Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2016/00157/И |
Дугаар | 168 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 168
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нарт холбогдох зээл, зээлийн хүү, нотариатын үйлчилгээний хөлс нийт 3026025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нар нь тус банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2014 оны 02 сарын 12-ны өдөр 7620000 төгрөгний зээлийг 36 сарын хугацаатай, сарын 18 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд зурагт, буйдан, хөргөгч, хивс, ширээний компьютер, угаалгын машин, галын өрөөний ком, ширээ, сандал, тоос сорогч зэргийг барьцаалсан. Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нар нь 2016 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4963250 төгрөг, зээлийн хүүд 2428839 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 895 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа зээлийг хугацаа хэтрүүлэн зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нараас 2016 оны 06 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2656749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 355601 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11474 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2200 төгрөг нийт 3026025 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нараас 3026025 төгрөгийн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл өгсөн. Тус зээлдэгч нар нь хугацаа хэтэрсэн зээлээ төлж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж эхэлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нараас үндсэн зээлийн төлбөр 2656749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 355601 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11474 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2200 төгрөг нийт 3026025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нараас үндсэн зээлийн төлбөр 2656749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 355601 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11474 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2200 төгрөг нийт 3026025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нараас үндсэн зээлийн төлбөр 2656749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 355601 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11474 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2200 төгрөг нийт 3026025 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв нь нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээс бусад үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хувийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Ганхуяг, Ш.Мөнхжаргал нараас үндсэн зээлийн төлбөр 2656749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 355601 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11474 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2200 төгрөг нийт 3026025 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63366 төгрөгний тал хувь болох 31683 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын харьяа Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ