Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2014/04643/и |
Дугаар | 101/ШШ2016/04915 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2016/04915
2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2016/04915 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 хороолол, нарны зам гудамж 58 байр 14 тоотод оршин суух, Галдан овогт Намжилдоржийн Эрдэнэ /РД:НЭ83100149/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжпийн төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж, идэвхи санаачлагтай ажиллаж ирсэн. Би жирэмсний хүндэрлийн улмаас 2015 оны сарын 12-ны өдрөөс 17-ныг хүртэл өвчтэй чөлөөтэй байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот Захирамж гарч миний албан тушаалыг бууруулан, тус төвийн ахлах мэргэжилтэн болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “...эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан байхад энэ заалтыг зөрчиж, намайг өвчтэй чөлөөтэй байх үеэр миний албан тушаал бууруулсан. Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот Захирамжтай танилцахад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үр дүнгийн гэрээний 5.2, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн дүрмийн 5.3 дахь заалтад үндэслэн гаргасан байсан. Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас бууруулах, төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд Төрийн албан тухай хуулийг баримталж албан тушаал буруулах ёстой. Гэтэл Төрийн албаны хуульд заагаагүй үндэслэлээр албан тушаал буруулсан байна. Жирэмсний амралтаа авсан байсан хүмүүс миний эсрэг өргөдөл гомдол гаргаж, төвийг үйл ажиллагааг шалгуулсан. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас манай төвд урьдчлан мэдэгдэлгүй, хариуцсан ажилтан байхгүй байхад гэнэт шалгалт явуулж, янз бүрийн зөрчил дутагдал зохиомлоор үүсгэж гаргасан. Энэ баримтандаа үндэслэн Нийслэлийн гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нь надад арга хэмжээ авахуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясахад албан тоот хүргүүлсэн байдаг. Я.Байгалмаад надад арга хэмжээ авахуулах санал явуулах эрх хэмжээ байхгүй. Энэ байдлаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, түүний орлогч Т.Баясах, Нийслэлийн газрын дарга Я.Байгалмаа нар нь үгсэн хуйвалдаж миний эсрэг ажилтан албан хаагч нарыг турхирч энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 11 сарын 26-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах удирдамжинд “Монгол улсын Засгийн газрын 2013 ны 322 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын хүрээнд зохион байгуулна” гэж заасан байх боловч журамд заагаагүй арга хэмжээг авч Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжпийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ намайг албан тушаал буруулсан. Өөрөөр хэлбэл албан тушаал буруулах үндэслэл болгосон шалтгалт нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна. Ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/20 тоот Захирамж нь Төрийн албаны хууль зөрчсөн бөгөөд мөн албан тушаал буруулах үндэслэл нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи албан тушаал бууруулах захирамжийг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот Захирамжийг хүчингүй болгож, намайг Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн даргын албан тушаал эргүүлэн томилж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хойшилсон хурлууд дээр гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 350,368 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Н.Эрдэнийг албан тушаал бууруулсан захирамж үндэслэлтэй нь дараах үндэслэлээр нотлогдоно.
Мөн өргөдөлдөө төвийн дарга Н.Эрдэнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан үед ажил хаялтыг хугацаанаас өмнө зогсоох боломжтой бөгөөд шийдвэртэй арга хэмжээ аваагүй тохиолдолд дараагийн шаталсан үйл ажиллагааг зохион байгуулах болно гэж мэдэгдсэн. Үүний хариуд Засаг даргын орлогч Т.Баясах 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 а/1259 тоот албан бичгээр ажил хаялтаа зогсоож, үндсэн ажлаа үргэлжлүүлэн хийх тухай албан тоот хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу шалгахад шалгалтын дүнгээр тус төвийн үндсэн үйл ажиллагаа хангалтгүй гэж үнэлэгдсэн байдаг.
Дүгнэлтээр тус төвд төрийн албаны үндсэн зарчим болох удирдлагын манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, захирах, захирагдах, удирдах, удирдуулах ёсны зарчим алдагдсан байна. Төвийн дарга нэгдсэн удирдлагаар ажилтнуудыг хангах, төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, чиглүүлэх чиг үүрэг хангалтгүй. Албан хаагчдын ёс зүй, ажлын ур чадвар, баримт бичиг боловсруулалт, төлөвлөлт, тайлагналт, ажпын хариуцлага хангалтгүй, байгууллагын дотоод ажил, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа хангалтгүй, бодлогын зорилт болон дүрмээр хүлээсэн үүргийн төлөвлөлт, тайлагналт, хяналт үнэлгээ хийх ажил хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Төрийн байгууллагыг үйл ажиллагаа хэвийн явуулах, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу төвийн дарга, ажил хариуцсан холбогдох ажилтанд хариуцлага тооцож, арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байна гэсэн дүгнэлт ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргын удирдамжаар батлагдсан шалгалтаар илрүүлсэн зөрчлийг зохиомлоор үүсгэж гаргасан, тус төвийн даргыг нэхэмжлэгчид арга хэмжээ авахуулахаар дүүргийн удирдлагад санал явуулах эрх хэмжээ байхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Я.Байгальмаагийн баталсан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн илтгэх хуудаст гомдлын мөрөөр Н.Эрдэнэ дарга болон гомдол гаргагч талуудтай уулзалт, ярилцлага, асуулт, тодруулга, гомдол гаргах үндэслэл, нотолгоо, үйл явцыг тодруулах, баримтжуулахдаа талуудын харилцан тэнцвэртэй байдлыг хангах, аль нэг талд давуу байдлыг олгохгүй байхаар зохион байгуулж, ажлын хэсгийг байгуулж, төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан...” гэж дурдсан байна. Эндээс үзэхэд тухайн шалгалт явагдсан өдөр нэхэмжлэгч байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох байгууллагад хандах боломжтой байсан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд 9 дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийг хяналт, мэргэжил, арга зүй, удирдлагаар хангаж ажилладаг сайгууллага байхад нэхэмжлэгч дээрх үндэслэлээр маргаж буй нь ойлгомжгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар батлагдсан “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар төвийн даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлдөг тул дүүргийн Засаг дарга арга хэмжээ авах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан “эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэсэн заалтыг зөрчсөн тухай дурджээ. Нэхэмжлэгчийн зүгээс өвчтэй чөлөөтэй байгаа тухайгаа албан ёсоор байгууллагад мэдэгдээгүй тул томилсон албан тушаалтан мэдэх боломжгүй болно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийг баримтлан албан тушаал бууруулах ёстой байсан гэж маргасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх асуудлыг зохицуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ гэж заасан. Иргэн Н.Эрдэнийн хувьд Төрийн үйлчилгээний албан хаагч тул төрийн жинхэнэ албан хаагч гэсэн ангилалд хамаарагдахгүй, түүнийг албан тушаал бууруулахад төрийн албаны тухай хуулийг баримтлах үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Н.Эрдэнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зэрэг нь Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болон дүүргийн Ажлын хэсгийн шалгалтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүрмийн 5.3 дахь заалтыг үндэслэж тус төвийн ахлах мэргэжилтэн болгож албан тушаалыг бууруулсан. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул Төрийн албаны тухай хуулийг баримтлах үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал бууруулах зохицуулалт байхгүй учраас маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/120 дугаар захирамж нь хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй болно. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 3.4-д Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтны ажлаас халсан ойлголтод хамаарна гэж заасан байна. Ажил олгогчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэсэн үндэслэлийг маргаан бүхий актад агуулгаар нь тусгаж өгсөн. Дээр дурдсан Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.4-д “... Сахилгын зөрчил ... ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам болон, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна” гэж заасан байна. Дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчтэй байгуулсан “Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө” нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнд төсвийн захирагчаас хэрэгжүүлэх хөтөлбөр, нийт болон тусгай арга хэмжээнүүд, манлайллын зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тoo, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-үүд болон бусад эрх үүргийг тусгав, 2.2-д Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажпын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино гэж заажээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө” нь тус үр дүнгийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасанчлан гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шалгалтын илтгэх хуудас, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Баясахын 2015 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн удирдамжаар баталсан шалгалтын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудсаар тус тус сахилгын зөрчлүүд тогтоогдсон байдаг. Тухайлбал, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шалгалтын илтгэх хуудаст Бодлогын зорилтын хүрээнд илэрсэн зөрчлийн 2 дахь хэсэгт Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар 9 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байх боловч өвчтэй байсан 1 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байна /эмчийн магадлагаатай/ гэж дурдсан байна. Нийт 9 мэргэжилтэнтэй байгууллагын бүх ажилтнаа бүгдийг нэг зэрэг 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 15 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын зөрчлийг тогтоосон байх шаардлагыг зөрчиж байна. Мөн албан хаагчиддаа нийтэд нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан явдал нь удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл болно. Мөн байгууллагын үйл ажиллагааны тайлангуудад үнэлгээ хийгдээгүй, цаасаар гаргаж хэрэг бүрдүүлээгүй, албан хаагч нарын ажпын гүйцэтгэл, тайлан бичилт хангалтгүй, төвийн даргын зүгээс биелэлтэнд хяналт тавьж, баталгаажуулаагүй, ажпын байрны тодорхойлолтыг баталсан боловч албан хаагч нар чиг үүргийн дагуу ажилладаггүй, Төвийн баримтлах ёстой дүрэмд заасан 9 чиг үүргийг 2013-2015 оны төлөвлөгөөнд тусгаагүй, байгууллагын цахим хуудасны баяжилт хангалтгүй, зарим цэснүүд хоосон зэрэг нь холбогдох хууль тогтоомж, үр дүнгийн гэрээ, гэрээний салшгүй хэсэг болох төлөвлөгөөнд заасан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, ажлыг эрчимжүүлж, нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй шударга, хүртээмжгэй, хүнд сурталгүй хүргэнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжпийн асуудал эрхэлсэн орлогч Т.Баясахын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар баталсан шалгалтын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудасны Бодлого зорилтын хүрээнд илэрсэн зөрчил хэсэгт албан хаагчид ур чадварын нэмэгдэл нөхөн олгох тухай тушаал гаргасан нь Төсвийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн, үндсэн үйл ажиллагааны хүрээнд гэсэн хэсэгт хүүхдийн аж байдлын талаарх мэдээллийн бааз үүсгээгүй, судалгааны хавтсанд 2013 оноос хойшхи судалгаа байгаагүй гэсэн нь үр дүнгийн гэрээний Нийгэм эдийн засгийн 2015 оны зорилтын заалтын 4.1.3-д заасан гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан тогтолцоо бүрдүүлэх заалтын хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн судалгааг шинэчлэх гэсэн заалтыг зөрчсөн, үндсэн хөрөнгө, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжид тооллогоор нийт 44118410 төгрөгийн үлдэгдэлтэй байхаас 1190000 төгрөгийн нөүтбүүк 1 ширхэг, 1399900 төгрөгийн үнэтэй зургийн аппарат дутаж, 41528510 төгрөгийн эд хөрөнгө тоологдсон нь үр дүнгийн гэрээний манлайллын зорилтод дурдсан арга хэмжээний 3а, 36 заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дугаар зүйлд “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд болон түүний ерөнхий менежерийн хооронд байгуулагдсан үр дүнгийн гэрээг контрактын нэгэн адил үзнэ” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж болох тухай заасан байна. Маргаан бүхий актын хувьд нэхэмлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Нэхэмжлэгчид 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг ирүүлэх үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардсан боловч ирүүлээгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга нь иргэдээс гомдол ирсэн, шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан, ажилтнууд гомдол гаргасан тул үндэслэл бүхий захирамж гарч албан тушаал бууруулсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж, ТҮ-9-1 шатлалаар цалинжиж байсан болох нь тус дүүргийн засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Б/82 дугаар ажилд томилох тухай, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар албан тушаал бууруулах тухай захирамжаар тус тус тогтоогдож байна. Дээрх албан тушаал буруулах тухай захирамжийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дүрмийн 5.3-д заасныг үндэслэл болгон гаргажээ. Үүнд Н.Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар болон дүүргийн ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон гэж үзжээ. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 18-д зааснаар үр дүнгийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанг Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактаар ажиллаж байгаа ажилтантай адилтгаж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл дотор албан тушаал бурууруулах тухай заагаагүй тул дээрх Б/20 дугаар захирамж нь буруу гарсан бөгөөд хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Учир нь захирамжид өмнөх албан тушаалаас чөлөөлсөн, өөр албан тушаалд томилсон талаар дурдагдаагүй байна. Гэвч агуулгын хувьд өмнөх албан тушаалаас чөлөөлсөн гэж үзнэ. Улмаар үр дүнгийн гэрээний /хавтаст хэргийн 14 дүгэрэ тал/ 5.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заагаад, 5.3-т сануулах 2 шар карт авсан бол улаан карт өгч гэрээг цуцлах тухай зохицуулжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж байх боловч үр дүнгийн гэрээнд заасан сануулах болон гэрээг цуцлах тухай шар, улмаар улаан карт өгч байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар тайлбар гаргахгүй байна. Түүнчлэн дээрх 33 дугаар тогтоолын 8.3-т “ажилтан контрактад тусгагдсан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйд гэм буруутай байх нөхцлийн аль хэлбэрт нь сахилгын ямар шийтгэл ногдуулах болон бусад хариуцлагыг ямар хэмжээгээр хүлээлгэхийг талууд контрактаар тохиролцон тогтооно” гэж заасныг зөрчиж үр дүнгийн гэрээнд энэ талаар зохицуулсан заалт байхгүй. Иймд дээрх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу даргын албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. Эдгээрийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаал эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэгэнт ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалингийн зөрүүг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цалингийн зөрүүгийн хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөс өмнөх сарууд буюу 2015 оны 09 дүгээр сард 837,310 төгрөг, 10 дугаар сард 832,910 төгрөг, 11 дүгээр сард 824,310 төгрөгний цалин хөлс авсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/ Иймд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан журамд зааснаар дундаж цалин хөлсийг 831,510 төгрөг гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан ажиллуулсан Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн нь сард 535,2386 төгрөгний цалин хөлс авдаг болох нь Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 037 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. /шүүх хуралдааны явцад тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 13683 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан 101/2016/01512/И хэргээс нотлох баримтаар эх хувь нь судлагдсан/ Үүнээс тооцвол нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүү нь сарын 296,224 төгрөг, өдрийн 6,517 төгрөг байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 захирамжаар Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 5 сар, 29 хоног байх тул цалин хөлсний зөрүүнд нийт 1,670,113 /5*296,224+29*6,517/ төгрөг олгохоор байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож хариуцагчаас нөхөн төлүүлж, улсын орлого болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД