Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2015/05051/и |
Дугаар | 101/ШШ2016/04816 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2016/04816
2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04816 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, партизаны гудамж 34, өөрийн байр, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн Судалгааны хүрээлэн /РД:9136541/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 51 байр 9 тоотод оршин суух, Жанцан овогт Энхбатын Жаргал /РД:ЦБ81013009/-д холбогдох
Ажлаас халагдсаны тэтгэмж 1,245,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагчийн төлөөлөгч М.Балжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх стратегийн судалгааны хүрээлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Жаргалаас ажлаас халагдсаны тэтгэмж 1,245,756 төгрөгийг эргүүлэн гаргуулах тухай. Стратегийн Судалгааны Хүрээлэнд эрдэм шинжилгээний мэргэжилтэн Э.Жаргалыг тус байгууллагын захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 63 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5-д зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Э.Жаргал нь захирлын тушаалыг авсаны дагуу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авах хүсэлтийг гаргасан. Түүний хүсэлтийг хүлээн авч 2015 оны 08 дугаар сарын 12 -ны өдрийн 66 тоот захирлын тушаалаар Э.Жаргал хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж болох 1,245,756 төгрөгийг олгосон. Гэтэл Э.Жаргал нь тэтгэмжийг авсны дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах нэхэмжлэлийг гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02 -ны өдрийн 7350 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг батлан Э.Жаргал ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгчийн ажлаас халсан 63 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас чөлөөлсөн тухай тушаалд өөрчлөлт оруулах, ажлаас халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2,371,277 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрүүдэд нөхөн бичилт хийж баталгаажуулах, хариуцагчаас нэхэмжлэгчид ажил олгогчийн тодорхойлолт гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай байгууллага нь Э. Жаргалын нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эргүүлэн тогтоолгохоос бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч түүний шаардлагуудыг биелүүлсэн. Э.Жаргалд ажлаас халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2,371,277 төгрөгийг олгохдоо түүнд олгосон ажлаас халагдсаны тэтгэмж 1,245,756 төгрөгийг суутган авч үлдэх мөнгийг олгох гэсэн боловч тэрээр тэттэмж, олговор хоёрыг давхардуулан авах эрхтэй гэж үзэн суутгуулаагүй. Манай байгууллага болох Стратегийн Судалгааны Хүрээлэн нь төрийн байгууллага бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж шилэн дансаар тайлагнадаг. Хариуцагч Э.Жаргал нь төсвийн хөрөнгөөс ажилгүй байсан хугацааны мөнгийг ажлаас халагдсаны тэтгэмжтэй давхардуулан авах эрхгүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн явдал юм. Иймээс Э.Жаргалаас ажлаас халагдсаны тэтгэмж 1,245,756 төгрөгийг эргүүлэн авах хууль зүйн үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Балжинсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн захирал Д.Ганбатын 2016 оны 03 сарын 23-ны өдөр гаргасан “Э.Жаргалаас ажлаас халагдсаны тэтгэмж 1,245,756 төгрөгийг эргүүлэн гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Э.Жаргал болон ССХүрээлэн хооронд хөдөлмөрийн маргааныг эцсийн байдлаар зохицуулсан эвлэрлийн гэрээ болон үүнийг баталсан шүүгчийн захирамж байгаа тухайд. Иргэн Э.Жаргал нь ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн Судалгааны Хүрээлэнд эрдэм шинжилгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн даргын 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 63 дугаарт тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан энэхүү тушаал нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаал гэж Э.Жаргал үзээд хуульд заасан журмын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны пгүүхэд “ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд хариуцагч болох ҮАБЗ дэргэдэх ССХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нь хэд хэдэн удаа эвлэрэх саналыг тавьж, үндэслэлгүй тушаал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Ийнхүү удаан хугацаанд зөвшилцсөний эцэст талууд эвлэрэхээр болж хариуцагч нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий эвлэрлийн гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа буцсан. Тухайн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нь нэхэмжлэгчид дараах саналыг тавьж байсан. Үүнд:
Ажлаас халсан тэтгэмжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагад байгаагүй, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас эвлэрлийн гэрээнд олговрын хэмжээг бүтнээр нь бичсэнээр дээрх 1 дүгээр тохиролцоо бүрэн биелнэ гэж үзээд эвлэрлийн гэрээнд энэ тухай тусгайлан тусгаагүй, ийнхүү тусгайлан тусгах шаардлагагүй гэж үзсэн. Мөн шүүгчийн өмнө талууд зөвшилцөж байхад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө нь төлсөн тэтгэмжтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах эсэх талаар асуухад “нэхэмжлэгч эвлэрэх саналыг зөвшөөрвөл сөрөг нэхэмжлэл гаргахгүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хэлж байсан. Э.Жаргалын хувьд зөвхөн дээрх 4 тохиролцоо дөрвүүлээ биелнэ гэсэн нөхцлийг үндэслэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар талуудын хоорондох хөдөлмөрийн маргаан бүрэн дуусгавар болж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тус эвлэрлийн гэрээний дагуу ССХ нь Э.Жаргалд өмнө нь олгосон тэтгэмжийг шаардахгүйгээр ажилгүй байсан хугацааны олговрыг бүтэн олгоно, энэ тохиолдолд Э.Жаргал нь ажилдаа эргэж орохгүй гэсэн тохиролцоо хийгдсэн ба энэхүү эвлэрлийн гэрээг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 02-ны өдрийн 7350 дугаарт захирамж байгаа тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
2. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг бүруу ташаа илэрхийлсэн тухайд. Эвлэрлийн гэрээ буюу шүүгчийн захирамжийг биелүүлэх явцад хариуцагч ССХүрээлэн тохиролцооноосоо гэнэт буцаж Э.Жаргалд олговрыг бүрэн төлөхгүй, ажлаас халсны тэтгэмжийг хасч төлнө хэмээн өмнө нь төлсөн тэтгэмжийг хасч 1,125,521 төгрөгийг Э.Жаргалын дансанд шилжүүлсэн. Энэхүү үйлдлийнхээ учир шалтгааныг ССХүрээлэнгийн нягтлан бодогч Очмандах тайлбарлахдаа “Нөхөн олговроо өгөөд, өмнө нь өгсөн мөнгөө буцааж авах тухай тушаал гарсан учраас бид Э.Жаргад өгөх олговроосоо өмнө нь өгсөн тэтгэмжээ суутгаж аваад шилжүүлж байна. Тэр шүүх дээр хэн юу гэж тохирсон нь бидэнд хамаагүй. Бид хэзээ ч тийм утгагүй зүйл хийхгүй” гэж байсан. Үүнээс үзэхэд ССХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал болон ССХ-ийн эрх бүхий этгээдүүд болох дарга, нягтлан бодогч нарын хооронд энэхүү эвлэрлийн гэрээний үндсэн нөхцлийн талаар нэгдсэн нэг ойлголт байгаагүй, энэхүү гэрээг хийхдээ Ш.Буянжаргал нь ССХ-тэй зөвлөлдөөгүй, эвлэрлийн гэрээг хийх болсон үндсэн нөхцлүүдийн талаар тайлбарлаж өгөөгүй гэдэг нь тодорхой болсон. Үүний улмаас Э.Жаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны үндсэн дээр хариуцагч болох ССХ нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ба ийнхүү гэрээ бүрэн биелэгдсэн гэж үзэн миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах хүсэлт гарган хаалгасан. Гэтэл ССХ нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гаргаж, үүрэг амлалтаасаа буцаж ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь Э.Жаргалын эрх, ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл болж байна. Дээрхээс дүгнэхэд Эвлэрлийн гэрээг байгуулахтай холбоотойгоор хэргийн оролцогчид дараах хүсэл зоригтой байсан:
Үүнээс үзэхэд хариуцагч болох ССХ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэл зориг зөрүүтэй байсан байна. Иймд хэрэв ССХ энэхүү нэхэмжлэлээсээ татгалзахгүй тохиолдолд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцуулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх бүрэн боломжтой байна.
Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговортой давхардуулж олгосон гэх ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг буцааж, 1,245,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг урд нь эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж энэ хэргийн хариуцагч Э.Жаргал нь ажил эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх стратеги судалгааны хүрээлэн нь ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг зөвшөөрч эвлэрсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7350 дугаар захирамж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. Мөн дээрх хэрэгт зохигчид хариуцагчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна. Энэ талаар хэргийн оролцогч хэн аль нь маргаагүй. Түүнчлэн хариуцагч нь ажлаас халагдсаны дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 7 дугаар тал/ 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1,245,756 төгрөгний ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгосон болох нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын 66 тоот тушаал, 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн банкны орлогын ордероор /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ тус тогтоогдсон бөгөөд зохигч хэн аль нь маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан цэргийн албанд татагдсан, эсвэл ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тодорхой нөхцөлд ажлаас халагдсаны тэтгэмж олгодог. Хариуцагчийг анх ажлаас халах үед уг нөхцөл бүрдсэн боловч хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаж эвлэрсэний дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн тушаал өөрчлөгдсөн тул ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэлгүй болсон байна. Хариуцагчийн төлөөлөгч нь дээрх эвлэрлийн гэрээгээр бид өмнө олгосон тэтгэмжийг буцаан нэхэмжлэхгүй хэвээр үлдээнэ гэж тохиролцсон хэмээн тайлбарласан боловч шүүгчийн 7350 дугаар захирамжид энэ талаар дурдаагүй, хариуцагчийн төлөөлөгч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй. Мөн эвлэрлээр тэтгэмжийг буцаан олгохгүй гэсэн тохиролцоогоо нэхэмжлэгч тал зөрчсөн тул эвлэрлийн гэрээнээс татгалзах нөхцөл бүрдсэн гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД