон Эрүүл мэндийн яаманд төсвийн төсөөллүүдэд явуулж байсан. Энэ орон тоог батлуулж өгөх үүрэг нь эрүүл мэндийн ******* албаны чиг үүрэгт байдаг. Гэтэл энэ орон тоонуудыг нэмэгдэж батлуулж өгөөгүй, зайлшгүй гүйцэтгэх эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлсний төлөө буруутгаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ 28 орон тоог 4 удаа Эрүүл мэндийн яаманд өөрийн биеэр явж хөөцөлдсөний хүчинд 4 удаа орон тоогоо нэмэгдүүлж 226 болгож батлуулсан нь миний ажлын гүйцэтгэл гэж хэлмээр байна. Ажил албан тушаал, бүтцэд байхгүй ажил үүргээ гүйцэтгээд цалин хөлс олгосон асуудлыг 6, 7 хүн дээр ярьдаг. Энэ нь үндэслэлтэй. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгүүлээд, хөдөлмөрийн харилцаанд орсон ажилтанд албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажил үүргээ гүйцэтгэсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн түрүүн мөрдөгдөж байсан хуулийн 52-д зааснаар, албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажлыг нэмэлтээр гүйцэтгүүлсэн бол ажлын хөлсийг нь олгоно гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлсэн. Нөгөөтээгүүр цалингийн сандаа багтааж ажил үйлчилгээ явуулсан ажилтанд нэмэгдэл цалин хөлс олгосон учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Оюунгэрэлийн хувьд бэлгийн замын дамжих халдварт өвчний кабинетын бага эмч хийдэг хүн. 2021 онд дэлхий нийтээр тархсан ковидын цар тахлын үед энэ хүнээр нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон эмнэлэгт ажиллаж байгаа эмч ажилчдын ковидын халдвар байна уу? үгүй юу? гэдгийг шинжлэх, эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 329 дүгээр тушаалд, эмнэлэгт суурилсан тандалтыг хийх журам, зураглал, лабораторийн хуваарь батлах тухай тушаалын 2.7, 2.8.4-д зааснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч эрүүл мэндийн ажилтны дунд эмнэлэгт суурилсан идэвхтэй тандалтыг зохион байгуулах гэж заасны дагуу тухайн үед хэрэгжиж байсан Ковидын хуулийг тухайн үед цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн. Аймгийн Онцгой комисс буюу эрүүл мэндийн штаб ахалж байсан Мөнхбат дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын өгсөн чиг үүргийг би хэрэгжүүлсэн. Уг чиг үүргийг голомт гарсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж энэ хүнд нэмэлтээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Манай аймагт 2021 оны 05 сарын 28-ны өдөр анхны батлагдсан тохиолдол гарсан. Энэ цаг үеэс эхлээд эмнэлгийн мэргэжилтнүүд аймгийн орох гарах пост дээр мөн хөдөө сумдад гарсан голомтыг таслан зогсоох ажил мэргэжлийн багаа томилон ажиллуулсан. Энэ хугацаанд олгосон цалин хөлсийг гаргаж тавиагүй хэр нь, яагаад ганцхан энэ бага эмчээр шинжилгээний сорьц авхуулж тандалтын шинжилгээ хийлгэснийг буруу гэж байгаа нь өөрөө эрүүл мэндийн газрын дарга ажил мэргэжлийн хувьд өгсөн чиг үүргээ умартаж байгааг илтгэж байна гэж бодож байна. Хэрвээ ингэж намайг буруутгах байсан бол тухайн үед аймгийн Онцгой комисс, иргэд болон хандивлагчдаас маш их хөрөнгө ирсэн. Үүгээр энэ хүний цалин хөлсийг шийдэхгүй яасан юм. Орж гарах хөдөлгөөн дээр гарсан бүх эмч, голомтод ажилласан эмч, лаборант үйлчилгээний ажилчид бүх цалинг аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрөө хариуцсан. Энэ хандиваас нэг төгрөг ч бидэнд өгөөгүй. Ингээд ажил гүйцэтгэсний төлөө өнөөдөр би яагаад буруутан болж байгаа юм. Энэ нь үнэхээр асуудал дагуулж байна гэж харж байна.

Монгол Улсын ЗГ-ын 258 дугаар тогтоол Монгол Улсын төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан. Төсөв захирагчийн хувьд. Төсвийн зардлын зүйл ангийг хэтрүүлээгүй, өр авлага үүсгээгүй, цалингийн сангаа хэтрүүлээгүй. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 52 төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.3, 16 дугаар зүйлийн 5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан. Энэ заалтыг л хэрэгжүүлсэн. Би хууль зөрчөөгүй. Ялгаварлан гадуурхалтын хувьд би нэг ч ажилтныг ялгаварлан гадуурхаагүй. Нотлогдсон гэж байгаа юм. Нотолж чадаагүй. Хэдэн сарын хэдний өдөр хэн гэдэг ямар албан тушаалтай ажилтныг, хэдэн төгрөгийн цалин өгөх байсныг хэдэн төгрөгийн цалин өгөөд бууруулаад, тэр хүнд ямар хөдөлмөрийн мөлжлөг явуулсан гэдгийг нотлоогүй. Аливаа ажил үүрэг гүйцэтгэдэг эрүүл мэндийн салбар 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлээд ковидын цар тахалтай давхцаад, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжээд, төсвийн орлогыг өөрөө бүрдүүлдэг болсон. Өөрийнхөө олсон орлогоо буцааж захиран зарцуулах ийм хуулийн зохицуулалт болж, гүйцэтгэлийн санхүүжилт буюу тохиолдолд суурилсан санхүүжилтэд шилжсэн. Энэ санхүүжилтээр ЗГ-аас тогтоогдсон цалингийн шатлал зэрэглэлд ямар албан тушаалтан байна, тэр албан  тушаал болгоноор нь үндсэн цалинг тогтоогоод, нэмэгдэл урамшуулал дээр ялгавартай олгосон нь үнэн. Энэ нь ямар ялгавартай олгосон гэхээр 226 ажилтны харьяалах нэгжийн байгууллага дээр ганцхан би очоод тэр ажлыг дүгнээд нэмэгдэл урамшуулал олгодоггүй. Албаны дарга, тасгийн эрхлэгч, удирдлагын баг гэсэн 3 шатлалаар хүмүүсийнхээ ажлыг дүгнэдэг. Хамгийн сүүлд удирдлагын багийн хурал энэ ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зөвшөөрч байна уу? зөвшөөрч байна гэснээр үнэлгээг нь өгдөг. Өнөөдөр 5 хүн үзээд 60% авах, 500 хүн үзээд 60%  авах цалингийн ялгавар гээд байгаа нь энэ л байгаа. Энэ нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа, тусламж үйлчилгээг бүртгэх, цахим систем, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нэвтэрсэн эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын гүйцэтгэл, өдөр тутмын ажлыг нь цахимаар бүртгэдэг бүртгэлийн сангийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ дээр тулгуурлагдаж ажил үйлчилгээнийх нь нэмэгдэл урамшуулал олгогдож байгаа. Хэнийг ч би ялгаварлаагүй гэж үзэж байна. Өнөөдөр 100 хүн эмчилсэн эмч, 300 хүн эмчилсэн эмч 2 ижил урамшуулал авах уу? Өнөөдөр 3 нас баралттай эмч, огт нас баралт гаргаагүй эмч ижилхэн урамшуулал авах уу? Ийм л юм байгаа. Би энэ дээр ялгаварлал гэдэг дээр ийм тайлбарыг хиймээр байна. Энийг манай салбарын ажил шалгасан хүмүүс яагаад өөрсдөө энийгээ ялгаж салгахгүйгээр байгууллагын ажилчдын цалинтай, улстай холбоотой асуудлаар буруутгаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Стандартаар аймгийн Нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн ******* хэлээд байгаа 2021 оны өөрсдийнх нь баталж өгсөн тушаалаар, стандартад байвал зохих ажиллах ёстой орон тоог 373-аар баталж өгсөн шиг санаж байна. Гэтэл 226 хүнээр энэ их ажил үйлчилгээг гүйцэтгүүлж байхад өөрсдөө орон тоо батлуулж өгөөгүй байж цалингийн сан хэтрээгүй, төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй байхад буруутгаад байгаа нь үнэхээр гайхалтай. Би тэр ялгаварлан гадуурхалт гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгээс харсан 8 хууль зүйн заалт байсан. Энэ 8 хууль зүйн заалтын яг алийг нь би зөрчсөнийг ажлын хэсгийн дүгнэлт болон энэ хүний гаргаад байгаа гомдол, тушаал дээр нотолсон юм байхгүй учраас би энэ тушаалыг хууль зөрчсөн тушаал гэж үзэж байна. Хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг гэж байгаа. Би мөлжлөг явуулаагүй. Би хувийнхаа ажлыг хийлгээгүй. Аймгийн Нэгдсэн эмнэлэг бол төрийн үйлчилгээний байгууллага, төрийн захиргааны байгууллага биш төрийн үйлчилгээний байгууллага. Иргэдийн эрүүл мэнд, тэнд ажиллаж байгаа ажилчдын эрх ашгаас гадна үүний цаад талд байгаа Дундговь аймгийн 47,800 гаруй иргэдийн асуудал, дээр нь энэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа Монгол Улсын иргэд болон гадаадын иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ мэргэжлийн байгууллага. Мэргэжлийн байгууллага мэргэжлийнхээ үйл ажиллагааг явуулсан. Хэзээ ч хөдөлмөрийн мөлжлөг явуулаагүй. Хэн ямар ажлыг гүйцэтгэсэн хэдэн цагийн илүү цагаар ажилласан энэ хүн баяр ёслол амралтын өдөр хэдэн цаг ажилласан бэ? гэдгийг тухайн хүний ажлын бүртгэлийг ахалдаг, шатлал, нэгж дээрээ бүртгэгдээд хамгийн сүүлд санхүү хянаж, шалгаад, бодоод, оруулаад, хүний нөөцийн албанд давхар хянаад ороод ирснийг миний бие баталгаажуулдаг. Ингэж цалин хөлсний систем явсан. Би ганцаараа тэрийг бодоод олгочихсон юм байхгүй. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн байгаа учраас хөдөлмөрийн мөлжлөг явуулаагүй, гүйцэтгэсэн ажлын хөдөлмөрт нь тохирсон хөлс олгогдсон гэж үзэж байгаа. Яагаад энэ дээр ингээд зөвхөн ажил олгогчийг буруутгаад байгаа юм? Төрийн шалгалтын тухай хуулийг би бас харсан. Яагаад ганц ажил олгогчийг шалгаад байгаа юм. Тэр өргөдөл гаргаад байгаа, гомдол гаргаад байгаа этгээдүүд өөрснөө хэн юм? Энэ 2-ыг ижил тэгш түвшинд тавьж энэ хяналт шалгалтыг явуулах ёстой. Гэтэл яагаад ганцхан намайг шалгачхаад бусад хүмүүсийг шалгахгүй байгаа юм. Энэ нь эрүүл мэндийн газар өөрөө ялгаварлан гадуурхалт хийж байгаа бодит нотолгоо гэж үзэж байна. Дараагийн асуудал нь буруутай юмыг илт буруу болгох гэж явуулсан нь өөрөө энэ хяналт шалгалтынхаа хуулийг зөрчсөн. Тэр өргөдөл гомдол гаргаад байгаа хүмүүс үнэхээр л тийм байсан юм бол ажилчдад нээлттэй тэр өргөдлөө танилцуулаад гарын үсгийг нь цуглуулаад нэр ус албан тушаалыг нь буцах хаягийг нь утасны дугаарыг нь тавиад авахгүй яагаад? тэр бичсэн өргөдөл гомдлоосоо салангид утга авцалдаа нь нийцээгүй 5 хуудас гарын үсэг бүхий буруу толгойтой гарын үсгүүдийн цуглуулгыг энэ одоо өргөдөл гомдолд хавсаргасан юм. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Энэ бол захиалгатай зохион байгуулалттай хийсэн. Миний нэр хүнд, аймгийн Нэгдсэн эмнэлэг биш эрүүл мэндийн салбарт тэр аяар нь унагасан үйл ажиллагаа явуулсан учраас би үүнд гомдолтой байгаа. Энийгээ миний ажлаас чөлөөлөх хариуцлага ноогдуулах үндэслэл гэж үзэж байгаа. Би хариуцлагагүй ажиллаагүй. Би 29 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа. Энэ хугацаандаа 15 жилд нь хүний их эмчээр 14 жилд нь удирдах ажил хийсэн. Удирдах ажилтан гэдэг хэн бэ? эмч гэдэг хэн бэ? гэдгийг зөвхөн энэ эрүүл мэндийн газрын аппаратын ажлын хэсэгт ажилласан 12, ажлын хэсэгт ороогүй 17 хүний зохион байгуулалттай хоёрхон өдөр хийсэн үйл ажиллагаагаар миний 29 жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн чиг үүргийг умартуулж, дээрээс нь салбарын хэмжээнд миний нэр хүндийг унагасанд би үнэхээр гомдолтой байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэж давах шатны шүүхийн хуралдаанд миний бие нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: дарга нь Дундговь Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар 2012 оноос хойш ажиллаж байсан. Эрүүл мэндийн газрын дарга ийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн. Өөрөөр хэлбэл энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж 1 дүгээрт үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 1 “хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай хэлэлцэх үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан. ын хэзээ, хэрхэн яаж гаргасан, ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцсон юм бэ? гэдэг нь ерөөсөө энэ тушаалын үндэслэл болсон нотлох баримт хэргийн материалд авагдаагүй нотлогдож тогтоогдоогүй, үнэхээр хүнд сахилгын шийтгэл ноогдуулах гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх ёстой. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулаад тайлбар авах, тайлбар гаргах боломжийг олгох ёстой. Гэтэл мэдэгдэлгүйгээр тайлбар авалгүйгээр 2022 оны 01 сарын 16-ны өдөр эрүүл мэндийн газар дээр шууд дуудаад тушаалыг уншиж танилцуулаад тайланг танилцуулсан байдаг. Ийм учраас энэ сахилгын шийтгэлтэй холбогдуулаад, сахилгын шийтгэл гаргасан гэж үзэж байгаа бол үүнд сахилгын шийтгэл оногдуулах процесс нь анхнаасаа хууль зөрчиж явсан. Дараагийн асуудал нь гэдэг хүн бол төрийн үйлчилгээний тү буюу 8 дугаар шатлалаар цалинждаг төрийн үйлчилгээний албан тушаалтан. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулиар бол зохицуулах нь зүйн асуудал. Гэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль 17 дугаар зүйлд эмнэлгийн ТУЗ гэж субъект байдаг. Энэ ТУЗ өөрөө эмнэлгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үү? чөлөөлөхгүй юу? гэдэг асуудлыг шийдэх юм. Гэтэл энэ процессыг үндсэндээ алгасчихсан. Дараа нь д сахилгын шийтгэл ноогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-д зааснаар хүүхдийн ахлах эмчийн албан тушаалд томилсон хүүхдийн ахлах эмчийн албан тушаал нь өөрөө нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоонд хамаардаг. Хүүхдийн ахлах эмчийн албан тушаал хэний тушаалаар томилогдох вэ? гэдэг нь Нэгдсэн эмнэлгийн даргын одоо магадгүй ажиллаж байгаа Энхзориг даргын тушаалаар хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилох асуудлыг шийдэх болохоос дарга хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилдог эрх бүхий субъект биш юм. Ийм учраас энэ тушаал өөрөө илт хууль зүйн үндэслэлгүй. ыг ялгаварлан гадуурхсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлтэй гэсэн. ын ажлын байрны тодорхойлолт бол хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. ажлаа жил болгон дүгнүүлдэг. Тухайлбал хэргийн материал дотор 2021, 2022 дугаар оны үр дүнг дүгнэсэн, ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн үнэлгээний хуудаснууд авагдсан байдаг. 2022 оны 12 сарын 15 билүү 16-ны өдөр ажлаа “В” үнэлгээтэйгээр дүгнүүлээд урамшуулал авч байсан. Жил болгон урамшуулал авч байсан. Өөрөөр хэлбэл ын ажлыг эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн газрын дэргэдэх удирдлагын багийн шийдвэр хурлаар мөн дүгнэлтээр болон түүний багийн ажлыг дүгнэдэг байгаа юм. Гэтэл энэ хүн ажилласан цаг хугацаанаасаа хойш үргэлж одоо А, В үнэлгээтэй дүгнэгдэж ирсээр байтал 7 хоногийн дараа гарсан энэ ажлын хэсгийн дүгнэлт гэх 2022 оны 12 сарын 22-ны өдрийн дүгнэлтээр хангалтгүй ажиллажээ гэж дүгнэх боломжгүй. Нөгөө талаас ажлын хэсэг өөрөө эрх зүйн чадамжгүй байсан. 2013, 2014 оны эрүүл мэндийн сайдын, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журмыг баримтлаад өөрөөр хэлбэл ажлын хэсэг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хяналт шалгалт хийхдээ ямар дүрэм журмыг барих ёстой юм. Эрүүл мэндийн сайдын хамгийн сүүлд хүчин төгөлдөр байгаа 2022 оны 07 сарын 01-ний өдрийн А/346 дугаар тушаалаар батлагдсан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмаа мэддэггүй хүмүүс байсан. Үнэхээр хяналт шинжилгээ үнэлгээ хийж байгаа бол үндсэндээ удирдамж дээр нь 19 чиглэлээр хяналт шинжилгээ үнэлгээ хийнэ гэсэн боловч энэ чиглэлээрээ хийгээгүй. Бусад нь сайн байсан болохоор магадгүй сайныг нь бичиж болохгүй байсан юм уу? хийгээгүй. Тэгэхээр аль хэсгийг нь хийгээд, аль хэсгийг нь хийхгүй орхиод байгаа юм. Эсвэл нөгөө хүмүүс нь мэдэхгүй, чадахгүй болоод дотор нь зөндөө юм байсан. Эмнэлгийн хөрөнгөтэй холбоотой асуудал, эм эргэлт, сангийн асуудал гэх ийм асуудлуудыг мэдэхгүй болохоороо хийхгүй байгаа юм уу? Тэр нь хэтэрхий сайн болохоороо энэ тайландаа бичиж болохгүй байгаа юм уу? Ийм асуудал байдаг. 2-рт энэ тайланг өөрөө эрүүл мэндийн газрын дэргэдэх эрүүл мэндийн газрын удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлэх ёстой гээд  2022 оны 12 сарын 09-ний өдрийн 101 дүгээр тушаалаар ажлын хэсгийг томилоод тайлан гаргаад ир. Гаргасан тайлангаа эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг даалгасан. Гэтэл удирдлагын багийн зөвлөлийн хурлаар огт хэлэлцүүлээгүй. Энэ чинь тайлан болохоос дүгнэлт биш, хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлт биш, Тайлангаар ыг сахилгын зөрчил гаргасан гэж алийг нь үзээд байгаа юм. Энэ нь өөрөө тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг зөрчиж байна. Үндсэндээ ыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн даргын ажлаа хийхгүй байна. Тийм учраас нэгдсэн эмнэлгийн даргаас чөлөөлөх, үгүй эсэх асуудал бол эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эмнэлгийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэх болохоос биш хяналт шалгагч үнэлгээ гэх 10 хэдэн хүн, дотор нь байгаа дөнгөж ажилд ороод гуравхан хонож байгаа хүн, эрүүл мэндийн газрынхаа ажлыг ч мэдэхгүй байж өнөөдөр нэгдсэн эмнэлгийн ажлыг дүгнэж энэ хяналт шинжилгээ үнэлгээний тайланг хийх боломжгүй. Энэ нь өөрөө эрүүл мэндийн сайдын 2022 оны 346 дугаар тушаалаар батлагдсан журмаа зөрчсөн. Хяналт, шалгалт, үнэлгээ хийхдээ тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа юм бэ? хүрсэн үр дүн нь юу юм бэ? одоо хүрээгүй нь юу юм бэ? гэдэг байдлаар хяналт, шалгалт, үнэлгээ хийдэг болохоос биш, тийм тийм эмч нар эмнэлгээс гарчээ энэ нь гараагүй юм байна гэдэг байдлаар бол хяналт шинжилгээ үнэлгээ хийдэггүй юм байна. Энэ талаар бид шүүхэд тодорхой тайлбарыг гаргаад өгчихсөн байгаа. Мөн энэ тайланд дурдагдсан нэр бүхий хүмүүст 40%-ийн урамшуулал олгосон. гэдэг хүн эмнэлэгт тасгийн дарга байх ёстой гэдэг байдлаар гомдоод байдаг. Тэр асуудал ыг халах үндэслэл биш. Энэ талаар сая өөрөө тодорхой тайлбарлачихсан учраас би нэмэлт тайлбар хийх шаардлага байхгүй байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үнэхээр сахилгын шийтгэл ноогдуулна гэж байгаа бол урьдчилан мэдэгдэх ёстой. Тайлбар гаргах боломжийг олгох ёстой. Энэ нөхцөл байдлуудаараа хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн. яг ямар сахилгын шийтгэл гаргасан юм. Тэр нь хэзээ гаргасан юм. Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. 2023 оны 01 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн сахилгын шийтгэл ноогдуулах тушаалыг авснаас хойш аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Энэ нь бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хууль журмын дагуу хийгдсэн учраас шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгаа. Ингээд анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ийм учраас энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

 7. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлгүй. Тийм учраас даргыг одоо чөлөөлөх хүн байхгүй. Даргыг чөлөөлөх хүн байхгүй гэдэг асуудал гаргаж ирдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд хүчин төгөлдөр болсон. Энэ хуульдаа тухайн эмнэлгийн даргыг нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөр нэг удаадаа 6 жилийн хугацаагаар томилно гэсэн асуудал байдаг. Гэтэл дарга 2011 онд томилогдсон хүн байгаа. Тэгэхээр тухайн эмнэлэг буюу Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, төлөөлөн удирдах зөвлөл байхгүй энэ талаараа хариуцагч тайлбараа гаргаж явдаг. Энэ талын баримтууд хэрвээ байсан бол хэрэгт авагдана. Байгуулагдаагүй учраас энэ төрлийн баримт нь хэрэгт байдаггүй. Тэгэхээр энэ хүнийг ажлаас томилох, чөлөөлөх асуудлыг хэн шийдвэрлэх юм бэ? гэдэг асуудал ярина. Хэн ч шийдвэрлэх эрхгүй болчхоод энэ хүн ингээд 12 жилийн хугацаанд тухайн ажлыг хийгээд явж байдаг. Хуульдаа ийм байгаад байдаг. Ийм хуулийн асуудал үүссэн. Тийм учраас тухайн үед Нэгдсэн эмнэлгийн дарга нь өөрөө энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 12.1-д заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд энэ тушаалыг гаргаж тухайн этгээдийн албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар авсан. Энэ төрийн албаны тухай хуулийн 39.1.1-ээс 1.3-д заасан энэ хориглох хэм хэмжээг зөрчсөн байна. Энэ нь өөрөө тухайн төрийн албаны тухай хуулиараа Хөдөлмөрийн тухай хуулийн 123-д заасан сахилгын арга хэмжээ авах нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг талаар тайлбарыг анхан шатын шүүх хуралдаанд гаргаж байсан. Энэ тайлбараа мөн адил бүрэн дэмжиж байна. Энэ хүн хүнийг томилъё гээд тухайн үедээ Нэгдсэн эмнэлгийн даргаар томилуулчихдаг. Гэтэл одоо бол намайг төлөөлөн удирдах зөвлөл чөлөөлөх ёстой гээд байдаг гэтэл төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө хуулийн хийдэл үүсгэж байгаа. Тэгэхээр намайг Нэгдсэн эмнэлгийн даргаар чөлөөлөх, бууруулах хүн биш гээд байдаг. Тэгвэл хэн энэ хүнийг бууруулах юм бэ?  хэн энэ хүнд сахилгын арга хэмжээ авах юм бэ? тэгэхээр энэ нь өөрөө эрүүл мэндийн тухай хуулиараа Нэгдсэн эмнэлгийн даргын бүрэн эрхэд хамаарч байгаа учраас ингэж шийдвэрлэх нь зүйтэй байсан. 2 дугаарт энэ даргыг 2022 оны хэдхэн хоногийн өмнө 12 сард 85%-тай үнэлчхээд дараа нь үнэлэлт хангалтгүй байна гээд байдаг. Тухайн үнэлгээ өөрөө төрийн алба нэгдсэн эмнэлгийн даргыг ийм, ийм ажил үүрэг гүйцэтгэнэ гээд энэ хүн төлөвлөчихсөн байдаг тэрийгээ энэ хүн ингэж гүйцэтгэжээ гэдгийг л үнэлсэн үнэлгээ. Харин энэ хүний сахилгын зөрчилтэй холбогдолтой буюу төрийн албаны тухай хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн, цалин хөлс олгосон асуудал нь шалгалтын явцад л илрээд байгаа юм. Тэрнээс биш одоо ийм байна гээд үнэлчихдэг. Гэтэл тэр нь нөгөө шалгалтаар гарч ирэхгүй. Яагаад гэхээр энэ хүнийг чинь ингэж ингэж нэмэгдэл олгосон гэдгээ энэ хүн чинь тайландаа бичихгүй шүү дээ. Гэтэл ингээд хууль бусаар нэмэгдлүүд олгож байсан байна. Бүр 2013 оноос хойш 9 жилийн хугацаанд олгосон хууль бус нэмэгдэл байдаг. 3 дугаарт түрүүн Дундговь аймгийн 47 мянган иргэнд үйлчилдэг мөн дамжин өнгөрч байгаа этгээдүүдэд үйлчилдэг. Нэгдсэн эмнэлэг өөрөө энэ 200 гаран мэргэшсэн албан хаагчийн орон тоотой ажилладаг. Гэтэл энэ байгууллага 112 хүний гарын үсэг энэ хүний асуудлыг гаргаж ирээд тавьсан байдаг. Яагаад ийм асуудал үүссэн бэ?. Хэрвээ энэ хүн алдаа мадаггүй ажиллаж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан, шалгалт орохгүй байсан. Гэтэл энэ гомдлын үндсэн дээр энэ шалгалт хийгдээд, шалгалтаар тодорхой асуудлууд шийдвэрлэсэн. Энэ хүний гомдол дээр нийт 23 асуудал гаргаж ирж тавьсны энэ нь үндэслэлгүй зүйлүүд байна, энэ нь ахуйн чанартай зүйлүүд байна, энэ нь нотлогдохгүй байна гэдгийг тэр тайлан дээр бичсэн. Харин ийм асуудлууд гарсан байна гэж үзээд тухайн асуудлуудыг үндэслээд албан тушаал бууруулах тушаал гарсан нь үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч *******ын Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 5.288.011 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянав.  

           Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж, ажил олгогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн *******т холбогдуулан Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 5.288.011 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  Талуудын тайлбараас үзэхэд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

  Ажил олгогчийн ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, өөр ажилд шилжүүлэн томилсон тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 45 дугаар зүйлийн 45.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 102 дугаар зүйлийн 102.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтуудыг удирдлага болгон болгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 01 сарын 16-ны өдрийн дугаар Б/03 тоот тушаал нь дээр дурдсан хуулиудын заалтыг удирдлага болгосон байхаас гадна тушаалын 1 дүгээр заалт нь: “...Аймгийн Засаг дарга *******ад Нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл эмч, мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Эрүүл мэндийн ******* тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэргийг харгалзан Нэгдсэн эмнэлгийн дарга *******д... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсугай...” гэсэн үндэслэл агуулгаар гарчээ.

Ажил олгогчийн тушаалын ийнхүү дүгнэсэн үндэслэлд дүн шинжилгээ хийж үзвэл:

  1. Эрүүл мэндийн ******* тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлт
  2. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг

Эдгээрийг хангалтгүй биелүүлсэн нь *******ыг албан тушаал бууруулах арга хэмжээ авах үндэслэл болсон гэж ойлгогдож байна.

  1. Эрүүл мэндийн ******* тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг хангалтгүй биелүүлсэн эсэхийг хэргийн нотлох баримтад үндэслэн дүгнэхэд:

Нэхэмжлэгч тайлбарлахдаа ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцон сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй. Ямар сахилгын зөрчлийг би хэзээ гаргасан болох, зөрчил гаргасан гэж үзсэн бол зөрчлийн шинж байдал, хөөн хэлэлцэх хугацаа, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийтгэл ногдуулна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т заасныг зөрчсөн. Мөн надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэлийн дагуу хийлгүйгээр тушаал гаргасан нь үндэслэлгүй гэсэн бол:

Хариуцагч: уг ажлын хэсэг удирдамжийн дагуу холбогдох чиглэл тус бүрээр хяналт шалгалт хийж алдаа зөрчлийг илрүүлж, хяналтын нэгдсэн тайланг гаргасан. ******* нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажилчдыг ялгаварлан гадуурхсан гэж тайлбарласан байна.

Шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ: Ажилтан ямар зөрчлийг, хэзээ гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй. Зөрчил гаргасан гэж үзсэн бол зөрчлийн шинж байдал, хөөн хэлэлцэх хугацаа, зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийтгэл ногдуулна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчсөн. Сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй нь хууль зөрчсөн, Дундговь аймгийн Засаг дарга *******ад нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл, эмч ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Эрүүл мэндийн ******* тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн. Өргөдөл гомдол гаргагчийн нэрс, албан тушаал тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэр хаяггүй өргөдлийг хүлээн авч гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. Мөн хэрэгт аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн 2022.12.22-ны өдрийн хяналтын тайланг ирүүлсэн дүгнэлт гаргаагүй атлаа тушаалдаа үндэслэсэн нь буруу гэж дүгнэсэн.

  1. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг  хангалтгүй биелүүлсэн гэсэн тухайд:

Ажил олгогчийн тушаалын тушаалын үндэслэлд ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэжээ. 1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дугаар талд *******ын албан тушаалын тодорхойлолт авагдсан байх бөгөөд албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг нь  5 зорилтын хүрээнд нийт 33 ажлын жагсаалт байгаагаас ямар чиг үүргийг хэзээ, яаж, зөрчсөн нь тодорхой бус энэ талаар ажил олгогч тайлбараа нотлогдоогүй байна. 

Ажилтан ажил олгогчийг ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн л бол гаргасан зөрчил нэг бүрийг заавал нотолж тогтоосон байх ёстой. Тухайлбал: Мэргэжлийн сайн гэгдэх эмч нарыг ямар нэгэн зүйл дээр өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд арга буюу ажлаа орхиход хүргэдэг гэсэн байх боловч нэр бүхий эмч нар нь өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарсан, ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олголгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.1 дахь заалтыг зөрчсөн, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл олгодоггүй, ажилчдыг ялгаварлан гадуурхдаг гэх боловч энэ нь нотлох баримтгүй, энэ талаар ажилчдаас ажил олгогчид хандан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хариуцагчийн тушаал гарсан өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсан байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацаанд ажилтанд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэх гомдол үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг авах хуульд заасан журмыг ажил олгогч биелүүлэх ёстой. Гэтэл энэ талаар нотлох баримгүй байх бөгөөд шүүхээс үүнд хийсэн дүгнэлт зөв  байна.

Мөн энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилснаас үзвэл зөрчил гаргасан хугацааг заавал тодорхойлох нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарчимд нийцнэ.

Шүүх нэхэмжлэгч *******ыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс албан тушаалын цалингийн зөрүүд 5.288.011 /таван сая хоёр зуун наян найман мянга арван нэгэн/төгрөгийг гаргуулж, *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаж, баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, халагдсан үндэслэлтэй тохирсон, зөрчил тус бүр нь тогтоогдсон эсэх, зөрчил нь давтан зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарах эсэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хууль хэрэглээний зарчимд нийцүүлэн дүгнэжээ. 

Мөн ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай зүйл заалтыг зөрчсөн, ямар зөрчил гаргаж, эрх зүйн хэм хэмжээний аль зүйл заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн Дундговь аймгийн Эрүүл мэндийн ******* 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилтныг урд эрхэлж байсан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлээх нь зүйтэй гэж үзээд:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 139/ШШ2023/00350 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                             ШҮҮГЧИД                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ