Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/04891

                        2016 оны 06 сарын 22 өдөр

 Дугаар 101/ШШ2016/04891

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 22-19 тоотод оршин байрлах, “А хоёр бетон зуурмаг” ХХК /РД:5572789/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38б байр 78 тоотод оршин байрлах, “Сэлэнгэ глобал” ХХК /РД:5520574/ -д холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 20,104,500 төгрөг гаргуулах тухай иргэнийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа, Д.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.Нарантуяа, Д.Мөнхзул нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Сэлэнгэ глобал” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон ёсоор манай компани 2014 оны 07 дугаар сард 1 мкуб нь 163,000 төгрөгний үнэтэй 241 мкуб нийт 39,283,000 төгрөгний бетон зуурмагийг “Сэлэнгэ глобал” ХХК-д нийлүүлсэн. Нийт төлбөрөөс 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Хаан банкны харилцах дансаар 20,000,000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Үүнээс хойш “Сэлэнгэ глобал” ХХК нь дээрх үлдэгдэл төлбөрийг 2014 оны 07, 08 сард нийт 327 мкуб хайргыг нийт 5,232,000 төгрөгөөр, 36 мкуб хайргыг 648,000 төгрөгөөр тус тус тооцож манайд нийлүүлсэн. Иймд үлдэгдэл 13,403,000 төгрөгийг төлбөрийг одоо хүртэл төлөхгүй манай компанийг хохироосоор байгаа тул 13,403,000 төгрөг болон алданги 6,701,500 төгрөг нийт 20,104,500 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу төлбөрийн үлдэгдэл болох 13,403,000 төгрөг, энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 6,701,500 төгрөг, нийт 20,104,500 төгрөг гаргуулах гэв.

            Хариуцагч “Сэлэнгэ глобал” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь тус байгууллагатай бетон зуурмаг авах гэрээ байгуулан төлбөрийг бэлнээр болон хайргаар нийлүүлж байгаад компаний үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас төлбөрийг барагдуулж чадаагүй юм. Иймд байгууллагын эдийн засгийн байдал хүнд байгаа учир алданги төлбөр болох 6,701,500 төгрөгийг төлөх боломжгүй харин үндсэн төлбөр болох 13,403,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 25-наас хайрга нийлүүлж барагдуулна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үлдэгдэл 13,403,000 төгрөгийг төлөх талаар тохиролцооны бичиг үйлдсэн. Энд заасан хугацааг хэтэрвэл алданги тооцохоор тохирлоо гэсэн. Нийлүүлж чадаагүй гэдэг нь Ууганбаяр аваарт орсон, зах зээлийн хямрал болсон. Бид одоо хайрга нийлүүлье гэж байгаа. Нэхэмжлэгчийн менежертэй энэ талаар ярьж байсан гэдэг. Хайргаа даруйхан өгвөл болно гэж байсан. Хариуцагчийн төлөөлөгчийн биеийн эрүүл мэнд муу тул алдангианаас чөлөөлөхийг хүсэж байна гэв.

            Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 20,104,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 13,403,000 төгрөгний талаар маргаагүй боловч эдийн засгийн хүндрэлтэй байгаа гэсэн үндэслэлээр алданги төлөхгүй гэж тайлбарлаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Г07/001 дугаар бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь бетон зуурмаг нийлүүлсэн талаар маргаагүй байна. Улмаар төлбөрийн үлдэгдэл 13,403,000 төгрөгний талаар тооцоо нийлж, харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 8 дугаар тал/ Дээрх гэрээний 3.1.в-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги тооцохоор тохиролсон байна. Мөн төлбөрийн үлдэгдэлийн талаар харилцан тохиролцсон баталгаагаар төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөх бөгөөд төлөөгүй бол энэ хугацаанаас хойш алданги тооцохоор заажээ. Иймд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй байна. Улмаар алдангид 6,701,500 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.

            Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай, санхүүгийн хүндрэлтэй байгаа тул алдангиас чөлөөлүүлэх талаар тайлбарласан боловч энэ нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д нийцэхгүй байна. Учир нь хариуцагч нь хуулийн этгээд тул түүний төлөөлөгчийн эрүүл мэндийн болон санхүүгийн шалтгаан нь алдангийг багасгах үндэслэл болох боломжгүй гэж үзлээ.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Сэлэнгэ глобал” ХХК-иас 20,104,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,480 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД