Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 168/2019/0066/Э

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Э.Идэрбат, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Х-д холбогдох эрүүгийн 192 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл , , эгч, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг Ялалтын  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл гэх, ЖЯ9 регистрийн дугаартай, Х овогт Б. Х.

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалт хорооллын 16-23 тоотод иргэн Н.Мөнхөөтэй маргалдан түүний биеийн зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Н.Мөнхөө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд гарах гээд гэрт нь байж байхад араас ... Б.Х орж ирээд надад хандан та архи уулгалаа  гээд уурлаад байсан бөгөөд яг юунаас болж маргаснаа санахгүй байна. Улмаар дүү Б.Х намайг гаръя гээд байхаар нь би араас дагаад гэрээс гарч Х хандан чи яах гээд байгаа юм бэ  ахтайгаа муудалцах гээд  байгаа юм уу гэхэд үгүй ээ манай гэр рүү ор гэж  хэлэхээр нь би дүү Х-ыг дагаад хамаатны ах Батхүрэлийн гэрт орсон юм. Тухайн үед Х надад хандаж чи гараад ир гэхэд миний санаж байгаагаар хажууд зогсож байснаа  гэнэт уурлаад хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад миний зүүн гуянд хутгалсан... миний хувьд Х-тай эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

Гэрч С.Батхүрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хашаанд цуг амьдардаг дүү Тогтохбуянгийн гэрт хүн чанга чанга ярих чимээ гараад байсан бөгөөд миний хувьд чимээ чагнаад хэвтэй байсан юм. ... унтаж байсан чинь миний хүү болох Х хувцасаа өмсөөд гэрээс гарахаар нь бие засах гээд гарч байна гэж бодоод санаанд оролгүй хэвтэж байхад удалгүй гаднаас дуу нь гарахгүй ууртай орж ирээд гэрийн зүүн талын хоолны шүгээний хажууд суучихсан. Улмаар араас нь хамаатны дүү болох Мөнхөө нэлээд согтуу гэрт орж ирээд миний хүү Х-д хандан чи том болчихжээ пизда минь гээд өөдөөс нь ирээд хэрүүл маргаан үүсгэсэн ... хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад 2 удаа хатгаж байгаа надад харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  24-26/

Гэрч Б.Саранбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой гэртээ аав, ээж, дүү нарын хамтаар унтаж амарч байхад шөнө цаг хэд болж байсныг нь анзаараагүй гаднаас миний төрсөн дүү Б.Х хамаатны дүү Мөнхөөгийн хамтаар маргалдаад гаднаас гэр орж ирсэн. ...тэгээд тэр хоёр гэрт орж ирээд дүү Х гэрийн зүүн талын хоолны шүүгээний хажуу талын сандал дээр суухад Мөнхөө өөдөөс нь очоод урд нь  зогсоод гараа зангидан чи том болжээ пиздаа минь гээд хэрүүл маргаан үүсээд дүү Х-ын толгой орчим руу гараараа цохиж байгаа харагдсан. Улмаар ...хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад хатгаж байгаа надад харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн 110 тоот дүгнэлтэд: "1. Н.Мөнхөөгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй  зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ. /хх-ийн 31/

Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалт хорооллын 16-23 тоотод иргэн Н.Мөнхөөтэй маргалдан түүний биеийн зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Тэгэхэд Мөнхөө ах миний араас гэрт орж ирээд чи ямар том болчихсон юм бэ өмнө надтай муудалцсандаа өс санаад байгаа юм уу гээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би согтуу хүнтэй хэрүүл маргаан үүсгээд яахав гээд Мөнхөө ахад хандаж та гэр рүүгээ явж унтаж амар гэж хэлэхэд орон дээр хэвтэж байсан эгч Саранбаяр, Мөнхөөг гэрээс гаргаж өг гэж надад хэлэхээр нь би Мөнхөө ахыг гэрээс гаргах гээд түлхэхэд чи намайг түлхлээ гээд намайг зодох гээд миний өөдөөс дайраад байхаар нь би шүүгээн дээр байсан хутгыг аваад зүүн гуя орчимд нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, түүнийг давхар нотолсон хохирогч Н.Мөнхөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гарах гээд гэрт нь байж байхад араас ... Б.Х орж ирээд надад хандан та архи уулгалаа  гээд уурлаад байсан бөгөөд яг юунаас болж маргаснаа санахгүй байна. Улмаар дүү Б.Х намайг гаръя гээд байхаар нь би араас дагаад гэрээс гарч Х-д хандан чи яах гээд байгаа юм бэ  ахтайгаа муудалцах гээд  байгаа юм уу гэхэд үгүй ээ манай гэр рүү ор гэж  хэлэхээр нь би дүү Х-ыг дагаад хамаатны ах Батхүрэлийн гэрт орсон юм. Тухайн үед Х надад хандаж чи гараад ир гэхэд миний санаж байгаагаар хажууд зогсож байснаа  гэнэт уурлаад хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад миний зүүн гуянд хутгалсан... миний хувьд Х-тай эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, гэрч С.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаанд цуг амьдардаг дүү Тогтохбуянгийн гэрт хүн чанга чанга ярих чимээ гараад байсан бөгөөд миний хувьд чимээ чагнаад хэвтэй байсан юм. ... унтаж байсан чинь миний хүү болох Х хувцасаа өмсөөд гэрээс гарахаар нь бие засах гээд гарч байна гэж бодоод санаанд оролгүй хэвтэж байхад удалгүй гаднаас дуу нь гарахгүй ууртай орж ирээд гэрийн зүүн талын хоолны шүгээний хажууд суучихсан. Улмаар араас нь хамаатны дүү болох Мөнхөө нэлээд согтуу гэрт орж ирээд миний хүү Х-д хандан чи том болчихжээ пизда минь гээд өөдөөс нь ирээд хэрүүл маргаан үүсгэсэн ... хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад 2 удаа хатгаж байгаа надад харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  24-26/, гэрч Б.Саранбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой гэртээ аав, ээж, дүү нарын хамтаар унтаж амарч байхад шөнө цаг хэд болж байсныг нь анзаараагүй гаднаас миний төрсөн дүү Б.Х хамаатны дүү Мөнхөөгийн хамтаар маргалдаад гаднаас гэр орж ирсэн. ...тэгээд тэр хоёр гэрт орж ирээд дүү Х гэрийн зүүн талын хоолны шүүгээний хажуу талын сандал дээр суухад Мөнхөө өөдөөс нь очоод урд нь  зогсоод гараа зангидан чи том болжээ пиздаа минь гээд хэрүүл маргаан үүсээд дүү Х-ын толгой орчим руу гараараа цохиж байгаа харагдсан. Улмаар ...хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад хатгаж байгаа надад харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 110 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Н.Мөнхөөгийн зүүн гуянд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Х-ын хохирогч Н.Мөнхөөгийн зүүн гуян тус газарт ир үзүүр бүхий зүйлээр нэг удаа санаатай хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.Х-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид ял оногдуулбал зохино.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хорилоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан цэнхэр өнгийн CHENGWANG гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Х-н ЖЯ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогт Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Х-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан цэнхэр өнгийн CHENGWANG гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Х-ын ЖЯ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР