Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 321

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Магнай Трейд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-д холбогдох “18.805.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Магнай Трейд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-тай 200/15 тоот Шатахуун, шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 12.537.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. 

Иймд 200/15 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 12.537.000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 6.268.000 төгрөг, нийт 18.805.000 төгрөгийг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас  гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ. 

Нэхэмжлэгч “Магнай Трейд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Магнай Трейд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг миний бие нь “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.805.500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандсан болно. Хариуцагч Сэлэнгэ АЗЗА” ТӨХК нь үндсэн төлбөр болох 12.537.000 төгрөгийг төлж барагдуулсан тул манай компани алданги болох 6.268.000 төгрөгөөс бүр мөсөн татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч “Магнай Трейд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нь хариуцагч “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас “18.805.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 12.537.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр биелүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгч нь “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас 18.805.000 төгрөг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6.268.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 125987 төгрөгийг, үлдэх  125987 төгрөгийг орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.       

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Магнай Трейд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-д холбогдох “18.805.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 125987 төгрөгийг, үлдэх 125987 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ