Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 350

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Ивэн 5 гудамж 2 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт Нарванчин гэгээ овогт Дашдондовын Долсүрэнгийн /МЮ-61052906/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Долсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Долсүрэн шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангид туслах нягтлан бодогчоор орж 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч өөр ажилд орсон. Энд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн боловч заавал ажилд орсон, гарсан тушаал хэрэгтэй гэж нийгмийн даатгалын хэлтсээс шаардсан учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Архиваас ажилласан талаар шүүлгэхэд зөвхөн 1988 онд Улсын баяраар ээлжийн жижүүрт гарсан талаар тушаалаас өөр баримт байхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд намайг ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангид туслах нягтлан бодогчоор 1986 оны 09 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Долсүрэн нь “...намайг  ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангид туслах нягтлан бодогчоор 1986 оны 09 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 Д.Долсүрэн нь ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангид туслах нягтлан бодогчоор 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн №098530 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 10-11 талд авагдсан 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орсон, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халагдсан тушаалуудын бичилт, ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангийн даргын 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай “Эргүүл жижүүр томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Ц.Батболд, Ш.Өлзийтогтох, Ш.Дашдорж нарын шүүхэд Д.Долсүрэнгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд Д.Долсүрэнг ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангид туслах нягтлан бодогчоор 1986 оны 09 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашдондовын Долсүрэнг ХААЯ-ны цахилгаан сан техник тоноглол, засвар угсралтын трестийн харъяа Сэлэнгэ аймаг дахь 4 дүгээр ангид туслах нягтлан бодогчоор 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА