Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 301

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 08 сарын 10                         Дугаар 301                                          Баруун-Урт

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Наран сумын төвд оршин суух Л.Баатарсүхэд холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 5150000 /таван сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Наран сумын Засаг дарга Д.Батбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Баатарсүхийн сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн өргөдлийг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2013 оны 05-р сарын 01-ний өдрийн 10-р хурлаар хэлэлцэн шийдвэрлэж сумын Засаг даргын 2013 оны 05-р сарын 03-ны өдрийн Б/21 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас ЖДҮ-ийг дэмжих 15000000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Л.Баатарсүхэд 2013 оны 05-р сарын 06-ны өдөр гэрээ байгуулан олгосон. Сүхбаатар аймгийн Аудитын газраас Наран сумын хугацаа хэтэрсэн зээлд 2016 оны 03-р сарын 25-ны өдрийн 1/11 СБР-2016, 15/СТА-ТТЗ тоот акт тавигдсан. Аудитын газраас акт тавигдсан талаар Л.Баатарсүхэд мэдэгдэж, актын дагуу эргэн төлөлтөө сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд төлүүлэхээр мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй. Иймд Л.Баатарсүхээс сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл төлбөр 5150000 /таван сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь хариуцагч Л.Баатарсүхээс сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 5150000 /таван сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Баатарсүх нь 5150000 төгрөгийг бэлнээр төлж хохиролгүй болгосон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар батлагдаж байх тул хариуцагч Л.Баатарсүх нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 5150000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 97350 төгрөгний тал хувь 48675 төгрөгийг хариуцагч Л.Баатарсүхээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь хариуцагч Л.Баатарсүхээс сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 5150000 /таван сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Баатарсүх нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 5150000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 97350 төгрөгний тал хувь 48675 төгрөгийг хариуцагч Л.Баатарсүхээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                             П.БОЛОРМАА