Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 154

 

             Зохигчдын эвлэрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1958 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, охин, 2 хүүхэд, хүргэн, ээжийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43-02 тоотод оршин суух, РД: СФ58101502 Бүдүүнийхэн овогт  Баяраагийн Санжидмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Иххэт суманд 1968 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, “Ариун” эмийн санд жор хүлээн авагч ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47-01 тоотод оршин суух, РД: ЦГ68082128, Боржигон овогт Дамдингийн Чулуунсүрэнд холбогдох 30.000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Санжидмаа, хариуцагч Д.Чулуунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

                                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Б.Санжидмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Б.Санжидмаа нь хариуцагч Д.Чулуунсүрэнтэй эвлэрч, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байна. Д.Чулуунсүрэнтэй ойлголцсон гэж бодож байна. Нэхэмжилсэн 30.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 15.000 төгрөгийг хасаж, 15.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна гэв.  

Хариуцагч Д.Чулуунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Чулуунсүрэн миний бие нь Б.Санжидмаатай эвлэрч, 15.000 төгрөгийг нь төлөх боллоо гэв.

      

                                Ү Н Д Э С Л Э Х нь:

           Нэхэмжлэгч Б.Санжидмаа нь хариуцагч Д.Чулуунсүрэнгээс 30.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Санжидмаа нь нэхэмжлэлийн шаардлага 30.000 төгрөгөөс 15.000 төгрөгөөс татгалзаж, 15.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Чулуунсүрэн нь хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.     

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг хариуцагч Д.Чулуунсүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Санжидмаад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

          1. Нэхэмжлэгч Б.Санжидмагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Чулуунсүрэнд холбогдох 30.000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 15.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь үлдэх 15.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чулуунсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Санжидмаад олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         4. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Р.БАТБАЯР