Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/45

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Ё.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ё.*******эд холбогдох эрүүгийн 1936000000035 дугаартай, 178/2019/0044/Э/ индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын ******* багт  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ё.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.*******тай зодолдож, цохисны улмаас Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ё.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.

Хохирогч овогт гийн *******ын / регистрийн дугаартай, ******* настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Мянгад өгөөж ТББ-ын тэргүүн/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ё.*******тэй маргалдаад нэгнийгээ үсдээд машинаас буугаад бид хоёр ноцолдоод газар дээр нэгнийхээ дээр доор орж байхад Ё.******* миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Би тухайн үед юугаар цохиж байгааг мэдээгүй.Ё.******* намайг цохих үед миний шүд унаад Ц.Бат-Очир, Тэрбиш хоёр бид хоёрыг салгахаар нь би Ё.*******ийг тонгорч унагаснаа санаж байна...гэх мэдүүлэг /хх-23-24-р хуудас/

Гэрч Ц.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ё.******* Д.******* хоёр миний машинд суугаад явж байх замд Д.******* нь “ чи хүн амьтан зодож дарамталдаг гэсэн” гээд Д.******* Ё.*******ийг үсдээд ноцолдоод тэр хоёр машинаас буусан.Би машинаа зам чөлөөлж зогсоод тэр хоёрын хажууд ирэхэд Д.******* Ё.*******ийг дараад авчихсан “ Ё.******* гар хазчихсан байна нохой юм уу” гээд орилоод байхаар нь Д.*******ын дээрээс татаж салгасан.Тэгээд Ё.******* яваад өгөхөөр нь Д.*******ын хажууд очиход шүд хугалаад хаячихлаа гээд хашгираад байсан   ... гэх мэдүүлэг /хх-13-14-р хуудас/

Гэрч Т.Тэрбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ё.******* бид нартай таараад машинд суугаад явж байтал Д.******* нь Ё.*******ийг 2-3 удаа заамдаж аваад хэл амаар доромжлоод байхаар нь Ц.Бат-Очир машинаа зогсооход Д.******* нь Ё.*******ийг татаад буулгасан.Ц.Бат-Очир бид хоёрыг машинаас буугаад ирэхэд Д.******* Ё.*******ийн дээр нь дарчихсан байхаар нь бид хоёр салгахад Д.******* “ наадах чинь шүд цохиод хаячихлаа “гээд орилоод байсан гэх мэдүүлэг... /хх-17-18-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 54 дугаартай шинжээчийн... Д.*******ын биед доод эгнээний үүдэн хэсгийн 2/31,41/ шүднүүдийн булгарсан уналт, буйланд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд  цус хуралт, хамрын баруун хажуу болон доод уруулын баруун хэсэг, зүүн гарын 2,3,4,5-р хуруунуудын үенүүдэд тус бүр өнгөц зулгаралтууд, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт гэмтлүүд  тогтоогдлоо.Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-43-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ё.*******эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Ё.*******  нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны    өдөр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэрт Д.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож түүний нүүрэн тус газар нь цохисноос хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Д.*******ын мэдүүлэг, тухайн зодоон болох үед хажууд нь байсан гэрч Ц.Бат-Очир, Т.Тэрбиш нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  54 дугаартай ...Д.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан.. гэх дүгнэлт, шүүгдэгч Ё.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч Д.*******тай маргалдаж зодолдон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Д.******* согтуу байсан ба түүний буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн ....Ё.*******ийн биед дээд эрүүний баруун талын 1-р шүд, 2 дугаар зэргийн хөдөлгөөн, баруун гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний доод хэсэгт  1.2х0.8 см, хамар хэсэгт 0.3х0.1 см, баруун нүдний баруун хэсэгт 1.4х0.2 см, хоолой хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун гарын  5 дугаар хурууны  2 дугаар үений  гадна хэсэгт 1.3х0.7 см, дотор хэсэгт 1х0.6 см, 0.7х0.5 см зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо... гэх дүгнэлт зэргээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******тай маргалдаж, зодолдон түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ё.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ё.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-53/, хохирогч Д.******* нь хохирлын баримтаа ирүүлээгүй ба шүүгдэгч нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн болох нь шүүгдэгч Ё.*******ийн... хохирогчид учирсан хохирлыг баримтад тулгуурлан төлөхөд татгалзах зүйлгүй ... гэх хүсэлтээр /хх-62/ тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ё.*******ийн хувийн байдлын талаар гэрч Ш.Доржхандын өгсөн...Ё.******* нь манай хүргэн байгаа юм.Ажилсаг, хичээнгүй зантай,харилцаа сайтай, хүнд тусархуу, хүнийг хүндлэх чанар сайтай, нийгмийн идэвхитэй залуу юм.Хувиараа ажил хийж гэр орноо авч явдаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн ....  гэх мэдүүлэг / хх- 56-р хуудас/

Гэрч Ё.Сүхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ё.******* нь ар гэртээ халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, техникийн мэдлэг сайтай,ажилсаг залуу байгаа юм... гэх мэдүүлэг /хх-57-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ё.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ё.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ё.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,шүүгдэгчийн эзэмшлийн ******* инчийн Елко брендийн зурагт битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалж, хохирогч Д.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ё.*******эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ё.*******эд тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ё.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн эзэмшлийн ******* инчийн Елко брендийн зурагт битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалж, хохирогч Д.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Ё.*******эд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ё.*******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын ялл агч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС