Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/42

 

 

 

                                 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Э.*******од холбогдох эрүүгийн 1936000000029 дугаартай, 178/2019/0038/Э/ индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх дүүгийн хамт Ховд аймгийн Дуут сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 тооны алдуул мал буюу адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 750.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр гэх мэдүүлэг,

Хохирогч ******* овогт *******ын гийн / регистрийн дугаартай, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай нэг тооны гүү нь 2018 оны 06 дугаар сарын үед Э.*******ын адуутай нийлчихсэн байхаар нь  Э.*******ыг “манай гүүг анзаарч байгаарай” гээд захиад орхисон. Тэгтэл тухайн гүү Ховд аймгийн Дуут сумын ******* багийн нутаг дэвсгэр Хавчуу гэх газар Э.*******ын адуунд байж байгаад 2018 оны 11 сарын дундуур алга болчихоор нь Э.*******той уулзаад “ танай адуунд байсан манай нэг гүүг чи зарчихсан юм биш үү” гэхэд Э.******* “ би аваагүй, та өгдөг газраа өг “ гэсэн.Тэгтэл Э.******* манай гүүг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум руу зарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-9-10-р хуудас/

Гэрч У.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Ховд аймгийн Дуут сумын ******* багийн Хөх сайр гэх газраас халтар зүсмийн зүүн гуян дээрээ дэгрээ тамгатай 8 настай гүү алдсан.Тухайн үед малаа бүртгэсэн чинь байхгүй болохоор нь цагдаад хандсан.../хх-9-10-р хуудас/

Мал үнэлсэн тухай тайланд... 8 настай гүү – 1 толгой 750.000 төгрөг гэх .../хх-21-р хуудас/

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 06 дугаар сарын үед Цэндсүрэнгийн хамтран амьдрагч гийн Манхан сумаас авч ирсэн 1 тооны халтар зүсмийн гүү манай адуунд ирж нийлсэн.Тухайн үед Цэндсүрэн, хоёр манай гүүг харж байгаарай гэж захиж байсан.2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгаас адуу авахаар хүн ирэхээр нь би гийн нэг тооны гүүг 600.000 төгрөгөөр зараад явуулсан... гэх мэдүүлэг /хх 34-35-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******од  холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр  Ховд аймгийн Дуут сумын ******* багийн нутаг дэвсгэрт Н.гийн эзэмшлийн нэг тооны гүү өөрийнх нь адуунд  ирж нийлснийг бусдын өмч болохыг мэдсээр байж завшсан болох нь хохирогч Н.гийн мэдүүлэг, гэрч У.Цэндсүрэнгийн мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь тухайн гүүг бусдын өмч гэдгийг мэдсээр байж, зарж борлуулсан үйлдэл нь түүнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Э.*******ыг  хохирогч Н.гийн өмчлөлийн алдуул малыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-39/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Н.гийн “ надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын талаар гэрч М.Чилхаажавын өгсөн...Э.******* нь манай 4 дэх хүүхэд, дээрээ 3 ахтай, дороо 1 дүүтэй,дунд сургуульд сурч байгаад 9 дүгээр ангиас гарсан.2006-2007 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан, тусдаа гараагүй, одоо Дуут суманд надтай хамт мал малладаг...  гэх мэдүүлэг / хх-17-р хуудас/

Гэрч Э.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Э.******* нь даруу төлөв зантай хүүхэд,одоо ээж дүүгийн хамт Ховд аймгийн Дуут суманд мал маллаж амьдардаг.400-аад толгой малтай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй.Урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-18-19-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч Э.******* өөрийгөө өмгөөлж “миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна. Торгох ялын төлбөрийг 03 сарын хугацаанд төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон аминдаа 400 толгой малын хөрөнгөтэй,эх, дүүгийн хамт мал маллаж амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******од тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,шүүгдэгчийн өмчлөлийн 2 тооны адуу битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/22 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг   500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******од тайлбарласугай.

5.Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны адуу битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/22 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

 6.Шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form