Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00217/И |
Дугаар | 130/ШШ2016/00362 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2016/00362
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг **дүгээр хороо С хотхон *** тоотод оршин суух, Ш овогт Аын Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *дугаар баг, Хн ***** тоотод оршин суух, Х овогт Хын Р,
Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар баг, Хн ***** тоотод оршин суух, А овогт Хы Е нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч З.А, хамтран хариуцагч Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Ргаас зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 07-ноос манай садан болох Р нь чи надад 6700000 төгрөг миний Х банкны дансанд хийчих удахгүй буцаагаад өгнө гэж гуйсан бөгөөд би Рг банканд ажилладаг, тэгээд манай садан төрөл болохоор итгээд Ргийн Х банкны ******* данс руу хийсэн, эндээс эхлэн Р нь надаас олон удаа их бага хэмжээгээр мөнгө зээлж авсан. Энэ мэтээр Ргийн данс руу доорх мөнгөнүүдийг шилжүүлсэн.Үүнд:
1. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А.Ааас 3,000,000 төгрөгийг Ргийн ******* дугаарын дансруу шилжүүлсэн
2. 2014 оны 09 сарын 05-ны өдөр А.Ааас 1 сая төгрөгийг Ргийн ******* дугаарын дансруу шилжүүлсэн байна.
3. 2014 оны 10 сарын 01-ний өдөр А.Ааас 700,000 төгрөгийг Ргийн Х банкны ******* дугаарын дансруу шилжүүлсэн байна.
4. 2014 оны 10 сарын 18-ны өдөр А.Ааас 2,500,000 төгрөгийг Ргийн Х банкны ******* дугаарын данс руу шилжүүлсэн байна.
5. 2014 оны 10 сарын 28-ны өдөр А.Ааас Ргийн Х банкны ******* дугаарын дансруу 500,000 төгрөгийг шилжүүлсэн.
6. 2014 оны 11 сарын 03-ны өдөр А.Ааас Ргийн ******* дугаарын данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
7. 2014 оны 12 сарын 05-ны өдөр А.Ааас Ргийн ******* дугаарын данс руу 720,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
8. 2014 оны 12 сарын 16-ны өдөр А.Ааас Ргийн ******* дугаарын дансруу 900,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
9.2015 оны 01 сарын 02-ны өдөр А.Ааас Ргийн ******* дугаарын дансруу 500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
10. 2014 оны 11 сарын 28-ны өдөр А.Ааас Ргийн ******* дугаарын дансруу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
11. 2014 оны 09 сарын 03-ны өдөр А.Ааас Гийн данс болох ******* дугаарын данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
А.Ааас Х.Ргын данс руу мөнгөн шилжүүлгээр шилжүүлсэн нийт дүн 20,050,000 төгрөг.
А.Аын ***** дугаарын данснаас мобайл банкнаас Х.Ргийн ******* дугаарын дансруу шилжүүлсэн мөнгөн дүн
1.2014 оны 11 сарын 07-ны өдөр ******* дугаарын дансрууу 50,000 төгрөг
2. 2014 оны 11 сарын 13-ны өдөр ******* дугаарын дансруу 2,300,000 төгрөг
3. 2014 оны 11 сарын 13-ны өдөр ******* дугаарын даснруу 500,000 төгрөг
4. 2014 оны 11 сарын 18-ны өдөр ******* дугаарын дансруу 70,000 төгрөг
5. 2014 оны 11 сарын 19-ны өдөр ******* дугаарын дансруу 300,000 төгрөг
6. 2014 оны 11 сарын 19-ны өдөр ******* дугаарын дансруу 900,000 төгрөг
7. 2014 оны 11 сарын 19-ны өдөр ******* дугаарын дансруу 2,650,000 төгрөг
8. 2014 оны 11 сарын 20-ны өдөр ******* дугаарын дансруу 900,000 төгрөг
9. 2014 оны 12 сарын 01-ны өдөр ******* дугаарын дансруу 8,000,000 төгрөг
10. 2014 оны 12 сарын 02-ны өдөр ******* дугаарын дансруу 2,300,000 төгрөг
11. 2014 оны 12 сарын 03-ны өдөр ******* дугаарын данс руу 2,300,000 төгрөг
12. 2014 оны 12 сарын 15-ны өдөр ******* дугаарын данс руу 500,000 төгрөг
13. 2014 оны 12 сарын 15-ны өдөр ******* дугаарын данс руу 380,000 төгрөг
14. 2014 оны 12 сарын 15-ны өдөр ******* дугаарын данс руу 680,000 төгрөг
15. 2014 оны 12 сарын 16-ны өдөр ******* дугаарын дансруу 500,000 төгрөг
16. 2014 оны 12 сарын 16-ны өдөр ******* дугаарын дансруу 100,000 төгрөг
17. 2014 оны 12 сарын 17-ны өдөр ********** дугаарын дансруу 1,000,000 төгрөг
18. 2014 оны 12 сарын 25-ны өдөр ******* дугаарын данс руу 400,000 төгрөг
19. 2014 оны 12 сарын 26-ны өдөр ******* дугаарын дансруу 100,000 төгрөг
20. 2014 оны 12 сарын 30-ны өдөр ********** дугаарын дансруу 1,500,000 төгрөг
21. 2014 оны 12 сарын 02-ны өдөр ******* дугаарын дансруу төгрөг
22. 2014 оны 10 сарын 30-ны өдөр А.Ааас 1,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Иймээс А.А миний Х банкны ***** дугаарын данснаас мобайл банкнаас Х.Ргийн Х банкны *******, ********** дугаарын дансруу шилжүүлсэн мөнгөн дүн нийт 54030000 төгрөг болсон, гэтэл энэ мөнгийг Р нь одоо хүртэл төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 54030000 төгрөгийг Ргаас гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Е, Х.Р нарт 54030000 төгрөгийг зээлсэн байна. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Ргийн Х банкан дахь ******* дугаартай дансанд 12 удаагийн гүйлгээгээр бэлнээр мөнгө шилжүүлсэн. Дээрээс нь А.А нь өөрийн ***** дугаартай данснаас хариуцагч Х.Ргийн мөн адил ******* дугаартай дансанд нийт 23 удаагийн үйлдлээр 30280000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүнтэй холбоотой хариуцагч Х.Е сая шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд тухайн үед Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэж мөнгө авсан гэдгийг нотлон хэлж өглөө. Үүнээс нэхэмжлэгч А.А нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 11 дүгээр сарын 07-ны өдөр, 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд А.Ааас мөн адил мөнгө шилжүүлсэн бөгөөд А.Аын Х.Е нарт нийт шилжүүлсэн мөнгө нь 54030000 төгрөг болж байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас шүүхэд нийт 15 удаа бэлнээр мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үед А.А нь бэлнээр шууд Х.Ргийн дансанд болон А.Аын өөрийн данснаас Х.Ргийн дансанд гэсэн 2 хэлбэрээр мөнгө шилжүүлж байсан байдаг. Үүнээс А.Аын шилжүүлсэн гэх мөнгийг нэг бүрчлэн дурдаж хэлэхэд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,7 сая төгрөгийг Х.Ргийн ******* дугаартай дансанд, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3 сая төгрөгийг Х.Ргийн дээрх дансанд, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 сая төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 700000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,5 сая төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 сая төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 720000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 900000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4030000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А.А нь Кгийн ********* дугаартай дансанд 500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад энэхүү 500000 төгрөг шилжүүлсэн эсэхэд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нь үзлэг хийж тогтоож, уг мөнгийг Х.Р авсан гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн байна. Үүнээс гадна А.А нь өөрийн данснаас Х.Ргийн ******* дугаартай дансанд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,3 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 300000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2650000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 900000 төгрөг, мөн өдөр нь дахин 900000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2300000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,3 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380000 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500000 төгрөг, мөн өдөр нь дахин 100000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,5 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2,3 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ********* дугаартай дансанд 500000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,6 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100000 төгрөгийг Еркагаас гэж шилжүүлсэн бөгөөд энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бүрэн шалгагдаж тогтоогдсон. Мөн А.А нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450000 төгрөгийг дахин Еркагаас гэж нэрээр нь шилжүүлсэн. Үүнээс гадна нэхэмжлэгч А.Аын хүргэн ах нь болох Кадирбек нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150000 төгрөгийг хариуцагч Х.Ргийн дээрх дансанд шилжүүлсэн. Дээрх миний дурдаж хэлсэн бүх мөнгийг тооцож үзэхэд А.А нь хариуцагч Х.Ргийн ******* дугаартай дансанд болон ************ дугаартай дансанд нийт 54030000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүнээс гадна би шүүхэд гаргаж өгсөн тэр дансны хуулгуудыг ойлгомжтой болгох үүднээс шар өнгийн тодруулагчаар тодруулж зурсан байгаа. Жишээ нь уг дансны хуулгад шилжүүлсэн мөнгөнүүдийг замбараагүй байдлаар оруулсан байна лээ. Мөн А.А нь өөрийн гарт байсан бэлэн мөнгийг Х.Ргийн дансанд шилжүүлсэн тухай баримтууд мөн адил хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлан авч хуулбар үнэн тэмдэг даруулж, хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг шилжүүлсэн гэх бүх мөнгөний нийлбэр тооцоог гаргасан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ууганжаргалын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгээр мөн адил тогтоогдож байна гэв.
Хариуцагч Х.Р шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй А.Аын нэхэмжлэлтэй Х.Рд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Х овгийн Хын Р би 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Өлгий суманд төрсөн, ба ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг Хн ***** тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлд дурдсан надаас шаардаж буй 54,030,000 төгрөгийг миний бие түүнээс зээлж авч байгаагүй ба надад А.Ааас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин миний бие А.Аад мөнгө зээлж байсан юм. А.Аыг илтэд худлаа ярьж, гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Тэрээр өмнө нь миний дүү төрсөн дүү Х.Ааас байнга мөнгө зээлж авдаг байсан учир миний бие түүнд итгэн, мөн хамаатан садан болохоор мөнгө зээлж байсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.А миний ********** дугаарын гар утас руу залгаж надад мөнгө зээлж тус болооч Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа надад
-4,000,000 /дөрвөн сая/ төгрөг шаардлагатай байна бараа авах гэсэн юм. 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийн хүү өгье гэхээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, барьцаа авахгүй байгаа болохоор хүү 1,000,000 төгрөгийг зөвшөөрөн түүнд уг мөнгийг зээлэхээр тохиролцсон ба тухайн үед Улаанбаатар хотод байдаг миний төрсөн дүү Х.А, хүргэн А.Ерболат нар байнга А.Аад мөнгө зээлдэг байсан учир Х.Ааас асуухад би мөнгө зөндөө зээлж байсан гайгүй байхаа миний нэрээр шилжүүлчих би танд мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь Х.Аийн нэрээр шилжүүлэн өгсөн. А.А нь надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний ******* тоот дансруу хүү гэж шилжүүллээ баярлалаа үндсэн мөнгөө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний дансруу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. Мөн дээрх авсан мөнгөө 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн.
-А.А нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг зээлээч өмнөх хүүтэй адил өгье гээд гуйгаад байхаар нь би нөхөр Х.Еаас уг мөнгийг зээлэх зөвшөөрөл авч байж түүнд өгсөн ба маргааш нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин 500,000 төгрөг зээлээч гэхээр нь нөхөр Х.Еаас дахин асуун зөвшөөрөл авч тус тус өгсөн. Өмнөх мөнгөний үлдэгдэл мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сүүлд шилжүүлсэн мөнгөний хүү болон өмнөх мөнгөний үлдэгдлийн хамт 1,600,000 төгрөг тус тус надад өгсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.А нь дахин надруу залгаж та Х.Е ахад хэлэхгүй надад 3,000,000 төгрөг зээлээч би хүүгийн хангалттай өгнө дэлгүүрт бараа авах гэсэн юм гэхээр нь нөхрийн найз н.Жаас 3,000,000 /гурван сая/ төгрөг авч Н.Жын нэрээр шилжүүлж өгсөн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансанд 50,000 төгрөг өгсөн.
-Мөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.А дахин надруу залган 8,000,000 /найман сая/ төгрөг зээлээч гээд гуйхаар нь өөрийн хүүгийн ангийн багш болох н.Маас мөнгө авч 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Аын дансруу шилжүүлэн өгсөн. Ингээд А.А 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өмнө авсан мөнгөний хүү гэж 2,300,000 төгрөг, 500,000 төгрөг тус тус өгсөн.
-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин миний гар утас руу залгаж надад дахин 3,500,000 төгрөг зээлээч мөнгө хэрэгтэй байна бараа авах гэсэн юм гэхээр нь би нөхөр Х.Еаас зөвшөөрөл аван түүнд өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000 төгрөг тус тс шилжүүлсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний бие надад мөнгө хэрэгтэй байна чи зээлж авсан мөнгөө өгөөч би эзэнд нь өгөх гэсэн юм гэхэд тэрээр 300,000 төгрөг, 900,000 төгрөг, 2650,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Харин маргааш буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 900,000 төгрөг өгсөн. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөгийг данс руу шилжүүлэн авсан болно. Тэгээд өмнөх мөнгийг хүү болон сүүлд шилжүүлсэн мөнгөний хүү гэж 2014 оны 12 дугаар сарын 03-нд 2,300,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөг авсан. Манай нөхөр Х.Е нь дахин энэ хүнд мөнгө битгий өгөөрэй одоо болно гэж надад хэлсэн. Тэгээд би А.Ат дахин мөнгө зээлэхгүй гэдгээ ойлгуулж хэлсэн ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний данс руу 720,000 төгрөг шилжүүлсэн ба би дэлгүүрээс гарч чадахгүй байна та Гүлбаршин-аас гээд манай эгч болох н.Жайнагүлийн данс руу хийж өгөөч гэж гуйхаар нь би түүний хэлснээр шилжүүлж өгсөн.
-А.А 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр над руу Х.Р эгчээ мөнгө олоод өгөөч миний наймаа сайн байгаа би дэлгүүрээс гарч чадахгүй байна бараа авахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд байхаар нь би мэдэхгүй Х.Е ахаасаа асуу гэхэд манай нөхөр луу 3 өдөр дараалан гуйж утсаар яриад байхаар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Х.Е нь 2,500,000 төгрөгийг данс руу шилжүүлэн өгсөн. Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 380,000 төгрөг, 680,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.
-Тэгээд тэр оройн буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг зээлээч надад бараа авах болон миний сансарт байсан дэлгүүр маань газрын дахин төлөвлөлтөд орсон мөнгө яаралтай хэрэгтэй байна би маргааш таны данс руу хүү болон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг нэгтгээд 1,000,000 төгрөг шилжүүлье гэхээр нөхрөөсөө асуухад маргааш өгье гээд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8,000,0000 төгрөг шилжүүлж өгсөн. Харин тэр өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таны мөнгөний хүү гээд 1,000,000 төгрөгийг А.А өгсөн. А.А нь 2014 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 8,000,000 төгрөгийн долоо хоногийн хүү гэж 400,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.
-мөн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин над руу утсаар ярьж 10,000,000 төгрөг хэрэгтэй байна хүүгийн хангалттай өгнө нөгөө дэлгүүрийг 320,000,000 төгрөг авах боллоо мөнгө маш их хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь манай нөхөртэй ярь гээд орой нь утсаар яриулсан ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Х.Е нь 10,000,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн. А.А нь тухайн өдөртөө буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ********** тоот данс руу 1,500,000 төгрөгийг таны мөнгөний хүү гэж өгсөн.
-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.А дахин утсаар залгаж та нөхөртэй хэлэхгүй 2,500,00 төгрөг өгөөч би дэлгүүрээ худалдаад авчихлаа нотариатаар өгөх гэсэн юм гэхээр нь өөрийн найз болох н.Есенгүлээс авч түүний данс руу шилжүүлэн өгсөн. А.А нь энэ мөнгөний хүү гэж 500,000 төгрөгийг тэр өдөр нь манай ээжийн **************** тоот дансанд шилжүүлэн өгсөн.
Харин А.А нь манай дүү Улаанбаатар хотын иргэн Х.Ааас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14 хоногийн хугацаатай 6,000,000 төгрөг зээлж авсан байсан ба 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,700,000 төгрөг болгож өгнө гээд аваад 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай дүү Х.А нь миний данс руу хийлгэсэн байсан. Мөн нэхэмжлэлдээ дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Г гэдэг хүнд шилжүүлсэн гэх 500,000 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар би хэлээгүй н.Г гэх хүнийг миний бие танихгүй. Тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний ******* тоот данс руу 2,000,000 төгрөг биш 1,200,000 төгрөг шилжүүлсэн байсан.
Мөн А.А нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир манай нөхөр 2015 оны 02 дугаар сард ээлжийн амралтаа авч А.Атай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт ТҮЦ ажиллуулдаг юм гэж хэлсэн байсан. Ингээд манай нөхөр А.Аад холбогдуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэд хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Аад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ааас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Х.Е шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй А.Аын нэхэмжлэлтэй Х.Р, Х.Е надад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн А овгийн Хы Е би 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өлгий суманд төрсөн ба ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг, Хн ***** тоотод оршин суудаг.
Нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлд дурдсан надаас болон манай эхнэр Х.Р нараас шаардаж буй 54,030,000 төгрөгийг миний бие түүнээс зээлж авч байгаагүй ба надад А.Ааас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин миний бие А.Аад мөнгө зээлж байсан юм. А.Аыг илтэд худлаа ярьж, гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Тэрээр өмнө нь миний төрсөн хадам дүү болох Х.Ааас байнга мөнгө зээлж авдаг байсан учир манай эхнэр болон миний бие түүнд итгэн, мөн хамаатан садан болохоор мөнгө зээлж байсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.А манай эхнэр Х.Ргийн ********** дугаарын гар утас руу залгаж надад мөнгө зээлж тус болооч Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа надад
- 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг шаардлагатай байна бараа авах гэсэн юм 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийн хүү өгье гэхээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, барьцаа авахгүй байгаа болохоор хүү 1,000,000 төгрөгийг зөвшөөрөн түүнд уг мөнгийг зээлэхээр тохиролцсон ба тухайн үед Улаанбаатар хотод байдаг миний төрсөн хадам дүү Х.А, төрсөн баз болох А.Ерболат нар байнга А.Аад мөнгө зээлдэг байсан учир Х.Ааас асуухад би мөнгө зөндөө зээлж байсан гайгүй байхаа миний нэрээр шилжүүлчих би та нарт мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь Х.Аийн нэрээр шилжүүлэн өгсөн. А.А надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний ******* тоот данс руу хүү гэж шилжүүллээ баярлалаа үндсэн мөнгөө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний данс руу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. Мөн дээрх авсан мөнгөө 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн.
-А.А нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг зээлээч өмнөх хүүтэй адил өгье гээд байна гэхээр нь би зөвшөөрч түүнд өгсөн ба маргааш нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин 500,000 төгрөг зээлээч гэхээр нь би дахин зөвшөөрч тус тус өгсөн. А.А нь надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний ******* тоот данс руу хүү гэж шилжүүллээ баярлалаа үндсэн мөнгө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний данс руу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. Мөн дээрх авсан мөнгөө 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн. Өмнөх мөнгөний үлдэгдэл мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сүүлд шилжүүлсэн мөнгөний хүү болон өмнөх мөнгөний үлдэгдэлийн хамт 1,600,000 төгрөгийг тус тус надад өгсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,200,000 төгрөгийг өгсөн.
-Мөн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.А дахин манай эхнэр Х.Р руу залгаж та надад хэлэхгүй надад 3,000,000 төгрөг зээлээч би хүүгийн хангалттай өгнө дэлгүүрт бараа авах гэсэн юм гэхээр нь миний найз болох н.Жаас 3,000,000 /гурван сая/ төгрөг авч н.Жын нэрээр шилжүүлж өгсөн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансанд 50,000 төгрөг өгсөн.
-Мөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.А дахин надруу залган 8,000,000 /найман сая/ төгрөг зээлээч гээд манай эхнэрээс гуйхаар нь өөрийн хүүгийн ангийн бангш болох н.Маас мөнгө авч 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Аын дансруу шилжүүлэн өгсөн. Ингээд А.А 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өмнө авсан мөнгөний хүү гэж 2,300,000 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус өгсөн.
-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин манай эхнэрийн гар утасруу залгаж надад дахин 3,500,000 төгрөг зээлээч мөнгө хэрэгтэй байна бараа авах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрч А.Аын дансанд хийж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний бие надад мөнгө хэрэгтэй байна чи зээлж авсан мөнгөө өгөөч би эзэнд нь өгөх гэсэн юм гэхэд тэрээр 300,000 төгрөг, 90,000 төгрөг, 2,650,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Харин маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 900,000 төгрөгийг өгсөн. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 02-нд 2,300,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөг авсан. Би энэ хүнд мөнгө битгий өгөөрэй одоо болно гэж хэлсэн ба А.А нь байнга утсаар залагж сүүлдээ манай эхнэрийн утсаар надтай ярьж Е ахаа би гуйж байна үнэхээр найдвартай гээд залгадаг болсон.
-А.А 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр Х.Р руу эгчээ мөнгө олоод өгөөч миний наймаа сайн байгаа би дэлгүүрээс гарч чадахгүй байна бараа авахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд байхаар нь би мэдэхгүй манай нөхрөөс асуу гэхэд 3 өдөр дараалан гуйж утсаар яриад байхаар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би 2,500,000 төгрөгийг дансруу нь шилжүүлэн өгсөн. Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,380,00 төгрөг, 680,00 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500,00 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.
Тэгээд тэр оройн буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг зээлээч надад бараа авах болно миний сансарт байсан дэлгүүр маань газрын дахин төлөвлөлтөнд орсон мөнгө яаралтай хэрэгтэй байна би маргааш таны дансруу хүү болон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг нэгтгээд 1,000,000 төгрөг шилжүүлье гэж манай эхнэр Ртай утсаар ярьсан байсан маргааш өгье гээд 2014 оны 12 дугаар сарын 17-ныы өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин тэр өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таны мөнгөний хүү гээд 1,000,000 төгрөгийг А.А өгсөн. А.А нь 2014 оны 12 дугаар сарын25,26-ны өрдүүдэд 8,000,000 төгрөгний долоо хоногийн хүү гэж 400,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.
-Мөн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин надруу утсаар ярьж 10,000,000 төгрөг хэрэгтэй байна хүүгийн хангалттай өгнөө нөгөө дэлгүүрийг 320,000,000 төгрөгөөр авах болллоо мөнгө маш их хэрэгтэй байна гэж утсаар ярьсан ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн. А.А нь тухайн өдөртөө буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ********** тоот данс руу 1,500,000 төгрөгийг таны мөнгөний хүү гэж өгсөн.
-2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр А.А дахин манай эхнэр руу утсаар залгаж та нөхөртэй хэлэхгүй 2,500,000 төгрөг өгөөч би дэлгүүрээ худалдаад авчихлаа нотариатад өгөх гэсэн юм гэхээр нь өөрийн найз болох н.Есенгүлээс авч түүний дансруу шилжүүлэн өгсөн. А.А нь энэ мөнгөний хүү гэж 500,000 төгрөгийг тэр өдөр нь манай ээжийн **************** тоот дансанд шилжүүлэн өгсөн.Харин А.А нь манай хадам дүү Улаанбаатар хотын иргэн Х.Ааас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14 хоногийн хугацаатай 6,000,000 төгрөг зээлж авсан байсан ба 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,700,000 төгрөг болгож өгнө гээд аваад 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай хадам дүү Х.А нь миний дансруу хийлгэсэн байсан. Мөн нэхэмжлэлд дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Н.Г гэдэг хүнд шилжүүлсэн гэх 500,000 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар би хэлээгүй н.Г гэх хүнийг миний бие танихгүй. Тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний ******* тоот дансруу 2,000,000 төгрөг биш харин 1,200,000 төгрөг шилжүүлсэн байсан.
Ман А.А нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир 2015 оны 02 дугаар сард амарлтаа авч А.Атай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг юм гэж хэлсэн. Ингээд иргэн А.Аад холбогдуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Аад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ааас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Х.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,7 сая төгрөг Х.Ргийн ******* дугаартай дансанд орж ирсэн нь үнэн. Гэхдээ миний төрсөн дүү А 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод хуримаа хийхэд эхнэр Х.Р бид хоёр уг дүү Аийн хуриманд оролцохоор очиход А гэдэг миний хадам дүү уг мөнгийг биднээс авч А.Аад өгсөн байна. Улмаар уг мөнгийг А нь эргээд бидний дансанд хийлгэсэн байна. Дараагийн асуудал 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надад мөнгө шилжүүлсэн гэж хэлж байна. Гэхдээ би хавтаст хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай дансны хуулгыг бүтэн эхээр нь нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд үүнээс харахад бидний дансанд уг өдөр нь 3 сая төгрөг орж ирээгүй. Иймд энэ өдөр бидний дансанд мөнгө орж ирээгүй байхад нэхэмжлэгч талаас хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас бидний дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А.А нь бидний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би мөн адил ******* дугаартай дансны 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулгыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг өдөр нь дансанд 2 сая төгрөг биш 1,2 сая төгрөг орж ирсэн байна. Нэгэнт дансны хуулгыг банкнаас гаргаж өгсөн учраас бид бүхэн засвар хийх боломжгүй байдаг. Дараагийн асуудал нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хойд талд нь ойлгомжгүй байдлаар хэд хэдэн зүйлийг бичсэн бөгөөд үүнээс 2,3 сая төгрөг шилжүүлснийг давхардуулан бичсэн байна. Бидний дансанд 2,3 сая төгрөг зөвхөн 1 л удаа орж ирсэн. Иймд нэхэмжлэгч талаас бидний дансанд шилжүүлсэн гэх мөнгөн дүнг өсгөхийн төлөө хуурамч нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхад 6 дугаар сарын 17-ны өдрийн болон 7 дугаар сарын 10-ны өдрийн Прокурорын тогтоолыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Уг прокурорын тогтоолд залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэн С, Х.Е, А нараас 29 6 төгрөгийг зээлж авсан нь залилингийн гэмт хэргийн шинжгүй, зөвхөн уг мөнгийг зээлж авсан нь тогтоогдсон гэж тодорхой дурдсан байгаа. Тухайн үед хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид нь үзлэг хийх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байсан бөгөөд миний бие уг эрүүгийн хавтаст хэрэгтэй өнөөдрийг хүртэл танилцаагүй. Жишээ нь нэхэмжлэгч талаас мөдрөн байцаагчийн дансанд үзлэг хийсэн тэмэгдэлд 3 сая төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн гэж дурдсаныг үндэслээд нотлох баримт болгон хэлж байна. Гэхдээ уг өдөр нь бидний дансанд 1 сая төгрөг орсон боловч нэхэмжлэгч талаас 3 сая төгрөг шилжүүлсэн гэж үндэслэлгүй тайлбар хэлж байгаа бөгөөд нэхэмлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр ч гэсэн тэгж бичсэн байгаа. Дээр нь нэмж хэлэхэд нэхэмжлэгч талаас бидний дансанд Г гэдэг хүн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 500000 төгрөг шилжүүлсэн гэж хэлэх боловч бид нар тэр Г гэдэг хүнийг огт танихгүй. Үүнээс гадна бид бүхэн А.Аын дансанд 8 сарын 27-ны өдөр 8 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Үүнтэй холбоотой Ад 4 сая төгрөг шилжүүлсэн тухай өөрийн баримтад бичсэн байгаа. Дараагийн асуудал А.Аын дансанд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 8 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,5 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2,5 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Жишээ нь би энэ 8 сая төгрөгийн өөрийн гараар шилжүүлж байсан. Ингээд би А.Аад нийт 41,5 сая төгрөг шилжүүслэн. Ер нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл би зээлсэн мөнгийг А.А буцаан өгдөг байсан. Харин А.А нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Улаанбаатар хотоос 320 сая төгрөгөөр үйлчилгээинй зориулалттай дэлгүүр худалдан авч байгаа бөгөөд дээрээс нь 2 дэлгүүр ажиллуулж байна гэж хэлээд надаас 23 сая төгрөг зээлж авсан. Үүнд би А.Аад нэг удаа 10 сая төгрөг, 1 удаа 8 сая төгрөг, нэг удаад нь 2,5 сая төгрөг гэх мэтээр тус тус шилжүүлсэн. Би А.Аад мөнгө шилжүүлэхэд А.А нь буцаан миний дансанд зээлж авсан мөнгөний хүүг нь тооцож шилжүүлдэг байсан бөгөөд А.А бид хоёрын хооронд бичгээр гэрээ байгуулагдах боломж байгаагүй. Учир нь А.А Улаанбаатар хотод, би Баян-Өлгий аймагт амьдардаг. Энэ асуудлаар А.А нь над рүү байнга утсаар ярьдаг байсан бөгөөд утасны билийг шалгахад ч гэсэн бүх зүйл тодорхой гараад ирнэ. Улмаар энэ асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад нийт 12360000 төгрөгийг эргүүлэн шилжүүлсэн гэж хэлэх боловч үүнд саяны 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөнгө орж ирээгүй гэдгийг хэлмээр байна. Дараагийн асуудал өнөөдрийн шүүх хуралдаанд ажиглагчийн суудалд сууж байгаа нэхэмжлэгч А.Аын аав нь болох А нь 2015 оны 01 дүгээр сарын үед надтай ирж уулзаад Миний хүүхдийн талаар Цагдаагийн байгууллагад битгий гомдол гаргаачээ. А.А бол жоохон хүүхэд гэж хэлсэн болохоор би ямар нэгэн гомдол гаргаагүй. Тэгэхэд нэхэмжлэгч А.Аын аав нь А надад Тоёта прёса маркийн машиныг тэр 23 сая төгрөгийн 13 сая төгрөгт нь тооцож авч байгаарай гэж хэлхээр нь би хэлсэн ёсоор нь болгож машиныг нь авч, баримт бичиүүлж өгсөн. Гэхдээ миний хувьд А.Атай тухайн үед уулзах ямар ч шаардлага байгаагүй. Тухайн үед А.А нь өнөөдрийн шүүх хуралдаанд яригдсан шиг мөнгө зээлж аваагүй гэж хэлсэн болохоор би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулсан. Тэгэхэд нэхэмжлэгч А.Аын аав нь болох А нь Х.Е гэгч цагдаа хувцастай ирээд дарамталж байгаад миний машиныг аваад явсан гэж гомдол гаргасан боловч уг гомдлыг шалгаад прокурор эрүүгийн хэрэг үүгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Одоогийн зах зээлд 6,5 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг би 13 сая төгрөгөөр үнэлж авсан. Учир нь А гэгч нь миний хамгийн том баз Ерболатын хүргэн ах нь бөгөөд А бид хоёр тухайн үед муудалцсан зүйлгүй, гудамжид таарахад мэндийн зөрүүтэй өнгөрдөг худ ургийн холбоотой хүмүүс байсан юм. Гэтэл тухайн үед машиныг надад өгсөн болгож дүр эсгэж, машиныг өгөхгүй яваад байсан боловч сүүлд тодруулахад уг машин Аын Хуандых гэдэг хүний нэр дээр болж гарч ирсэн. Тэгэхэд би тэр эрүүгийн хэрэг үүгэхээс татгалзсан тухай материалд машин хүлээлгэж өгсөн тэмдэглэл бичүүлж, тэр 13 сая төгрөгөөр үнэлж авсан тээврийн хэрэгслийг өөрт нь буцаан өгсөн. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон нэхэмжлэл гаргасны дараа ч гэсэн энэ хүмүүст хангалттай хугацаа өгсөн. Гэтэл би шүүхэд 23 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дараа А.А нь надаас 54030000 төгрөг гаргуулах асуудлыг үүсгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нар нь нэхэмжлэгч А.Ааас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаА эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч А.Аын хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжилсэн 54030000 төгрөгөөс 15830000 төгрөгийг Х.Р, Х.Е нарын хамтран эзэмших ******* дугаар дансанд шилжүүлээгүй болох нь:
-Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Ргийн ******* дугаар дансанд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн гэх боловч уг мөнгийг шилжүүлээгүй болох нь Х.Р, Х.Е нарын хамтран эзэмшигч ******* дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар,
-мөн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х.Ргийн ******* дугаар дансанд 2,000,000 /хоёр сая/ төгрөг шилжүүлсэн гэх боловч 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 900,000 төгрөг, 200,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг шилжүүлсэн нь Х.Р, Х.Е нарын Х банкнаас хуулбарлаж олгосон депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх ба 2,000,000 төгрөгөөс 900,000 төгрөгийн зөрүү гарсан,
-нэхэмжлэгч А.Ааас биш Еркегүл гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4,030,000 төгрөг, Эрка гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 450,000 төгрөг, Кадирбек гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан нь Х.Р, Х.Е нарын Х банкнаас хуулбарлаж олгосон депозит дансны дэлгэрэнгүй хуулга Х банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх ба уг мөнгийг А.Аын даалгавараар Еркегүл, Эрка, Кадирбек гэх хүмүүс нь Х.Р, Х.Е нарын ******* дугаар дансанд тушаасан эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй,
-нэхэмжлэгч А.А нь, Х.Р, Х.Е нарт 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шижлүүлсэн гэх 500,000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн өдөр Г гэх хүний ********* дугаар дансанд Естай гэх хүнээс 500,000 төгрөг шилүүлсэн ба уг мөнгийг Х.Р, Х.Е нарын ******* дансанд биш Г гэх хүний дансанд А.А биш Есатай гэх хүн шилжүүлсэн болох нь Төрийн банкны 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар,
-нэхэмжлэгч А.А нь Х.Р, Х.Е нарын ******* дугаар дансанд 6,700,000 төгрөг шилжүүлсэн нь Х банкнаас хуулбарлаж олгосон депозит дансны дэлгэрэнгүй хуулга Х банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх боловч нэхэмжлэгч А.Ат Х.Р, Х.Е нарын даалгавараар Х.А нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн нь А.Аын ***** дугартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Х.Аийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч А.Аын Х.Р, Х.Е нарын ******* дугаар дансанд 15830000 төгрөг шилжүүлээгүй болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.
2. Нэхэмжлэгч А.А нь тус шүүхэд хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас зээлийн гэрээний үүрэг гэж 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үний дүнг нь тооцоход 50,580,000 төгрөг, уг нэхэмжлэлийн 21-рт 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэдэн төгрөгийг А.Ааас, Х.Рд шилжүүлсэн үний дүнгийн хувьд тодорхой бус, мөн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нь хариуцагч нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн Х.Е, А.Аын банкны орлого, зарлага, мөнгөн шилжүүлэгт хийсэн тэмдэглэл-ээр тооцож гаргасан тул уг тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж өгөхийг хүссэн ба уг мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэлээр тооцоход А.А нь Х.Р, Х.Е нарт 54030000 төгрөг биш 51280000 төгрөгийн тооцоо гарсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байна.
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Р, Х.Е нарын хамтран эзэмших ******* дугаар дансанд 2014-2015 онд бэлэн, картаар:
-2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 700,000 төгрөг, 900,000 төгрөг 900,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 900,000 төгрөг, 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 900,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 900,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 720,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 900,000 төгрөг, 2015 оы 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, бүгд 23020000 төгрөгийг шилжүүлсэн байна.
-нэхэмжлэгч А.А нь өөрийнхөө ***** дугаар данснаас хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нарын хамтран эзэмшигч ******* дугаар дансанд 2014-2015 онд мобайлаар :
-10 дугаар сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,300,000 төгрөг, 250,000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2,650,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 380,000 төгрөг, 680,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 100,000, 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, бүгд 13180000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Хариуцагч Х.Р шүүхэд ирүүлсэн тайлбартаа А.А нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ********** дугаар дансанд 1,500,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр **************** дугаартай ээжийн дансанд 500,000 төгрөг хүү гэж өгсөн авсан гэсэн ба нийт 2000000 төгрөгийг дээрхи А.Аын Х.Р, Х.Е нарт шилжүүлсэн мөнгөнд оруулж тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.А нь Х.Р, Х.Е нарт бэлэн, картаар болон мобайл банкаар, хариуцагч Х.Ргийн авсан гэх мөнгийг нэмж тооцоход бүгд 38200000 (23020000+13180000 +2000000 ) төгрөгийг шилжүүлсэн байна гэж дүгнэлээ.
3. Хариуцагч Х.Р, Х.Е нар нь нэхэмжлэгч А.Аын гуйлтаар мөнгө зээлдүүлж, А.А нь үндсэн зээлдүүлсэн мөнгөнгий хүүг эргээд шилжүүлдэг байсан гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3 хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул хариуцагч Х.Р, Х.Е нар болон нэхэмжлэгч А.А нарын хооронд зээлийн гэрээгээр хүү авах тухай бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй тул Х.Р, Х.Е нарын А.Аын шилжүүлж байсан мөнгө бидний шилжүүлсэн мөнгөний хүү байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч А.Ат холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба одоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Хариуцагч нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч А.Ат холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39193 дугаар захирамжаар нотлогдож байна.
Гэвч тус шүүхэд хамтран хариуцагч Х.Еы нэхэмжлэлтэй нэхэмжлэгч А.Ат холбогдох иргэний хэрэгт А.А нь Х.Р, Х.Е нарт холбогдуулан 23,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 9864 дугаар шүүгчийн захирамж гарсан тул нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна.
Иймд хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас нэхэмжлэгч А.Аын ***** дугаар дансанд шилжүүлсэн мөнгө нь:
-2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х.Еаас 4,000,000 төгрөг,
-2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Х.Еаас 500,000 төгрөг,
-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг,
-2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х.Еаас 2,500,000 төгрөг,
-2014 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Х.Еаас 8,000,000 төгрөг,
-2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн А.Аын ***** дугаар депозит дансны хуулгаар,
-2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ааас 4,000,000 төгрөг,
-2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Жаас 3,000,000 төгрөг,
-2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Маас 8,000,000 төгрөг,
-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Есенгүлээс 2,500,000 төгрөг, бүгд 46000000 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нарын гуйлтаар, Х.А, Ж, М, Есенгүл нар нь А.Аын ***** дугаар дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн болох нь Х.А, Ж, М, Есенгүл нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон Х банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож байна.
Мөн хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас нэхэмжлэгч А.А нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг авч нэг сард хүүгийн хамт 6,000,000 төгрөг болгож дансанд хийнэ гэж баримт бичиж[1] өгсөн байх ба уг мөнгийг Х.Р, Х.Е нарт өгсөн талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч А.А нь гаргаж өгч чадаагүй тул уг мөнгийг Х.Р, Х.Е нарын А.Ат банкаар шийлжүүлсэн мөнгөд нэмж тооцох нь зүйтэй байна. Хариуцагч Х.Р, Х.Е нар нь нэхэмжлэгч А.Ат нийт 52000000 /46000000+6000000/ төгрөгийг шилжүүлсэн буюу өгсөн байна гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нар нь нэхэмжлэгч А.Ат нийт 52000000 төгрөг шилжүүлсэн ба нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нарт нийт 38200000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байх ба түүний Х.Р, Х.Е нараас зээлийн гэрээний үүрэг гэж 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аын хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас зээлийн гэрээний үүрэг 54030000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ