Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00281/И |
Дугаар | 130/ШШ2016/00354 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2016/00354
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Ш овогт Ты Ат холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан түлшний үнэ 375000 төгрөг, алданги 187500 төгрөг, нийт 562500 төгрөг гаргуулахыгшаарджээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Ты А нь тус компанитай 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас Дизель маркийн 585000 (300 литр х 1950 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг, мөн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 7 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас Дизель маркийн 390000 (200 литр х 1950 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг тус тус хүлээж авсан билээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Т.Ат зээлээ төлөхийг удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 600000 төгрөгийг өгч. үлдсэн 375000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 368 хоног хэтрүүлсний алданги тооцоход 375000 төг х 0,5%=1875 х 368 хоног = 717600 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 187500 төгрөг болж байна.
Иймд иргэн Т Аээс үндсэн зээл болох 375000 төгрөг, мөн алданги 187500 төгрөг, нийт 562500 төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Худалдаа үйлчилгээний Р ХХК-ны нэхэмжилсэн түлшний үлдэгдэл 375000 төгрөгийг тус компани захирал Н.Бтай тохиролцсоны дагуу тушаасан болно гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Аээс нэхэмжилсэн 562500 төгрөгийг хариуцагч нь сайн дураар биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р ХХК-ны нэхэмжлэлтэй, Т.Ат холбогдох зээлээр авсан түлшний үнэ 375000 төгрөг, алданги 187500 төгрөг, нийт 562500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр товлосон боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 562500 төгрөгийг төлж өгсөн энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Р ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17525 төгрөгийн тал нь болох 8762 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 8762 төгрөг, мөн хариуцагч 8762 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 562500 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17525 төгрөгийн тал нь болох 8762 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 8762 төгрөг, мөн хариуцагч 8762 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК