Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2016/05925/И |
Дугаар | 101/ШШ2016/04707 |
Огноо | 2015-06-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2016/04707
2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2016/04707 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2 байр 13 тоотод оршин суух, Харчин овогт Шаравын Гэрэлмаа /РД:ХЕ74010261/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2 байр 13 тоотод оршин суух, Дархан овогт Аюушийн Баярсайхан /РД:ЦЗ6009121/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа, хариуцагч А.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш. Гэрэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1992 онд А.Баярсайхантай танилцан улмаар 1995 оны 04-р сарын 26-нд гэрлэлтийн 211 тоот баталгаагаар бүртгуүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1994 оны 10-р сарын 07-өдөр хүү Б.Хангал, 2003 оны 05-р сарын 23-ны өдөр охин Б.Анужин нар төрсөн. Хүү Б.Хангал гэр бүлтэй болж хадмындаа амьдардаг. Охин Б. Анужин 53-р сургуулийн 7а ангид сурч байгаа. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос хойш салж тусдаа амьдрах болсон юм. Нөхөр болох Баярсайхан намайг үргэлж эрэгтэй хүнтэй хардаж хэд хэдэн удаа зодож байсан, хардах үедээ намайг зоддог, үүнээс болж би охин хүүхдээ авч ээж дээр очдог байсан. Надад болон хүүхэддээ үргэлж уурлаж, төрсөн хүүгээ Хягадын хүүхэд миний хүү биш гэж үргэлж хрина. Хүүхдээ хүртэл гэрээсээ хөөнө. 2014 оны 10-р сарын 10-нд ажлаас тараад гэртээ ороход шууд барьж авч зодоод байгууллагын бичиг баримтыг ураад. ээжид охины чинь салтаагаар нь цусыг нь урсгаад зүйл дуусгана шүү, новшийн чавганцаа гэж дарамтлаад гэрээс хөөсөн. Тэгээд би ээжийгээ аваад гэрээс явсан. 2014 оны 10-р сарын 27-нд ээж Халдвартын эмнэлэгт хэвлий нь устаад эмнэлэгт мэс заслын тасагт хэвтсэн. Би тэр үед сахиж байсан. Энэ хугацаанд чи ээжийгээ сахиагүй гадуур банзалдаад явж байгаа шүү дээ гэнэ. Эмнэлэг дээр өглөө эрт палатанд орж ирж тэр Хятад чинь ярья гэж байна гэж утсаа барьчихаад хашигчаад байсан. Ээж маань мэс засал хийлгээд 2014-11-17 нд эмнэлгээс гарах үеэр гэртээ оч гээд байхаар нь ээжтэйгээ гэртээ очсон. 2014-12-20 нд мөн л гэрээс хөөгдөөд айлд байж байгаад 2014-12-30 нд ээжтэй хамт “Энэрэл” эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд 2015-02-14 нд Өмнөговьд байдаг ээжийн эгчийнд цагаан сараар очоод 2015-03-04 нд гуйгаад байхаар нь бас л гэртээ ирсэн. Гэтэл 2015-04-04 -нд ааш нь хөдөлж 04-р сарын 14 нд Баянхонгор яваад 20 нд ирэхэд бас загнаад хүүтэйгээ утсаар ярьсан чинь хардаад, зодох гэхлээр нь хүүгээ дуудаж , хүү маань ирж намайг аваад ээж дээр очсон. 2015-04-25 нд ээжийг элдвээр доромжилж ээжийн нүдний даралт ихсэж сохорч 1-р эмнэлэгт хэвтсэн.Үүнээс хойш нүдэндээ 3 удаа мэс засал, лазерийн эмчилгээнд 4 удаа орсон. Түүнээс хойш байр хөлсөлж амьдарч байна. Энэ хугацаанд үргэлж дарамталж байгууллагын захиралтай үргэлж хардаж чамайг ална, захирлыг чинь ална, чиний цусаар байгууллагын чинь шалыг будна гэж хараадаг байсан. 2015-09-10 нд ажил дээр таксигаар ирж таксины мөнгө 7000 төг надаар төлүүлээд намайг зодож ,би ажлаас гарч зугтахад барж аваад намайг зодоход 2 эрэгтэй хүн ирж салгаж би зугтаж харьсан. Маргааш нь бас ажил дээр ирсэн, би зодуулаад бие өвдөөд ажилдаа очоогүй. Энэ хугацаанд би түүнтэй ярихаас илүү месеж бичиж харилцаж ирсэн. Утсаа авахгүй болохоор ээж рүү минь залгаж “Хятад хүргэнтэй чинь яръя, новшийн чавганцаа чи ихээч, хүү чинь архичин болсон, охин чин гудамжинд гарлаа, Хятад хүргэн чинь байр авч өгнө гэнэ үу” гэж байнга утсаар доромжилдог. 2016 -03-12 нд ах харвалт өгч БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтээд би сахисан, тэгэхэд чи ээжийгээ асраач ахыгаа асрах гээд байхдаа яадаг юм, хүн асрах донтой юм уу гээд, утсаар бас доромжилж, тэр үеэр захирал руу маш удаан залгасан гэнэ. Цагдаагийн хэлтэс дээр бүртгүүлэн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ мэтээр зодох үргэлж утсаар, месежээр дарамталж ирсэн. Ирсэн месежийг заримыг нь хавсаргав. Би нөхрийгөө засрах байх, ухаарах байх гэж зөндөө удаан хүлээлээ. Гэтэл дарамтлах нь улам ихсэж миний тэвчээр барагдаж байна. Одоо оффисын хаалгаар хэзээ орж ирэх бол гээд байнга айдастай, гудажинд хаанаас гарч ирээд зодчих бол гэсэн байнга айдастай амьдарч байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14.4 “гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцгой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх ... эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрэлтийг цуцална” хэмээн заасны дагуу нөхөртэйгөө цаашид эвлэрэх боломжгүй тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр цуцалж өгнө үү. Охин Б.Ануужинг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч А.Баярсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аюуш овогтой Баярсайхан миний бие эхнэр Ш.Гэрэлмаатай 1992 танилцаж 1995 оны 4 сарын 26 нд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү, охин 2 төрсөн. Би хүүхдүүддээ маш их хайртай . Хүү маань тусдаа гарсан. Охин Б.Ануужин маань бид тусдаа амьдрах 2 жилийн хугацаанд надтай хамт амьдарч байгаа. Би цэргийн байгууллагад 27 жил ажиллаж байгаад хурандаа цолтой тэтгэвэртэй гарсан. Эхнэр маань 2 жил гэр орондоо ирэхгүй охин бид хоёртой холбогддоггүй. Миний хувьд байнга архи дарс ууж эхнэр хүүхдээ айлгаж ичээсэн явдал байхгүй, харин эхнэр маань гэр орондоо байх сонирхолгүй ээжийгээ дагаад яваад, охин бид 2-ын болон гэрийн утсыг авахгүй блоклоод байдаг тул бухимдахдаа 2 удаа ажил төрөл дээр нь очиж уурласан явдал байгаа. Миний хувьд эхнэрээсээ салж үр хүүхдээ өнчирүүлэх хүсэлгүй ба эвлэрэх хугацаа олгохыг эрхэм шүүгчээс хүсэж байна. Шүүх гэр бүлийг цуцалсан тохиолдолд охин Б.Ануужингаа өөрийн нь асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Би цаашдаа хүүхдүүдээ тэжээн тэтгэх, харж хандах үүрэгтэйгээ ойлгож байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа нь гэр бүл цуцлуулах, хүүхдийн амрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Баярсайхан нь гэр бүл цуцлуулахыг зөвшөөрөхгүй, эвлэрэх хугацаа авах хүсэлтэй талаар тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах талаар:
А.Баярсайхан, Ш.Гэрэлмаа нар нь 1992 оны 07 дугаар сарын 11-ны өдөр гэр бүл болж, 1995 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон №0137732 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/
Дээрх гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдардаг, сүүлийн 2 жил тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан, харин хариуцагч гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Улмаар хариуцагч нь эвлэрэх хугацаа олгохыг хүссэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хардалтын улмаас зоддог болох нь нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэлгүй иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэж заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж дүгнэв.
Иймд А.Баярсайхан, Ш.Гэрэлмаа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна А.Баярсайхан, Ш.Гэрэлмаа нар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээлгэх эрхтэй болохыг тэмдэглэж байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага болох охин Б.Анужингийн асрамж, тэтгэлэгийн талаар:
А.Баярсайхан, Ш.Гэрэлмаа нарын дундаас охин Б.Анужин 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болох нь түүний 1143 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/
Нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа нь охин Б.Анужинг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч А.Баярсайхан мөн өөрийн асрамжид авна гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд Б.Анужинг Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 7а ангид сурдаг тухай тодорхойлолт ирүүлсэн бөгөөд сурах эрхээр хангагдаж байгаа нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь тогтмол цалинтэй ажил эрхэлдэг, хариуцагч нь тэтгэврээс өөр орлогогүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Мөн хариуцагч нь хөдөө орон нутагт 100 толгой малтай гэж тайлбарласан болох өөрийн тайлбарыг нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн зохигч хэн аль нь хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилох шаардлагагүй гэж тайлбарласан, охин Б.Анужин эхийн асрамжид үлдэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Иймд охин Б.Анужинг түүний эх Ш.Гэрэлмаагийн асрамжид үлдээхэд хүүхдийн цаашдын хүмүүжилд ноцтой хохирол учруулахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Түүнчлэн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шааардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргийн дагуу эцэг А.Баярсайханаар охин Б.Анужинг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Харин А.Баярсайхан, Ш.Гэрэлмаа нарын гэрлэлт буюу гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. дэх хэсэгт заасан дагуу эцэг, эхийн хувьд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд мөн зүйлийн 26.6. дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснийг тэмдэглэж байна.
Түүнчлэн зохигч хэн аль нь эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД