Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 159

 

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

       биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

     болгох тухай  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Н.Хэрлэнтуяагийн нэхэмжлэлтэй Д.Оюунсүрэнд холбогдох 35000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06-р сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                                                                     Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

  Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 2 сард Даваанямын Оюунсүрэнд дэлгүүрээсээ 250000 төгрөгийн барааг сар боломжоороо өгнө гэсэн тохиролцоогоор зээлдүүлсэн. Барааны үлдэгдэл 35000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоо 2-2 тоотод оршин суух Жин-Хуа ХХК-нд тогооч ажилтай, РД:ЕВ 72091602, Боржигин овогт Даваанямын Оюунсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Хэрлэнтуяад өгөх 35000 төгрөгийг 2016-06-27-ны өдөр төлж барагдуулсан гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Оюунсүрэнгээс нэхэмжилсэн 35000 төгрөгийг 2016-06-27-ны өдөр хүлээн авсан гэжээ.                                     

                                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь : 

           Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяа нь хариуцагч Д.Оюунсүрэнгээс 35000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хариуцагч Д.Оюунсүрэн нь нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяагийн нэхэмжилсэн 35000 төгрөгийг 2016-06-27-ны өдөр төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

           Хариуцагч Д.Оюунсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 35000  төгрөгийг төлж биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Нэхэмжлэлийн шаардлага 35000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Оюунсүрэнгээс 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлийн 123.1, 74-р зүйлийн 74.2, 74.4, 75-р зүйлийг удирдлага болгон

                                          З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1.Нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяагийн нэхэмжилсэн 35000 / гучин таван мянга/ төгрөгийг хариуцагч Д.Оюунсүрэн нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 2275 төгрөгийг хариуцагч Д.Оюунсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Хэрлэнтуяад олгосугай.

           3. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БОЛОРМАА