Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Наранцэцэг, П.Батбаяр, Г.Дарханбаяр, Г.Санчирболд, Р.Эрдэнэ-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003360283 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг 2-6 тоотод оршин суух хаягтай, алдарт эхийн 2 дугаар одонтой, урьд ял шийтгэлгүй, Донгог овогт Булдуучийн Наранцэцэг /РД:МС-80012807/ Монгол улсын иргэн 1975 оны 05 сарын 15-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг 2-6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Таванбогд овогт Пунцагийн Батбаяр /РД:СЕ-75051514/ Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг Ногоон зоорь гэх газарт оршин суудаг улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Ганболдын Санчирболд /РД:МС-94122414/ Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Цэнгэлдэхийн 4-36 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баргад овогт Гантөмөрийн Дарханбаяр /РД:ТГ-97012811/ Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 11-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаан хуарангийн 7 дугаар гудамж 1-188 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дархчууд овогт Рагчаагийн Эрдэнэ-Очир /РД:ДЮ-81091117/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр, Г.Санчирболд, Г.Дарханбаяр нар нь бүлэглэн 2018 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр Ташир нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэсэн Б.Наранцэцэг, П.Батбаяр нар нь өөрсдийн эзэмшлийн СЭЗ 20-73 улсын дугаартай мустанг маркийн улбар шар өнгийн мотоциклоор Хушаат сумаас Дархан-Уул аймаг хүртэл тээвэрлэсэн, Г.Санчирболд Г.Дарханбаяр нар нь өөрсдийн босгосон улсын дугаар гэрчилгээгүй улаан өнгийн мустанг маркийн мотоциклоор Хушаат сумаас ДарханУул аймаг хүртэл тээвэрлэсэн. Яллагдагч Р.Эрдэнэ-Очир нь ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ташир нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэсэн, Д.Лхагвадоржийн эзэмшлийн 36-35 УБЧ улсын дугаартай тоёота бревис маркийн тээврийн хэрэгслээр Хушаат сумаас Дархан-Уул аймаг хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр, Г.Санчирболд, Г.Дарханбаяр нар нь бүлэглэн 2018 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр Ташир нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэсэн Б.Наранцэцэг, П.Батбаяр нар нь өөрсдийн эзэмшлийн СЭЗ 20-73 улсын дугаартай мустанг маркийн улбар шар өнгийн мотоциклоор Хушаат сумаас Дархан-Уул аймаг хүртэл тээвэрлэсэн, Г.Санчирболд Г.Дарханбаяр нар нь өөрсдийн босгосон улсын дугаар гэрчилгээгүй улаан өнгийн мустанг маркийн мотоциклоор Хушаат сумаас Дархан-Уул аймаг хүртэл тээвэрлэсэн. Р.Эрдэнэ-Очир нь ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ташир нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэсэн, Д.Лхагвадоржийн эзэмшлийн 36-35 УБЧ улсын дугаартай тоёота бревис маркийн тээврийн хэрэгслээр Хушаат сумаас Дархан-Уул аймаг хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Наранцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Буруу зүйл хийсэн болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч П.Батбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Дахин хууль бусаар ургамал түүхгүй...” гэх мэдүүлэг. Шүүгдэгч Г.Дарханбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Г.Санчирболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Р.Эрдэнэ-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвөшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Галбадрахын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь эмийн төрлийн ховор ургамлын төрөлд ордог. Тухайн ургамлыг ард иргэд зохих зөвшөөрөлтэй бол түүж бэлтгэн тээвэрлэж болно. 2018 онд Байгаль орчны сайдын тушаалаар 5 жилийн хугацаатай Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэх тээвэрлэж ашиглахыг хориглосон тушаал гарсан. Энэ жил манай суманд түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн барагдуулмаар байна өөр ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/ Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/ Гэрч Ц.Бат-Оргилын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад 18 цагийн үед хамт ажилладаг цагдаа П.Өлзийхишигийн хамт Ноён хонгор руу айл руу очоод буцаж явтал бид хоёрын урд талд хоёр мотоцикльд сундалчихсан хүмүүс явж байхаар нь хамгийн ард талд явж байсан мотоцикльтой 2 хүнийг зогсоогоод юу авч яваа талаар нь асууж шуудайтай зүйлээ гаргаж үзүүлэхийг хүсэхэд шуудайн дотор дэрвэгэр жиргэрүү гэх ховор ургамал байсан юм. Тэр хүмүүсээс зөвшөөрөл бий эсэхигй лавлахад бид нарт зөвшөөрөл байхгүй авдаг хүнд нь зөвшөөрөл байгаа байх гэсэн. Ингээд бид хоёр тэр хүмүүсийг дагуулан очтол Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын захад очсон. Тэгсэн чинь тэнд 36-35 УБЧ дугаартай сувдан цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүн нөгөө мотоцикльтой эрэгтэй эмэгтэй хоёр хүнээс шуудайтай дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамлын үндсийг нь авах гээд хил гаргаж ирээд хиллээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/ Гэрч П.Өлзийхишигийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн үед хамт ажилладаг цагдаа Бат-Оргилыг дагуулаад Ноён хонгорт байдаг найзындаа очоод 18 цагийн үед буцаад Дархан руу явж байтал урд хоёр мотоцикл дээр сундалчихсан хүмүүс явж байсан. Тэр хүмүүсийг зогсоогоод шуудайтай зүйл юу болохыг шалгатал дэрвэгэр жиргэрүү гэдэг ховор ургамал түүсэн байсан. Тэгээд зөвшөөрөл байгаа эсэхийг асуутал байхгүй авч байгаа хүнд нь байгаа байх гэхээр нь тэр хүмүүсийг дагуулаад авна гэсэн хүн дээр нь очтол 36-35 УБЧ дугаартай сувдан цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүн нөгөө мотоцикльтой эрэгтэй эмэгтэй хоёр хүнээс шуудайтай дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамлын үндсийг нь авах гээд хил гаргаж ирээд хиллээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ Гэрч Г.Батдоржийн 2018 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Наранцэцэг, П.Батбаяр нар нь гэр бүл болоод 18 жил болж байна. 4 хүүхэдтэй их зан ааш сайтай хүмүүс байгаа юм. П.Батбаяр нь үг дуу цөөтэй архи дарс уугаад байдаггүй. Б.Наранцэцэг нь ажилгүй өвөл хүүхдүүдээ хардаг зун нь ногоо тарьдаг их шулуун шударга зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/ Гэрч С.Чулуунцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Дарханбаяр нь үг дуу цөөн залуу байсан, зуны цагт эхнэртэйгээ ногоо тарьдаг гэж байсан. Г.Дарханбаяр нь эхнэр Хушаат суманд эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг хоюулаа ажил хийдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18-02-039/55 дугаартай: “...1.Дээрх иргэдийн түүж бэлтгэсэн ургамал нь Майлзтаны овог-Шүхэргэний төрөлДэрэвгэр жиргэрүү зүйлд тохирч байгаа нь ховор ургамлын жагсаалтанд бүртгэгдсэн дэрэвгэр жиргэрүү мөн болно. 2.Дээрх ургамал нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ташир гэх газарт түгээмэл тархацтай ургадаг болно. 3.Ховор ургамлын жагсаалтад багтсан ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зорилгоор иргэн аж ахуй нэгж байгууллага ашиглаж болно. Тус ургамлыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зөвхөн судалгаа эрдэм шинжилгээний зориулалтаас бусдаар түүж ашиглахыг хориглосон байна. 4.Дээрх ургамлыг ашиг хонжоо олох зорилгоор худалдан борлуулахыг хориглосон. 5.Тухайн ургамлыг хүнс болон уламжлалт анагаах ухааны хэрэгцээнд хэрэглэж болно. 6.Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн А/282 дугаар тушаалыг үндэслэн тооцоход 1кг-50.000 төгрөг /тавин мянган төгрөг/ х 94.1 кг ургамалын эклоги эдийн засгийн хохирол нь 4.705.000 төгрөг /дөрвөн сая долоон зуун таван мянган төгрөг/ болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/ Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №СЭА-34 дугаартай: “....2001 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2011 онд Монгол Улсад орж ирсэн Toyota brevis маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2018 оны 10 сарын байдлаар 5.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар тал/ Р.Эрдэнэ-Очирын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-83 дугаар тал/ Б.Наранцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/ П.Батбаярын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/ Г.Дарханбаярын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 97-99 дүгээр тал/ Г.Санчирболдын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг 103-105 дугаар тал/ Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 115 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага болон Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-145 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр, Г.Санчирболд, Г.Дарханбаяр, Р.Эрдэнэ-Очир нар нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Тайшир гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамар дэрэвгэр жигэрүү гэх ургалмыг түүсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас байгаль эклогид 4.705.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4.705.000 төгрөгийн эклоги эдийн засгийн хохирлыг шүүгдэгч нарын түүсэн ургамлын килограммд харьцуулан ялгамжтай байдлаар хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нар 10 кг, Г.Санчирболд 9 кг, Г.Дарханбаяр 20 кг, Р.Эрдэнэ-Очир 55,1 кг ургамал түүсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул нийт тогтоогдсон эклоги эдийн засгийн хохирлыг түүсэн ургамлын хэмжээнд хувь тэнцүүлэн тооцож тогтоов. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д зааснаар шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нараас 4.705.000 төгрөгийн хохирлын 10.6 хувь буюу 498.810 төгрөгийг, Г.Санчирболдоос 9.5 хувь буюу 446.975 төгрөгийг, Г.Дарханбаяраас 21.3 хувь буюу 1.002.165 төгрөгийг, Р.Эрдэнэ-Очироос 58.6 хувь буюу 2.757.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар байгаль эклогид учруулсан хохирол төлбөрөө богино хугацаанд төлж барагдуулах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэх, тээвэрлэхэд машин техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд мотоцикл, машин техник нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Р.ЭрдэнэОчирын гэмт үйлдэлдээ ашигласан 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 36-35 УБЧ улсын дугаартай тоёота бревис маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Д.Лхагвадоржид олгож, түүний үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Р.Эрдэнэ-Очироос гаргуулан, шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нарын гэмт үйлдэлдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий мустанг маркийн шар өнгийн мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлж Б.Нэргүйд олгож, түүний үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нараас гаргуулан тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94,1 кг дэрэвгэр жигэрүү гэх ургамлыг худалдан борлуулж улсын орлогод оруулж, лоом, жин зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав. Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Донгог овогт Булгуучийн Наранцэцэг, Таван богд овогт Пунцагжавын Батбаяр, Монгол овогт Ганболдын Санчирболд, Баргад овогт Гантөмөрийн Дарханбаяр, Дархчуул овогт Рагчаагийн Эрдэнэ-Очир нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д зааснаар шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нараас 498.810 төгрөгийг, Г.Санчирболдоос 446.975 төгрөгийг, Г.Дарханбаяраас 1.002.165 төгрөгийг, Р.ЭрдэнэОчироос 2.757.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Донгог овогт Булгуучийн Наранцэцэг, Таван богд овогт Пунцагжавын Батбаяр, Монгол овогт Ганболдын Санчирболд, Баргад овогт Гантөмөрийн Дарханбаяр, Дархчуул овогт Рагчаагийн Эрдэнэ-Очир нарт ял оногдуулахыг 02 жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай 

4.Шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр, Г.Санчирболд, Г.Дарханбаяр, Р.Эрдэнэ-Очир нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар байгаль эклогид учруулсан хохирол төлбөрөө богино хугацаанд төлж барагдуулах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэ-Очирын гэмт үйлдэлдээ ашигласан 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 36-35 УБЧ улсын дугаартай тоёота бревис маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Д.Лхагвадоржид олгож, түүний үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Р.Эрдэнэ-Очироос гаргуулан, шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нарын гэмт үйлдэлдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий мустанг маркийн шар өнгийн мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлж Б.Нэргүйд олгож, түүний үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Наранцэцэг, П.Батбаяр нараас гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94,1 кг дэрэвгэр жигэрүү гэх ургамлыг худалдан борлуулж улсын орлогод оруулж, лоом, жин зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

9.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 

10.Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ