Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2014/04078/и |
Дугаар | 101/ШШ2016/04914 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2016/04914
2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2016/04914 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнж 50 гудамж, 13 тоотод орошин суух, Сэтэрхий зууртаг овогт Хүүхээгийн Цэвэгмэд /РД:ОЙ57121915/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, дилав хутагт Жамсранжав гудамж оас 44 байр 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 14 байр 28 тоотод оршин суух, Баавай овогт Дашдэлэгийн Цэцэгням /РД:ФВ73051105/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 18,980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Цэвэгмэд, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтүвшин, гэрч Ц.Ууганбаатар, Ц.Элбэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Цэвэгмэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Цэвэгмэд би Д.Цэцэгнямтай зээлийн гэрээ байгуулан 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14,600,000 төгрөгийг 10% хүүтэй 3 сарын хугацаатай 2012 оны 9-р сарын 01 хүртэл зээлүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч Д.Цэцэгням нь зээлийн төлбөр хүүгийн хамтаар төлөлгүй өнөөг хүрч байна. Иймд зээлсэн мөнгө 14,600,000 төгрөг, 3 сарын хүү 4,380,000 төгрөг, нийт 18,980,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх хүүхдүүд найдвартай та мөнгөө өсгөөд авчих гээд байхаар нь зээлэх болсон ба зээлийг хүүгээрээ дамжуулан өгсөн. Тэгээд өгөхгүй болохоор нь уулзах гэж очиж байгаа өмнө өгсөн мөнгөн дээрээ хүүг нь тооцоод хоорондоо тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Анх 3 сарын хугацаатайгаар 8,500,000 төгрөг, 4,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр өгсөн боловч төлөхгүй байсан тул хүүг тооцоод зээлийн гэрээг хийсэн юм. Мөнгийг хүүгээрээ дамжуулж өгсөн ба дараа нь хүүг нь тооцоод гэрээг нөхөж хийсэн гэв.
Хариуцагч Д.Цэцэгням нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.Энхтүвшин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Цэвэгмэдийн хүү Ц.Ууганбаатараас 2011 онд 3,000,000 төгрөг, мөн 5,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сард 4,500,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Улмаар түүний эхнэр Цолмонд 2012 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 11-нд Цолмонд 103,000 төгрөгийг баарны үйлчилгээгээр зарлагадсаныг Ууганбаатар зөвшөөрсөн. Ууганбаатарт 2013.1.22 нд 160,000 төгрөг, 2013.2.9 нд 100,000 төгрөг, 2013.2.10 нд 100,000 төгрөг, 2013.4.27 нд 450,000 төгрөг, 2013.3.5 нд 30,000 төгрөг, 2013.3.8 нд 90,000 төгрөг, 2013.3.10 нд 100,000 төгрөг, 2013.3.28 нд 500,000 төгрөг, 2013.3.29 нд 101,400 төгрөг, 2013.3.30 нд 73,100 төгрөг, 2013.4.9 нд 36,900 төгрөг, 2013.4.20 нд 80,000 төгрөг, 2013.4.25 нд 45,500 төгрөг, 2013.4.27 нд 250,000 төгрөг, 2013.4.28 нд 200,000 төгрөг, 2013.5.6 нд 30,000 төгрөг, 2013.5.27 нд 500,000 төгрөг, 2013.6.10 нд 26,000 төгрөг, 2013.6.11 нд 2 сая төгрөг, 2013.6.28 нд 55,700 төгрөг, 2013.7.16 нд 98,000 төгрөг, 2013.7.27 нд 450,000 төгрөг, 2013.8.8 нд 56,500 төгрөг, 2013.8.22 нд 150,000 төгрөг, 2013.9.1 нд 50,000 төгрөг, 2013.1.26 нд 450,000 төгрөг, 2013.1.20 нд 200,000 төгрөг, 2013.9.15 нд 200,000 төгрөг, 2014.3.19 нд 50,000 төгрөг, 2013.3.13 нд 150,000 төгрөг, 2014.3.14 нд 50,000 төгрөг, 2014.3.24 нд 30,000 төгрөг, 2014.3.29 нд 100,000 төгрөг, 2104.4.3 нд 100,000 төгрөг, 2014.4.6 нд 50,000 төгрөг, 2014.4.9 нд 50,000 төгрөг, 2014.4.13 нд 50,000 төгрөг, 2014.4.16 нд 80,000 төгрөг, 2014.4.22 нд 50,000 төгрөг, 100,000 төгрөг, 2014.4.30 нд 100,000 төгрөг, 2014.5.6 нд 50,000 төгрөг, 2014.5.10 нд 50,000 төгрөг, 2014.5.14 нд 50,000 төгрөг, 2014.5.18 нд 50,000 төгрөг, 2014.5.21 нд 50,000 төгрөг, 2104.6.21 нд 50,000 төгрөг, 2014.6.7 нд 100,000 төгрөг, 2014.6.10 нд 100,000 төгрөг, 2013.7.27 нд 200,000 төгрөг, 2011.9.15 нд 250,000 төгрөг, 2014.1.10 нд 100,000 төгрөг, нийт 11,646,100 төгрөг төлсөн. Энэ үед Ууганбаатар Солонгос явсан байсан. 2012 онд манай аавтай бичгээр гэрээ хийгээчээ гэсэн тул гэрээ хийсэн. Энэ үед Ууганбаатар утсаар тооцоо хийгээд 8 саяын тооцоотой гэсэн. Ингээд гэрээ хийх үед аав нь хүүгээ нэмээд 14,600,000 төгрөг гэж гэрээ хийлгэсэн. Сар бүр 800,000 төгрөг нэмээд хийлгэсэн байсан. Солонгосоос ирсэний дараа нь Ууганбаатарт мөнгөө өгөөд л явсан. Иймд Цэвэгмэд нь нэхэмжлэгч биш. Хариуцагч нь мөнгөө цувуулаад л өгөөд яваад байсан. Энэ 2012.5.7-ны гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл юм. Энэ гэрээгээр мөнгө өгөгдөөгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 18,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, түүний хүүгээс мөнгө зээлээд одоо төлөөд явж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14,600,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан боловч энэ гэрээний дагуу мөнгө олгогдоогүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагч, түүний төлөөлөгч нарын тайлбар, гэрч Ц.Элбэгсайханы мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар уг гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрийн хүүгээр дамжуулж мөнгө зээлээр өгсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс бус харин хүү Ц.Ууганбаатараас мөнгө зээлээд эргүүлэн төлж байгаа гэж маргасан. Хариуцагчид зээлээр олгосон нийт 13,000,000 төгрөгийг Ц.Ууганбаатар өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Ц.Ууганбаатарын мэдүүлгээр тогтоогдож байх тул зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.
Харин хариуцагч нь Ц.Ууганбаатараас зээл авсан талаар маргаагүй, зарим хэсгийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд Ц.Ууганбаатар нь хэргийн оролцогч биш, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байх тул шүүх тэдний хооронд үүссэн зээлийн харилцааны талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Цэвэгмэд нь өөрийн хүү гэрч Ц.Ууганбаатарт мөнгө өгсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар жич нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД