| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0074/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 84
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Иргэдийн төлөөлөгч Д.Сэргэлэнцогт,
Насанд хүрээгүй хохирогч Ж.С,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ц.Жт холбогдох эрүүгийн 1818007870574 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Ц.Ж /РД: /, Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд гэртээ удаа дараагийн үйлдлээр 2002 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн дагавар охин Ж.Сийн хүзүү, хөхөн дээр нь үнсэх, дээр нь гарч хэвтэх, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулах зэргээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Жын өгсөн: Би Ж.Стэй 3 настайгаас нь эхлэн цуг амьдарч байсан. Ж.Сийн хүзүү, хоолойн дээр нь үнсэж улмаар бэлэг эрхтэн рүү нь гараа хийж гэмт хэрэг хийсэндээ үнэхээр харамсаж байна. Хоригдож байх хугацаандаа их юм бодож охиноосоо уучлалт гуйж байна. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Ж.Сийн өгсөн: 2017 оноос анх оролдож эхэлсэн. Тэгэхэд хүзүүн дээр үнсэх, хацар дээр үнсэх, дээр гарч хэвтэх үйлдлүүд хийдэг байсан. 9, 10 дугаар ангид ороход үйлдлүүд нь цаашаа давамгайлсан. Хэрвээ энэ талаар ээжид хэлэх юм бол гэрт хэрүүл болно. Би хэрүүлд дургүй. Өөр хүнд хэлье гэхээр хүнд яриад байх асуудал биш болохоор хэлээгүй. Би 10 дугаар ангид ороод энэ үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж байгааг нь ойлгосон гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгийн өгсөн: Би Ж.Сийг 6 дугаар ангиас нь хойш мэднэ. 9 дүгээр ангидаа шилжих хүсэлт гаргаж байсан. Аав нь Ж.Сийн дээр гарахад ээж нь чи юу болж байна гэхэд би гар утасныхаа цэнэглэгчийг авах гэж байна гэж хэлж байсан нь сургуулиасаа шилжих хүсэлт гаргасан шалтгаан гэж ойлгож байгаа. Энэ хүүхэд үнэхээр хохирчхоод байна. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Насанд хүрээгүй хохирогч Ж.Сийн өгсөн: Би 2008 оны 9 дүгээр сарын 01-нд 1 дүгээр ангид орсон. Намайг 2016 оноос анх оролдож эхэлсэн. 9 дүгээр ангид байхад миний дээр гарч хэвтээд хүзүү, хацар, чихэн дээр үнсдэг байсан. 10 дугаар ангид ороход миний хөх, хүзүү чихэн дээр үнсээд бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэнд хийхгүйгээр хүргээд дээшээ доошоо хөдөлдөг байсан. 10 дугаар ангид байхад аав Ц.Ж нь миний хажуугаар орж хэвтээд өмд, дотоожийг маань бага зэрэг шувтлаад гараараа миний бэлэг эрхтнийг оролдож байгаад нэг хуруугаа бэлэг эрхтэн рүү хийсэн. Миний хүзүү, хацар, чих, хөхөн дээр үнсэх, бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хүргэж хөдлөх зэрэг үйлдлүүдээ 7 хоногт 3-4 удаа хийдэг байсан. Нэг л удаа хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийсэн... гэх мэдүүлэг /хх-11-21/,
Гэрч Б.Гийн өгсөн: ...М.Д багшийн дагуулж ирсэн ангийнх нь хүүхэд болох Ж.Стэй уулзаж ярилцахад Ж.С нь “манай хойд аав Ц.Ж нь байнга зоддог. Сүүлийн 2 жил сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлээд байгаа. Мөн биед нь хүрэх, үнсэх зэргээр халддаг. Биеийнх нь хөх, хүзүү дээр үнсэж халддаг. Эсэргүүцэхээр маш их уурладаг. Энэ асуудал маш удаан хугацаанд үргэлжилж байгаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч Ц.Бийн өгсөн: ...Ц.Жаас өөрөөс нь “яагаад миний охиныг оролдож байгаа юм бэ?” гэж асуухад Ц.Ж нь “би хөх дэлэн дээр нь үнссэн. Өөр доошоо нь бүр болоогүй, үнэн шүү” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Насанд хүрээгүй гэрч М.Цийн өгсөн: ...Ж.С надад хэлэхдээ аав нь хүзүү, мөөм дээр нь үнсдэг, бэлэг эрхтэн рүү нь гараа хийж оролдоод байдаг. Бас дээр нь гардаг гэж хэлсэн. Ж.Сэг 9 дүгээр ангиас нь тэгж оролдсон гэсэн. Ж.С аавыгаа эсэргүүцэхээр аав нь уурлаад янз бүрийн ажил хийлгээд уурлаад байдаг, оролдуулчхаар баярлаад өмнөөс нь гэрийн ажлыг нь хийгээд байдаг гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Насанд хүрээгүй гэрч С.Сийн өгсөн: ...Ж.Сийг аав нь хүзүү дээр нь үнсэж, мөөмийг нь баздаг гэж надад хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч М.Дийн өгсөн: ...Ногоо хураалтын ажлаас ирсний дараа Ж.С хичээл тарсны дараа “Багш аа би гэртээ харимааргүй байна” гээд уйлаад байхаар нь юу болсныг нь асуухад аав өглөө намайг загнаад гар утсыг маань хураагаад авсан. Бас аав намайг үнсээд тэврээд оролдоод байна гэсэн утгатай зүйл ярихаар нь би гүнзгийрүүлж асуугаагүй. ...Ж.Сийн ээж, аавтай нь уулзаад хүүхэд өөр шалтгаантай болоод гэртээ харихгүй байгаа юм биш үү? Ямар шалтгаантай юм бэ? гэж ярилцаад нэлээн суутал аав нь өөрөө “Би охиныхоо хүзүү, хөх дээр нь хааяа үнсдэг” гэж хэлэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гэхэд аав нь “эрхлүүлж байхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өсвөр насны охиныг тэгж эрхлүүлдэг аав байдаг юм уу? Энэ асуудлаас чинь болоод охин чинь харихгүй байгаа юм байна” гэж хэлэхэд аав нь дуугарахгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Гэрч Б.Нийн өгсөн: ...Ж.Стэй ярилцлагын аргаар ярилцахад болсон үйл явдлыг чөлөөтэй илэн далангүй ярьдаг, сэтгэл санааны хувьд зовууртай, түгшсэн байдалтай байдаг. Мөн ээж, дүү нар нь аав Ц.Жаас эдийн засгийн хараат байдаг учраас ээж, дүү нарын амьдрал хэцүү болно гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
Насанд хүрээгүй хохирогч Ж.Сийн насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6-7/,
Ж.Сийн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт /хх-ийн 37-38, 99-102/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1014 дугаартай “Ж.Сийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Ж.Сийн охин хальс бүтэн байна. Ж.Сийн биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/,
...хойд эцэг нь хүчирхийлдэг... гэх хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт /хх-ийн 93/,
Насанд хүрээгүй хохирогч Ж.Сийг түр хамгаалах байранд холбон зуучилсан илгээх хуудас, хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүлээлгэн өгөх маягт /хх-ийн 94, 103-104/,
Ж.С нь сэтгэл зүйн хувьд тайван бус, ямар нэгэн зүйлээс айсан байдалтай, харилцан ярилцахад нүд нь нулимсаар дүүрч, сэтгэл нь тавгүйтдэг гэх хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 95-96/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэрэг 13 оноо буюу өндөр түвшинд байна гэх үнэлгээ /хх-ийн 97-98/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ж, насанд хүрээгүй хохирогч Ж.С нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь Ж.Сийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7/, багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 229 дугаартай албан бичиг /хх-ийн 66/, Ц.Ж болон Ж.Сийн ээж Ц.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 86/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Ж, насанд хүрээгүй хохирогч Ж.С нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Ц.Б, Ц.Ц, Ц.Х, С.Д нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Жын 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай арван зургаан насанд хүрээгүй өөрийн дагавар охин Ж.Сийг удаа дараагийн үйлдлээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүзүү, хөхөн дээр нь үнсэх, дээр нь гарч хэвтэх, бэлэг эрхтнээ бэлэг эрхтэнд нь хүргэх, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.С нь сэтгэл зүйн хувьд хохирсон боловч насанд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “...Энэ хүүхэд үнэхээр хохирчхоод байна. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан түүний иргэний цахим үнэмлэх /хх-ийн 65/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 19/19 дугаартай магадалгаа /хх-ийн 53/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 42 настай, Ж.Сэс гадна 7-9 настай 3 хүүхэдтэй, бие муутай эхнэр нь байгаа. Ц.Ж нь ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй хүнийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх хор уршиг бүхий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Ц.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болгохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Жт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Жын цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.ГЭРЭЛТ-ОД