Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2016/00359

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэ сумын **дугаар багт оршин суух, ******регистрийн дугаартай, Молхы машан овогт Кийн Уы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Х.Х 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч К.Ушүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие К.Унь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Х.Х гэр бүл болсон. Улмаар бид хоёр 10 хүүхэдтэй болж 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Х.Х нас барсан болно. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан. Иймд К.Уий бие Х.Х 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хүсэлт гаргагчтай төрөл садангийн холбоотой. Хүсэлт гаргагч өндөр настай, хөдөө амьдардаг учир өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй. Иймд миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хүсэлт гаргагчийн нөхөр Хнь нас барсан бөгөөд үрчилж авсан бага хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд Уы Х гэр бүл болсныг нотлох баримтуудыг шаардсан байна. У, Хнарын гэрлэлтийн баталгаа байхгүй байна. Улсын бүртгэлийн архивын гэрлэлтийн лавлагаагаар Хы эцгийн нэр нь Саутын Хгэж бичигдсэн байна. Хнь бага насандаа эцэг эхээсээ өнчирсөн. Хд Б, Х, А, Л, К гээд таван хүүхэд байсан. Эцэг, эх нь хоёулаа нас барсны дараа Хы хүүхдүүдийг хамаатнуудад хувааж авсан байна. Тухайн үед Хнь С гэдэг хамаатны гэрт амьдарсан байна. Тэгээд Хнь Утай гэр бүл болж гэр бүлийн баталгаа авахад Сын Хгэж авсан байна. Түүнээс биш Хнь Сын хүүхэд болж үрчлэгдсэн асуудал байхгүй. С болон Х хоёр төрөл садангийн холбоотой хүмүүс байсан. Л нь Хы төрсөн эгч нь буюу миний эмээ юм. Миний эмээ 11 настай, Х2 настай байхдаа эцэг эхээсээ өнчирсөн. Хы эцэг эх нь хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд хамаатан садан нь Хы ах дүү нарыг асарч байсан байна. Иймд У, Хнарыг гэр бүл болсныг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.Унь Х.Х 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч К.Уы хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

1. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231/001867 /162/ дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд: С Х, К Унар нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 14-рт 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх боловч Дэлүүн сумын 1956 оны хүн амын тооллогын баримтад Сенбайн Сын гэр бүлд Хнэртэй хүүхэд байхгүй болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон 329 дугаартай архивын лавлагаагаар,

-Хнь Хы хүүхэд болох нь аймгийн архиваас хуулбарлаж олгосон Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогод Х Б 15, Х Х12, Х А 11 настай гэх,

-Х Хнь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэртээ нас барсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон №158543 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 475 дугаар албан бичигт К.У, Х.Хнарын гэрлэлт 1956-1960 оны Дэлүүн, Алтанцөгц сумын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй гэх боловч Кийн У, Х Хнар нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-1972 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгосон №24 дугаартай Хы Фермгүл, 1979 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олгосон №170 дугаартай Хы Нуржайна, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон №177 дугаартай Хы Ахху нарын төрсний гэрчилгээний эцэг, эхийн гэх хэсэг дээр эцэг Харахас назар овогт Х Х, эх М овогт Кийн Угэж бичигдсэн байдал,

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Есболын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр ирүүлсэн: Тус багийн иргэн Х овогтой Х, К овогтой Унар 1957 оны 5 дугаар сарын 13-нд гэр бүлээ батлуулсан ба нөхөр нь болох Х.Хнь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болно. Одоо К.Унь охин Аххугийн хамт тус багт байнгын оршин сууж байгаа болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 475 дугаар албан бичгээр ирүүлсэн Кийн Уы ХААТР-1(Б) маягтад) гэрлэсэн, 8-рт 16 нас хүрээгүй хүүхдийг бичнэ гэх хэсэгт ХБаянхан 1967 онд, ХДинелхан 1969 онд, ХАлмагүл 1977 онд, ХНуржайна 1979 онд тус тус төрсөн, уг маягтын 17-рт нөхөр нь Х Хаван гэх бичилт, К.УХААТР-21 (Б) маягтын 18-рт эхнэр,нөхөр гэх хэсэгт нөхөр Х Х, Х Хы ХААТР-1(Б) маягтад гэрлэсэн,17-рт эцэг, эх, эхнэр нөхөр, 16 насны хүртэлх хүүхэд гэх хэсэгт эцэг А.Х, эх З.Күлпаран, эхнэр К.У, хүү Динелхан, бэр Амангүл 1981 онд төрсөн, хүү Х.Е 1983 онд төрсөн гэх бичилтүүд,

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нэгдлийн 1980 оноос 1986 он хүртэлх 70 дугаар данснаас аймгийн архиваас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1982, 1984, 1986 онуудад Х, У нарын ажиллаж байх үеийн цалингийн хүснэгтэд байгаа Хаван, Угэх бичилт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч К.Унь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Х.Х гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан *****регистрийн дугаартай, Харахас назар овогт Х Х, ******регистрийн дугаартай М овогт Кийн Унар нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Уы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ