| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 375 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Б.И , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.И т холбогдох эрүүгийн 1802 00611 0025 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2000 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.И .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн “Бор нуур” сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 5 грамм жинтэй “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 24 тоот гэртээ болон мөн дүүргийн 1 дүгээр хороо, 6/1 дүгээр байрны орцонд биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас илтгэх хуудас /хх-11/, шүүгдэгч Б.И ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/, гэрч Н.Нямбаярын мэдүүлэг /хх-28/, гэрч О.Мөнгөнтулгын мэдүүлэг /хх-29/, гэрч Х.Тэргэлийн өгсөн мэдүүлэг /хх-30/, Б.И ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-31/, гэрч Д.Саранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12906, 12907 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-41-45/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 216 дугаартай дүгнэлт /хх-53-55/, Б.И ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-64-65/, шүүгдэгч Б.И ийн иргэний үнэмлэхний хуулбар, шүүгдэгч Б.И ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн “Бор нуур” сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 5 грамм жинтэй “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 24 тоот гэртээ болон мөн дүүргийн 1 дүгээр хороо, 6/1 дүгээр байрны орцонд биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нямбаярын өгсөн: “...Тэгээд бид 3 хүлээж суух хооронд тамхинд яваад ирье гээд гарсан. Тэгтэл Б.И “надад өвс байгаа, та 2-т үзүүлье, гээд бас зааж өгье” гээд бид 3 “Нисора” төвийн орон сууцны 13 давхарт гарсан. Тэгтэл Б.И 2 ширхэг тамхи халааснаасаа гаргаж ирсэн. Тэр нь тамхины өвсийг нь солисон байдалтай урд хэсгийг нь мушгисан байсан. Тэгээд дуусгаад би тэр дороо шалан дээр хаясан. Би өмнө нь энэ зүйлийг хэрэглэж байгаагүй. Тэгээд гараад цахиад тамхинд явахаар болоод “Скай” төвийн урд байрлах ТҮЦ орохоор болсон. Тэгээд явж байтал Х.Тэргэл гадаа гараад ирсэн байсан. Тэгээд би нийлээд бид 4 хамт ТҮЦ ороод “Mevius” тамхи аваад буцаад PC тоглоомын газар руу явсан. Тэгтэл PC тоглоомын газар хаалгаа тайлж өгөөгүй байсан. Тэгээд бид хэд гараад оуцаад нөгөө “Лан” PC тоглоомын газрын хажууд байрлах 13 давхарт дахиад ороод 13 давхарт тамхи татсан. Тэгтэл гэнэт орцны жижүүр цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа бид нарт биед үзлэг хийгээд Б.И ээгийн халааснаас түүсэн гэх өвсийг олсон.” /хх-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Мөнгөнтулгын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр найз Н.Нямбаяртай хамт “Лан” гэдэг РС тоглоомын газарт тоглож хоноод өглөө манай гэрт ирээд унтацгаасан. Тэгээд унтаж байгаад би 21 цагийн үед босоод утсаа үзтэл Б.И фейсбүүк хаягаар гарч тамхилах уу гээд бичсэн. Тэгээд бид 3 хүлээж суухаар тамхинд явчихаад ирье гээд гарсан. Тэгтэл Б.И “надад өвс байгаа, та 2-т үзүүлье, бас зааж өгье” гээд бид 3 “Нисора” төвийн 13 давхарт гарсан. Тэгтэл Б.И 2 ширхэг тамхи халааснаасаа гаргаж ирсзн. Тэр нь тамхийг нь солисон гэж байсан. Тэгээд Б.И татаж байгаад надад өгөөд би Н.Нямбаяртай хувааж татсан. Би өмнө нь энэ зүйлийг хэрэглэж байгаагүй. Тэгээд гараад дахиад тамхинд явахаар болоод “Скай” төвийн урд байрлах “ТҮЦ” ороод “Mevius” тамхи аваад буцаад PC тоглоомын газар руу явсан. Тэгтэл PC тоглоомын газар хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд бид хэд гараад буцаад нөгөө “Лан” PC тоглоомын газрын хажууд байрлах 13 давхарт дахиад ороод тамхи татсан. Гэнэт жижүүр цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа бид нарын биед үзлэг хийгээд Б.И ийн халааснаас түүний түүсэн гэх өвсийг олсон.” /хх-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Тэргэлийн өгсөн: “...”Лан” нэртэй PC тоглоомын газарт ганцаараа PC тоглож байтал орой 21-22 цагийн үед 10 жилийн ангийн найз Н.Нямбаяр 2 найзтайгаа хамт гурвуулаа ороод ирсэн. Би тоглож байгаад 22 цаг өнгөрөөд гэртээ харихаар PC тоглоомын газраас гарах гэж байтал тэр 3 хамт “гарч тамхилах уу” гэхээр нь би “тамхи татдаггүй ээ, гэхдээ гэртээ харихаар гарах гэж байна, ханьтай гарвал гаръя” гээд бид 4 хамт гарцгаасан. Ингээд тэр гуравтай хамт PC тоглоомоос гараад ТҮЦ-ээс тамхи аваад гадаа хүйтэн байсан болохоор байр руу орж татна гээд “Нисора”-гийн ар талын байрны 13 давхарт гарсан. Би тэр гурвыг тамхи татаж дуусахыг хүлээгээд хажууд нь зогсож байхад доод давхараас цагдаа болон орцны жижүүр гараад ирсэн. Би цагдаа хүрээд ирэхээр нь орцонд тамхи татлаа гээд уурлах гэж байна гэж бодсон боловч бид дөрвийн биеийг нэгжээд Б.Идрээгийн биеэс ууттай өвс гаргаад ирсэн.” /хх-30/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Саранцэцэгийн өгсөн: “...12 сарын эхээр байсан байх намайг цэвэрлэгээ хийхээр дээшээ гартал 13-14 давхарын шатны хавьцаа иртэл их сонин шатсан шарилж үнэртээд, 2-оос 3 тамхины иш хаячихсан, шүлсээ хаяад, ойр хавьд нь буржигар ч юм шиг, шүдэнзний толгойтой ойролцоо хэмжээтэй өвс ургамал шиг зүйлийн үртэсүүд байхаар нь гайхаад доошоо буугаад хүмүүсээс асуутал тамхи арай тийм байхгүй, сүүлийн үед хүүхдүүдийн татаж мансуураад байгаа ургамал байж магадгүй гэхээр нь цагдаад мэдэгдэхээр шийдсэн. Төд удалгүй дахиад 3-аас 4 хүүхэд дээшээ гарчихаар нь нөгөө хүүхдүүд байж магадгүй гээд цагдааг ирэхээр нь хамт дээшээ гартал яах аргагүй нэг хүүгийн халааснаас ууттай ургамал гарч ирээд хураалгаж байсан.” /хх-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.И ийн гэрч, яллагдагчаар өгсөн: "... 2018 оны 6 сард 12 дугаар ангиа төгсөөд, элсэлийн ерөнхий шалгалтаа сайн өгөөд, өөрийн хүсч байсан ХААИС-ийн эдийн засаг, математик загварчлалын ангид элсэн орох хуваариа аваад 7 сараас амралт эхэлсэн. Юу хийх талаараа бодож байгаад гэнэт түрүү жил зугаалгаар явж байхад харсан “Каннабис” өвсийг сонирхож үзмээр санагдаад ганцаараа 7 сарын сүүлээр буюу наадмын дараа аав Солонгост байсан, ээж ажилдаа явсан хойгуур өглөө эрт босоод “Драгон” төв орж “Дархан” явах унаанд суугаад замдаа “Урихан” үйчилгээний төв дээр буусан. Тэндээсээ урагшаа алхаад жилийн өмнө майхан бариад хоносон газрынхаа ойролцоо очоод жалга руу ороод уутанд ойролцоогоор 5-6 ишнээс навчийг нь шувтарч аваад буцсан. Буцахдаа замын унаанд гар өргөж суугаад хотод ирсэн. Гэртээ очоод тамхины голыг асгаж байгаад оронд нь өвснөөсөө хийгээд хэрэглэх гэтэл навч нь нойтон болохоор асахгүй, татаж болохгүй байсан. Удахгүй гэрийнхэн маань ирэх гээд байсан болохоор дараа нь гаргаж хаяна гэж бодоод ууттай нь хэрэглэдэггүй цүнхнийхээ хамгийн урд талын жижиг хэсэгт нь хийгээд тэр чигт нь мартсан байна лээ. Тэгтэл хэрэг болсон өдөр буюу 12 сарын 3-ны өдөр гэрээсээ гарахдаа цүнхэнд өвс хийснээ гэнэт санаад 2 найзтайгаа PC тоглоом тоглохоор гарахдаа цүнхээнээ ууттай өвсөө аваад халаасандаа хийгээд гарсан. Н.Нямбаяр, ОМөнгөнтулга бид 3 ТҮЦ-ээс “Маялд севен” нэртэй тамхинаас 3 ширхэгийг аваад голыг нь асгаад оронд нь өвснөөсөө хийгээд “Нисора“ таурын 13 давхарт гараад татаж хэрэглэсэн. Тэндээсээ гараад 1 давхарынх нь PC ортол Х.Тэргэл сууж байсан бөгөөд сул ширээ арай гараагүй байсан болохоор тэр хооронд тамхи татчихаад ороод ирье гэж бодоод Х.Тэргэлийг “хамт гарах уу” гэхэд Х.Тэргэл “би тамхи татдаггүй юм, одоо гэртээ харих гэж байна гэхдээ хамт гаръя” гээд бид 4 РС-ээс гарсан. 2 дугаар байрны урд талын ТҮЦ-ээс 3 ширхэг “Маялд севен” тамхи аваад өвс татаж хэрэглэсэн давхартаа буцаж очоод тамхиа татаж байтал жижүүр эгч цагдаа дуудчихсан байсан.” /хх-31, 64-65/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12906 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс “делта-9 тетрагидроканнабинол” илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн “делта-9 тетридроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.
2. Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно. /хх-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12907 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “УК00210437” гэж хаягласан шээс, “СФ000222726” гэж хаягласан шээс, “СЖ97091010” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна.
2. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /хх-45/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүх сэтгэц эмгэг судлалын 216 дугаартай дүгнэлтэд:
1. Б.И урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
2. Одоо Б.И нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.И нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Б.И нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.И нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Б.И нь мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
6. Мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
7. Б.И т сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. дүгнэлт /хх-53-55/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер ахмад Батсүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн илтгэх хуудас /хх-11/,
Шүүгдэгч Б.И ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,
Шүүгдэгч Б.И урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.И нь 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн “Бор нуур” сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 5 грамм жинтэй “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 24 тоот гэртээ болон мөн дүүргийн 1 дүгээр хороо, 6/1 дүгээр байрны орцонд биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12906, 12907 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 216 дугаартай дүгнэлт, гэрч Н.Нямбаяр, О.Мөнгөнтуул, Х.Тэргэл нарын өгсөн мэдүүлгүүд, Б.И ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.И ын 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн “Бор нуур” сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 5 грамм жинтэй “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 24 тоот гэртээ болон мөн дүүргийн 1 дүгээр хороо, 6/1 дүгээр байрны орцонд биедээ хууль бусаар хадгалсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.И ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Б.И ийн үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч Б.И нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зиплок түгжээ бүхий 4.8 грамм “каннабис өвс” гэх нэршилтэй бодисыг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.И ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.И т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.И т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зиплок түгжээ бүхий 4.8 грамм “каннабис өвс” гэх нэршилтэй бодисыг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.И т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.И т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС