| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0043/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/41 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн 1936000190030 дугаартай, 178/2019/0043/Э/ индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр П.*******ийн нүүрэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.
Хохирогч ******* овогт*******ийн *******ийн / ******* регистрийн дугаартай, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд их сургуулийн 3 дугаар курсын оюутан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нэг мэдэхэд С.******* гэдэг ах тэнд байсан манай найзуудтай маргаж байгаад миний хамар луу цохихоор нь би оо-ийн өрөө рүү ороод цусаа тогтоогоод толинд хартал миний хамар муруйсан байсан.Тухайн үед би пиво уугаад нэлээд согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-15-16-р хуудас/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...намхан нуруутай сахалтай, Цоодол гэдэг ах П.*******ийг цохих гэхээр нь би татаад холдуулахад тэр ах эргэж хараад нүүр хамар луу нь нэг удаа атгасан гараараа цохисон чинь П.*******э нүүрээ дараад 00-ийн өрөө рүү орсон ...” гэх мэдүүлэг /хх 17-18-р хуудас/
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тэгээд ынд ороод байж байтал хаалга цохихоор нь Энхцэцэг очоод онгойлгоход орж ирээд араас нь С.*******, Дашням, Даваабаатар нар орж ирээд С.******* “ та нар манай дүүг зодсон юм уу” гэхээр нь би “ та учрыг нь олоогүй байж юу гэх гээд байгаа юм бэ” гэсэн чинь над руу дайрахаар нь С.*******ыг татаад болиулсан.Тэгсэн П.*******э “ та юу гээд томроод байгаа юм бэ “гэхэд С.******* “ та нарыг ална, миний дүүг зоддог хэн юм бэ“ гээд П.*******ийн хамар луу гараараа цохисон.П.*******э хамраа дараад гараад явсан.П.*******э 00-ийн өрөөнөөс гараад ирэхээр нь харахад хамар нь мухуйсан байсан...гэх мэдүүлэг /хх-19-20-р хуудас/
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... П.*******ийн хамар луу намхан нуруутай, махлаг сахалтай Цоодол гэдэг ах цохиход хамраас нь цус гараад 00-ийн өрөө рүү явсан. П.*******э С.*******оор цохиулаад хамар нь муруйж нүднийхээ доод талд жаахан хөхөрч хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-21-22/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн ”... П.*******ийн биед хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.П.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.П.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт / хх-43-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч С.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт П.*******ийн нүүрэн тус газар нь цохисноос хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.*******ийн мэдүүлэг, тухайн зодоон болох үед хажууд нь байсан гэрч Г., Ц., Б.,Т. нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай “...П.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан..” гэх дүгнэлт, шүүгдэгч С.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “миний дүүг зодлоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэн хохирогч П.*******ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-66/,шийтгэх тогтоолын хуулбар /хх67-69/-аар тогтоогдож байх боловч 2015 оны Эрүүгийн хуулинд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох боломжтой байна. Хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч П.*******ийн “ хохиролд 500.000 төгрөг авсан тул, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар гэрч С.Цэрэндолгорын өгсөн...С.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, элдэв муу зуршилгүй хүүхэд байгаа юм. Тусдаа гараагүй, ээжийн хамт амьдарч байгаа. Ээж одоо 76 настай байнгын хүний асаргаанд байдаг.С.******* тогтсон ажил байхгүй, хааяа хүний машинаар мөнгө олдог боловч тогтмол биш, амьдралын хүрэлцээ муутай байдаг .... гэх мэдүүлэг / хх- 40-р хуудас/
Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.******* нь багадаа сурлага сайтай хүүхэд байсан.Хүний үгнээс гардаггүй, найрсаг, хүнд тусархуу, шударга төлөв түвшин хүүхэд байгаа юм..... гэх мэдүүлэг /хх-41-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 460000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарлаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгохыг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form