Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2016/00133/И |
Дугаар | 161 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 161
Зохигч эвлэрснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 44-р байрны 35 тоотод оршин суух СТ80120414 регистрийн дугаартай Буурал овогт Чулуунбаатарын Батхөлөгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байрны 36 тоотод оршин суух МЮ79070276 регистрийн дугаартай Эвт боржигон овогт Эрдэнэбилэгийн Анхбаярт холбогдох 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Ч.Батхөлөг, хариуцагч Э.Анхбаяр нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Ч.Батхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Батхөлөг нь 2015 оны 07 сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн ачааны машин болох “Forland” маркийн машиныг Э.Анхбаярт худалдсан. Э.Анхбаяр нь өөрийн хадам ах Ш.Гэрэлт-Одод худалдан авч өгөх санал тавьсан бөгөөд төлбөрийг 2015 ондоо багтааж төлнө гэж авсан. Тухайн он буюу 2015 оны 11 сарын 02-нд ахынхаа нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлэн авсан боловч өдийг болтол огт төлбөрийг төлөөгүй. “Forland” маркийн машиныг 7 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Мөн 2016 оны 03 сарын 15-ны өдөр машины 2 шинэ аккумлятор 500000 төгрөгөнд бодож аваад 7 хоногийн дотор өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөн өмнө нь наймаа хийсэн Норд-бенз машины худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан 2015 оны 12 сарын 15-нд тооцооны үлдэгдлийн баталгааг гаргаж, дахиж ямар нэгэн юм нэхэмжлэхгүйгээр тооцоог дуусгаж дансанд нь 5200000 төгрөгийг шилжүүлж хаасан болно. Иймд тухайн хүнд ямар нэгэн өр төлбөргүй болно. Иймд “Forland” маркийн машины үнэ 7000000 төгрөгийг, 2 шинэ аккумляторын үнэ 500000 төгрөг нийт 7500000 төгрөгийг Э.Анхбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Батхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Анх шүүхэд “Forland” маркийн машины үнэ 7000000 төгрөг, 2 аккумляторын үнэ 500000 төгрөг нийт 7500000 төгрөгийг Э.Анхбаяраас нэхэмжилсэн байсан. Би Э.Анхбаяртай ярилцаж тохиролцоод 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн дотор авахаар тохиролцсон. Э.Анхбаяраас өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Хариуцагч Э.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Анхбаяр нь Ч.Батхөлөгийн нэхэмжилсэн машины үнэ 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. “Forland” маркийн машиныг Норд-бенз машины урьдчилгаа төлбөрт тооцож авсан байсан. 7000000 төгрөгөөр худалдаж аваагүй. Би энэ машиныг өөрийн хадам ахдаа өгсөн байсан. Одоо энэ машиныг би Бор-Өндөр суманд авчирсан байгаа. Ч.Батхөлөгөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрт учирсан хохирол болох 1500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахаас татгалзаж байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Ч.Батхөлөг нь хариуцагч Э.Анхбаяраас “Forland” маркийн машины үнэ 7000000 төгрөгийг, 2 шинэ аккумляторын үнэ 500000 төгрөг нийт 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Батхөлөг нь хариуцагч Э.Анхбаяраас “Forland” маркийн машины үнэ 7000000 төгрөгийг, 2 шинэ аккумляторын үнэ 500000 төгрөг нийт 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Э.Анхбаяраас 4000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.Батхөлөг нь 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 3500000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Э.Анхбаяраас 4000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсныг хариуцагч Э.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Батхөлөгт төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Батхөлөг нь 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 3500000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Э.Анхбаяраас 4000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсныг хариуцагч Э.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Батхөлөгт төлж барагдуулахаар тохиролцсон тайлбарыг зохигчид шүүх хуралдаанд гаргасан нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д
заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Ч.Батхөлөг нь 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 3500000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Э.Анхбаяраас 4000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсныг хариуцагч Э.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 4000000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Батхөлөгт төлж барагдуулахаар тохиролцсон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Батхөлөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгний тал хувь болох 67475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 67475 төгрөгийг, хариуцагч Э.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Батхөлөгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Анхбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ