Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 35-55 тоотод оршин суух, РД: СЩ70091701, Модчин овогт Жигжидбавуугийн Отгонмөнхжаргалын хүсэлттэй хамтын амьдралтын байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргал нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Отгонмөнхжаргал миний бие Б.Ганхуягтай 1993 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байсан. 1998 онд хүү Г.Тэмүүжин, 2011 онд охин Есүйг төрүүлж, эцгээр нь овоглуулсан болно. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд миний хань Б.Ганхуяг маань 2016-06-01-нд өвчний улмаас нас барсан. Ингээд охин Есүйд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болоход гэрлэлтийн баталгаагүйн улмаас уг тэтгэлэгт хамрагдаж чадахгүй, хохироход хүрээд байна. Иймд Б.Ганхуягтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ. 

                          Ү Н Д Э С Л Э Х нь:

           Хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргал нь Батсүхийн Ганхуягтай 1993 оны 02 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           Хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргал нь талийгаач Батсүхийн Ганхуягтай 1993 оны 02 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргалын шүүхэд гаргасан тайлбарт “миний бие Ж.Отгонмөнхжаргал нь хань Б.Ганхуягтай 1993 оны 02 дугаар сард танилцаж, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Тэмүүжин, 2011 оны 06 дугаар сарын 26-н өдөр охин Б.Есүй нарыг төрүүлсэн. Түүнээс хойш 26 жил бид хамт амьдарч байсан. Манай нөхөр Б.Ганхуяг нь урьд нь гэр бүлтэй байсан тул өмнөх гэр бүлээсээ гэрлэлтээ цуцлуулсны дараа бид хоёр гэрлэлтээ батлуулна гэж байгаад өдийг хүргэсэн. Миний хань Б.Ганхуяг нь  2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан” гэх тайлбар /хх-н 17-18 хуу/, Их Монгол овогт Батсүхийн Ганхуягийн ¹0000172002 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-н 4 хуу/, СЩ98042516 регистрийн дугаартай Их Монгол овогт Ганхуягийн Тэмүүжингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 26 хуу/, СЩ11262622 регистрийн дугаартай Их монгол овогт Ганхуягийн Есүйн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 3 хуу/, гэрч Ж.Гэрэлцэцэг, Ё.Бор нарын мэдүүлэг /хх-н 21-24 хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн зохион байгуулагч А.Бөхбаярын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 568 тоот Ж.Отгонмөнхжаргалын ам бүлийн тодорхойлолт /хх-н 25 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргал нь “Их Монгол овогт Батсүхийн Ганхуягтай 1993 оны 02 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Модчин овогт Жигжидбавуугийн Отгонмөнхжаргалыг талийгаач СЩ63111211 регистрийн дугаартай Их Монгол овогт Батсүхийн Ганхуягтай 1993 оны 02 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг  тогтоосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Отгонмөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.    

          3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Р.БАТБАЯР