Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 282

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                       хэрэгсэхгүй болгох  тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47-2 тоот Мобиком корпораци ХХКомпаний гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйгийн нэхэмжлэлтэйӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Бизнес хөгжлийн төв”-ийн байр Өвөрхангай аймгийн “Хөдөлмөрийн хэлтсээс 429000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Мобиком корпораци ХХКомпаний гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30520350 тоот Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ байгуулан интернэтийн үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч тал нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй интернэтийн үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрөө төлөхийг сануулж мэдэгдэх хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд  интернэтийн үйлчилгээний төлбөр 429000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХКомпаний гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйгийн нэхэмжилж байгаа 429000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                          ҮНДЭСЛЭХ нь:

“Мобиком корпораци” ХХКомпаний гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нь Өвөрхангай аймгийн “Хөдөлмөрийн хэлтсээс 429000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа нь“429000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Мобиком корпораци” ХХКомпаний гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “429000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13520 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 6760 төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот данснаас/ 6760төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХКомпанид олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ЭНХМАА